Мах иддэггүй цагаан хоолтон алдартнууд

1

Амьтны мах идэж чаддаггүй хэсэг бүлэг хүмүүс байдаг, тэд амьтан алахгүйгээр гэдэс цатгалан, мөр бүтэн явж болно гэж үздэг хүмүүс. Тэдний зарим нэг нь бүр сүү, зөгийн балнаас ч татгалзаад байгаа. Тэдний хувьд зөгийн бал, сүү нь хүмүүст бус амьтдын үр төлд зориулагдсан гэх.

Ийм төрлийн хүмүүс урлагийнхны дунд цөөнгүй. Эдгээр жүжигчид хоолныхоо дэглэмийг өөрчлөөд зогсоогүй байгаль орчин, ан амьтан хамгаалах сайн дурын ажилд идэвхтэй оролцож байна. Доорх жагсаалтанд багтсан зарим нэг хүмүүс таныг гайхашруулах бизээ.

Жаред Лето

Цагаан хоолтон – заримдаа бүр чанга дэглэм барина. 40 настай гэхэд наснаасаа залуу харагдах нь хоолтой нь холбоотой ч байж мэднэ.

Цагаан хоолтон жүжигчид 12

Вуди Харрельсон

Цагаан хоолтон – байгаль орчин, амьтны амь хамгаалагчид дундаас идэвхтэйд тооцогдоно.

Цагаан хоолтон жүжигчид 2

Тоби Магуйр

Цагаан хоолтон – тэр хэзээ ч мах идэх дур сонирхолгүй байсан гэж ярьдаг: “Хүүхэд байхад ч тэр, мах иднэ гэхээр дотор муухайрдаг байлаа. Хэрвээ үнэхээр идэх шаардлагатай бол төгс байх ёстой – ямар ч өөх, булчирхай тэгээд ясгүй. Мах идэх эсэх нь тэр хүний асуудал, гэхдээ л миний хувьд маш хүнд асуудал санагддаг юм” гэжээ.

Цагаан хоолтон жүжигчид 3

Сэмюэл Л.Жексон

Цагаан хоолтон – “мөнхийн амьдрал”-аар амьдрахаар энэ сонголтыг хийсэн, тэгэхээр мөнхийн кинонд тоглосоор байх нь.

Цагаан хоолтон жүжигчид 4

Кристина Эпплгейт

Махнаас татгалзаад удаж байгаа, ямар амттайг нь мартсан гэж хэлж болно гэж ярьдаг. Өөрөөр хооллож болно гэхээр хачирхалтай санагддаг гэжээ.

Цагаан хоолтон жүжигчид 5

Леонардо ДиКаприо

Цагаан хоолтон, байгаль хамгаалагч. Орлогынхоо ихэнхи хувийг байгаль хамгаалах үйл ажиллагаанд харамгүй зарцуулдаг.

Цагаан хоолтон жүжигчид 6

Рассел Брэнд

14 наснаасаа эхлэн цагаан хоолтон болсон. “Forks Over Knives” киног үзсэнээс хойш хоолныхоо дэглэмийг улам чангатгажээ. Тэрээр хар тамхинаас гарахдаа хүртэл хоолныхоо дэглэмийг өөрчлөөгүй юм.

Цагаан хоолтон жүжигчид 7

Кэл Пэнн

“Harold & Kumar Go to White Castle” кино дээр гамбургер идэж харагддаг ч тэрээр махны оронд ногоог илүүд үздэг нэгэн.

Цагаан хоолтон жүжигчид 8

Питер Жинклейж

Тэрээр мах идэлгүй 16 жилийн нүүр үзэж байна, тэрээр амьтдыг чин зүрхнээсээ хайрладаг гэжээ.

Cast member Peter Dinklage arrives for the premiere of the HBO series "Game of Thrones" in New York March 18, 2014. REUTERS/Lucas Jackson (UNITED STATES - Tags: ENTERTAINMENT)

Брэд Питт

Цагаан хоолтон болоод удаж байгаа. Хоолныхоо дэглэмийг үнэн биширдэг тул хүүхдүүдээ хүртэл оруулахыг эрмэлзэж байв. Эхнэр нь мах идэхээр сэтгэлээр унадаг ажээ.

Цагаан хоолтон жүжигчид 9

Натали Портман

Тэрээр махнаас татгалзаад 20 гаруй жил болж байна. Түүнийхээр “Амьтан болгон хувь хүн, өөрийн гэсэн зан чанартай”. Ирээдүйд мах идэхгүй байх явдал нь жирийн зүйл болох бөгөөд махчин хүн аймшигтайд тооцогддог болно, яг л боолчлол, арьсны үзэлтэн шиг” гэжээ.

Цагаан хоолтон жүжигчид 10

Хоакин Феникс

Түүнийг цагаан хоолтон болоход түлхэц болсон зүйл нь 3 настайдаа аавтайгаа загасчилсан тэр явдлаас болжээ. Голын эрэг дээр амь тэмцэж байгаа загасыг хараад дахиж хэзээ ч амьтан алахгүй гэж шийдсэн байна.

Цагаан хоолтон жүжигчид 11

Эмили Дешанель

15 жилийн өмнөөс хоолныхоо дэглэмийг сольсон, сүүлийн жилүүдэд амьтны амь хамгаалах үйл ажиллагаанд идэвхитэй оролцож байгаа. Сүү, сүүн бүтээгдэхүүн хүртэл хэрцгий явдал гэж тэрээр ярьдаг.

Цагаан хоолтон жүжигчид 13

Киллиан Мёрфи

Цагаан хоолтон ч киноны дүр бол чухал гэж үздэг. “Girl with a Pearl Earring” кинонд нядалгаачны дүрийг бүтээхийн тулд гахайн мах нядалгааны газарт очиж үзэж байжээ.

Цагаан хоолтон жүжигчид 14

Алисия Сильверстоун

“Хүмүүс фермерт очоод гахай, үнээ, тахиа зэрэгтэй яг л гэрийн тэжээмэл амьтантай харьцдаг шигээ харьцдаг. Хүмүүс эдгээр амьтдыг тавган дээрээ хоол болгоод харж чадаж байгаа нь аймшигтай. Яагаад зарим амьтад гэрийн хайртай тэжээмэл амьтан болж байхад зарим нь хоол болоод хэвтэж байх ёстой гэж. Би өөрийнхөө нохойг алж идэхгүй нь лавтай шүү дээ” гэж ярьдаг ажээ.

Цагаан хоолтон жүжигчид 15

Майем Биэлик

Жүжигчин, нейробилогч-эрдэмтэн маань цагаан хоолтон болоод удаж байгаа, дэглэмээ улам чангатгахаар шийдсэн. Гэр бүлийн гишүүд болох нөхөр, хүүхдүүд нь бүгд цагаан хоолтнууд аж.

Цагаан хоолтон жүжигчид 16

Жессика Честейн

Бага наснаасаа л эхэлж цагаан хоолтон болсон, ээж нь цагаан хоолны ресторанд ахлагч тогооч.

Цагаан хоолтон жүжигчид 17

33
ГоёГоё
8
Ха ХаХа Ха
5
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *