Ходоодны шарх, элгийг хоргүйжүүлэх бас үрэвслийг дарах эмчилгээнд байцаа ашиглах нь маш үр дүнтэй

3

Байцаа нь ширхэглэгээр баялаг бөгөөд калорийн агууламж багатай ногоо. Эрүүл мэндийн хувьд маш их шим тэжээл өгч чадна. Байцааг эрт дээр үеэс хоол хүнсэндээ хэрэглэж ирсэн бөгөөд эрүүл мэндэд ашиг тустайг нь мэдэж байсан байна.

Эрүүл мэндэд үзүүлэх ашиг тус

Байгалийн цэвэр байцаа нь эрүүл мэндэд маш их ашиг тустай, та бүхэндээ эхний тавыг нь танилцуулахаар бэлдлээ.

1. Ходоод болон бүдүүн гэдсээс хор гадагшлуулах

Түүхий байцааны шүүс нь ходоод болон бүдүүн гэдсэнд хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулна. Гүйлгэж байгаа үед нэн тустай мөн ходоодны шархыг анагаах үйлчилгээ үзүүлнэ. Шинэхэн байцааны хоёр стакан шүүс нь ходоодны өвчлөлийг намдаахад тусална. Өдрийн турш уугаарай.

 

2. Цус эмчилнэ

Байцааны шүүсийг цус багадалттай хүмүүст уухыг зөвлөдөг. Түүхий байцааны 1-2 стакан шүүс өдөр болгон ууна. Байцаанд агуулагдах флорофил бодис нь цус бүрэлдэхэд тусалдаг – цусны чанараа сайжруулахыг хүсэж байгаа хүмүүст нэн чухал.

 

3. Шарх эдгээнэ

Байцааг мөн гадна талаас хэрэглэж болно. Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Хөхүүл ээж нар хөх үрэвсэж өвдөхөд байцааны навчийг хөхөндөө тавьж эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг.

 

4. Ходоодны шарх

Байцааны шүүс нь шим тэжээл ихтэй, ялангуяа ходоодны шархтай хүмүүс эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг. Эмчлэгч эмчтэйгээ зөвлөж өөрт тохирох эмчилгээний жорыг сонгоно уу.

 

5. Элгийг хорт бодисоос цэвэрлэнэ

Байцаа – элэгний шилдэг анд. Байцааны шүүс – шарталтыг дарна, байцааны үрэвслийн эсрэг үйлчилгээ нь бие махбодид шим тэжээл өгдөг. Бие махбодийг чийгшлээр хангаж элэг хордсоноос үүдэлтэй толгойн өвчнийг дарахад тусалдаг.

 

Байцааг хэрхэн зөв хэрэглэх вэ?

Хэрэглэх хамгийн шилдэг арга – байцааны шүүсийг шахах. Мөн байцааг жигнэх эсвэл түүхийгээр нь дуртай салатаа амтлаад идэж болно.

Байцаа – супер хүнс, өдөр тутмын хоолны цэсэндээ заавал оруулахыг зөвлөж байна.

22
ГоёГоё
12
ГайхмаарГайхмаар
12
Ха ХаХа Ха
10
БахархмаарБахархмаар
6
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Purev Battsetseg

    Purev Battsetseg

    2018/11/12 at 18:13

    Greibel Battuya

  2. Цацрал Дагва

    Цацрал Дагва

    2018/11/12 at 19:22

    Altantsetseg Dagva

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *