“Game of Thrones” цувралын сүүлчийн бүлгийн талаар хүн бүрийн мэдэж байх ёстой 7 чухал зүйл

0

“Game of Thrones” киног шимтэн үздэг хүмүүс “HBO”-ийн цувралын 8-р бүлэг буюу сүүлийн бүлгийг үзэхийн тулд дахиад хэдэн сарыг хүлээх нь ээ.

2017 оны 8-р сард цуврал хамгийн сүүлийн ангиа цацсан ба энэ үеэр киног шимтэн үздэг хүмүүст дараагийн бүлэгт юу болох талаар бодож, ярих бяцхан мэдээллийг өгсөн.

Киног шимтэн үзэгчид 2019 оны эхний хагаст нийт 6 анги цацагдана гэдгийг мэдэж байгаа ч цуврал яг хэзээ гарч эхлэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Одоогийн байдлаар 8-р бүлгийг хүлээж буй үзэгчдэд зориулан, Санса болон Жон хоёрын тэврэлдэж байгаа 3 секундын бичлэгийг албан ёсоор цахим сүлжээгээр цацаад байгаа билээ. Сүүлчийн бүлэгт яг юу болохыг хэн ч сайн мэдэхгүй ч зарим нэг мэдээлэл дээр үндэслэн хэд хэдэн зүйлсийг таамаглах боломжтой.

Ингээд 8 дахь бүлэгт гарч болзошгүй зарим зүйлсийг хүргэж байна.

Жон болон Санса нар Уинтерфелдэд эргэн нэгдэнэ

2019 онд гарах цувралд зориулан 3 секундын бичлэгийг цацсан ба энэ бичлэг дээр Жон болон Санса хоёр эх нутагтаа эргэн нэгдэж, Старкын гэр бүл дахин уулзаж байгааг харж болно. Тэдний тэврэлт Хар Цамхаг дээрхээс илүү үнэ цэнэтэй, гэгээлэг харагдаж байв.

 

Жон, Даенерис болон түүний арми Уинтерфелдэд ирэх болно

Жон болон Санса нарын тэврэлтээс харахад Жон эргэн гэртээ ирэх нь. Энэ үеэр Жон ганцаараа ирэхгүй ба түүнтэй хамт Даенерис өөрийн армиа дагуулан ирэх нь Сансад хачирхалтай санагдана.

Гиллигийн дүрд тоглодог жүжигчин Ханна Мюррэй өгсөн ярилцлагадаа “би өмнө нь хамтран ажиллаж огтхон ч үзэж байгаагүй хүмүүстэйгээ хамтран ажиллах хэрэгтэй болсон” хэмээн 8-р бүлгийн зураг авалтын үеэр хэлжээ. Тэр болон Сэм Старкын гэр бүлд 7-р бүлгийн төгсгөлд ирцгээдэг, энэ нь Гилли Даенерис болон амьд үлдсэн Старкын гэр бүлийнхэнтэй уулзана гэдгийг харуулж байна.

 

7-р бүлгийн турш харагдаагүй Сүнс эргэн ирнэ

Компьютер эффект хариуцсан ахлах ажилтан Жое Бауер өгсөн ярилцлагадаа Жонын чоно дэлгэцэнд олон удаа гарах болно гэжээ.

“Өө, та нар түүнийг дахин харна” хэмээн Бауер хэлсэн байна. “Тэр 8-р бүлгийн турш дэлгэцэнд олон удаа гарна. Тэр эргэн ирнэ.”

Ариагийн чоно Нимериа 7-р бүлэгт гарч ирсэн учир Сүнсийг дахин гарч ирнэ гэдэгт олон үзэгчид итгэлтэй байгаа юм.

Старкын гэр бүлийнхэн чононуудтай өвөрмөц холбоотой нь Жорж Р.Р. Мартины номд гардаг ба сүүлийн бүлэгт үзэгчид Сүнсийг дахин харах нь байна.

 

8 дахь бүлэгт цувралын туршид гарах хамгийн том тулаан болох ба энэ нь Уинтерфеллдэд болно

Кино багийнхан 55 өдрийн турш шөнийн цагаар гадна талбайд энэ цувралын хамгийн том тулааны зураг авалтыг хийсэн байна.

Цувралын дэд ахлагч Дэвид Бениофф ярилцлагын үеэр хэлэхдээ “Биднийг сорьсон сорилт, Мигел (ангийн найруулагч)-ийн сорилт давшгүй хүнд байсан, бид эхнээсээ авахуулаад шантралгүй урагшилсан, үхдэлүүдийн эсрэг амьд биетүүд, энэ зураглалыг ердөө 12 минутад багтааж авах боломжгүй.”

Тулаан Уинтерфеллийн ойролцоох газар болох үхдэлүүдийн армийн эсрэг амьд биетүүдийн хооронд болно.

Харьцуулалт хийхэд, 6 дахь бүлэгт гарсан Хог новшнуудын тулааныг хийхийн тулд 25 өдөр зарцуулж байжээ.

 

Берик болон Тормунд магадгүй амьд байгаа

7-р бүлгийн төгсгөлд Хана нурах үед, Берик болон Тормунд нарын амь эрсдэлд орсон. Эерэг талаас нь харахад, хана нурах агшинд тэр хоёр аюулгүй газар руу зугтаж амжсан байж мэднэ.

Нэмж хэлэхэд, “HBO” 2018 оны Эммигийн шагнал гардуулах ёслолын арга хэмжээн дээр сүүлийн ангийн жүжигчдийн хэлэх үгийг оруулсан. Үүнээс харахад Берик болон Тормунд нар амьд гарсан байх магадлалтай ба учир нь тэдний хэлэх үг байсан аж.

“Тормунд болон Берик нар Зэрлэгүүдийн армийг удирдан мөсөн хананы шат руу гарсан – Харуулын цамхаг энгийн шаттай ба Хар Цамхаг шиг лифтгүй байв” гэж жүжигчдийн хэлэх үг байсан ба тэд хана нурах үед зугтацгааж чадсан байх магадлалтай юм.

 

Төгсгөлийн бүлэгт зарим дүрүүд гэнэтийн бэлэг барьж, эргэн ирнэ

“Entertainment Weekly”-ийн Жэймс Хибберд төгсгөлийн бүлгийн зураг авалтад байсан ба тэр “миний төсөөлж байгаагүй зарим дүрүүд төгсгөлийн бүлэгт байсан.” хэмээн хэлжээ.

Мөн “Game of Thrones” цувралын талаар дагнан бичдэг аналист Ким Ренфро энэ талаар ингэж жиргэжээ:

“Жаген Хгар, Даарио болон Арчмаестер Эмброуз нарын дүр эргэн гарч магадгүй” гэсэн байна.

 

Шинэ дүрүүд гарч ирнэ

Зарим эх сурвалжийн мэдээллэж байгаагаар “The Last Kingdom” кинонд дүр бүтээсэн жүжигчин Марк Риссмэн Алтан армийн удирдагч Харри Стриклэндийн дүрийг бүтээсэн гэнэ. 7-р бүлэгт Юрон Грейжой Алтан армийг нэгтгэхээр Серсейн зарлигаар хүлгийн жолоо залдаг билээ.

Мөн 8-12 насны нэг охин, нэг хөвгүүн 2017 оны 9-р сарын үед хийгдсэн зураг авалтад оролцсон байна.

Мөн жүжигчин бүсгүй Даниеллэ Галлиган Саррагийн дүрийг бүтээсэн байж болзошгүй хэмээн таамаглажээ. Сарра Фрей бол Уалдер Фрейгийн ач охин бөгөөд Роббтой гэрлүүлэхээр түүнийг санал болгож байсан юм.

12
ХөөрхөнХөөрхөн
9
ТэнэглэлТэнэглэл
5
ГоёГоё
4
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Н. Анхбадрал

    Н. Анхбадрал

    2018/11/12 at 14:01

    Badral Batsuren Maaz Maaz

  2. Bayraa Zolbayr

    Bayraa Zolbayr

    2018/11/12 at 14:58

    Khaliun Ariunbold

  3. Monkhtor Toroo

    Monkhtor Toroo

    2018/11/12 at 21:19

    Oyuka Namecard

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *