Кайман матар аварга том анакондатай тyлалдсан үxлийн тyлаан. 40 минутын тэмцлийн эцэст тэдний хэн нь ялсан бол?

0

АНУ-ын Индианад амьдардаг Ким Салливан (Kim Sullivan) Бразилийн Куяба голын эргээр аялж байхдаа матар, анаконда могойны дунд өрнөсөн 40 минутын тyлааны гэрч болжээ.

vinegred.ru

Гэрэл зурагчин 9 дүрээр сард ягуарын эрэлд гол дагуу завиар явж байхдаа аймшигтай тyлааны гэрэл зургийг авсан юм. Кимийн хэлснээр бол араатан амьтнууд бие биенээ барьж идэх нь энгийн үзэгдэл хэдий ч хүн ийм зүйлтэй амьдралдаа ганц л удаа таарна гэжээ. Тэрээр урьд нь кайнам матар, анакондагийн тyлаантай хэзээ ч таарч байгаагүй.

vinegred.ru

“Кайман матар яаж яваад ийм байдалд орсон нь надад үнэхээр сонирхолтой байлаа л даа, анаконда матрыг ийм хэмжээнд ороотол их цаг хугацаа хэрэгтэй нь ойлгомжтой” гэж тэрээр ярьжээ.

“Маш ховор тохиолдол шүү”.

“Тэдний тyлааныг харж байхад сэтгэл өөрийн эрхгүй хөөрч бас санаа зовоож байлаа”.

vinegred.ru

“Кайман матар 40 минутын дараа л суларч чадсан, тэгсэн ч гэсэн анаконда түүн рүү үе үе дaйрсан хэвээр л байсан”.

“Кайманыг амаараа амьсгал авахад анакондаа түүнийг улам хүчтэй ороосоор байв.”

vinegred.ru

“Боломж 50/50 хувьтай, тэмцлийн урт хугацаа эцэстээ анакондагийн талд давуу байдал авчирсан юм”.

“Ингээд кайман чимээгүйн усанд шумбан орсон”

“Анаконда усанд орохоосоо өмнө хамраараа амьсгалахыг хичээж байсныг сайн санаж байна”

vinegred.ru

“Могойнд биеэ ороолгуулсан матар дахин усны дээр гарч ирээд буцаад л усанд шумбаад удаан гарч ирээгүй”.

“Энэ удаад тэр ганцаараа уснаас гарч ирсэн л дээ, бид нар могойг дахиж олж хараагүй”.

vinegred.ru

“Кайман эрэг дээр тайван гэгч нь гарч ирэхэд бид түүнийг харц салгалгүй харсаар л байсан. Удалгүй анаконда уснаас гарч ирээд үүр рүүгээ мөлхөөд явсан”.

“Энэ удаагийн тyлаан хэний ч ялалтаар дууссангүй, энэ өдөр хэн ч үxээгүй хоёул амьд үлджээ”.

Хэрэв эцсээ хүртэл үзсэн бол хэн нь дийлэх байсан бол?

34
ТэнэглэлТэнэглэл
14
ГайхмаарГайхмаар
12
Ха ХаХа Ха
9
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *