
Тэд авьяаслаг байгаад зогсоогүй олон сая үзэгчдийн хайрыг татаж чадсан хүмүүс. Бүтээсэн дүрээрээ үзэгчдийн зүрх сэтгэлд хоногшин үлдсэн эдгээр жүжигчид ажилдаа чин зүрхнээсээ ханддаг. Харамсалтай нь тэдний ажил үйлсийг бодитоор үнэлж чадахгүй байгаа мэт, тэр Оскар гэх баримлыг нь өгөөгүй л байгаа юм даа.
1. Киану Ривз
Түүнгүйгээр “Matrix” алдартай болж чадахгүй байсан биз. Тэр киноныхоо дүрээс аваагүй шагнал гэж үгүй, хамгийн мундаг тулаанчийн шагнал, MTV-ийн хамгийн янаг үнсэлт гээд авч болох бүгдийг авсан, даанч Оскар нь байдаггүй.
2. Жонни Дэпп
Сэтгэл хөдөлгөсөн дүр, өндөр орлого, үзэгчдийн халуун дотно хайр хүндэтгэл энэ бүгд түүнийг Оскар авахад нөлөөлсөнгүй. Тэрээр гурван ч удаа нэр дэвшээд авсан юм шүү.
3. Рэйф Файнс
Тэрээр маш сайхан дүрүүдийг бүтээсэн: “Schindler’s List” кино нь 7 Оскар авсан, “The English Patient” – 9 Оскартай, гэвч бүгд Файнсыг тойрчээ…
4. Жим Керри
Зөвхөн инээдмийн киногоороо алдаршаад зогсоогүй түүний тоглосон уянгын кино нь ч бусдын зүрх сэтгэлийг эзэмдэж чадсан: “Eternal Sunshine of the Spotless Mind”, “Yes Man”, “The Truman Show” … Кино академикийнхан түүнийг тоосонгүй.
5. Том Круз
Том бас Оскар аваагүй гэхэд итгэх хүн ховор болов уу. Кино урлагт түүний оруулсан хувь нэмрийг жагсаан бичвэл овоо урт жагсаалт гарч ирэх боловч Оскарын шүүгчдийн зүрхийг тэрээр эзэмдээгүй л юм байна.
6. Гэри Олдмен
Кино урлагт өөрийнхөө нэрийг дуурсгасан Британи жүжигчин Оскарт бас нэр дэвшээд авсан ч үр дүн гарсангүй.
7. Билл Мюррей
Түүний тоглосон олон ч кино алдаршсан. Харамсалтай нь тэр “Lost in Translation” киноны дүрээр нэг л удаа Оскарт нэр дэвшиж үзсэн юм. Харамсалтай нь Оскар биш Алтан бөмбөрцөг л авчээ.
8. Эдвэрд Нортон
“Fight Club”, “Primal Fear”, “American History X”, “Birdman” зэрэг кинонуудад амжилттай тоглосныхоо шагналд хоёр удаа Оскарт нэр дэвшсэн, эцэст нь тэр баримлыг аваагүй юм.
9. Антонио Бандерос
Сонин байгаа биз? Кино урлагийн ахмад дайчин, 80-аад оноос эхлэн олны танил болсон энэ алдартай жүжигчин хэдэн арван шагналаараа гайхуулна… Харин Оскарыг гартаа барьж үзээгүй ажээ.
10. Брэд Питт
Эмэгтэйчүүдийн хайрыг татсан уг жүжигчин үнэндээ нэг Оскартай ч бусад уран бүтээлээрээ хүртээгүй юм, жишээ нь “12 Years a Slave”, “12 Monkeys”, “The Curious Case of Benjamin Button”, “Moneyball” зэрэг кинонууд Оскар авсан ч түүнийг тойрчээ.
11. Женнифер Энистон
Питтийн гэргий байсан бүсгүйг мартаж болохгүй, түүний нэр Холливудаар нэгэнт алдаршсан. Тэрээр “Friends” цувралаараа Эмми болон Алтан бөмбөрцөг авсан ч Оскарыг хүлээсээр суугаа.
12. Лиам Нисон
“Schindler’s List” кинонд Оскар Шиндлерийн дүрийг бүтээж алдаршсанаас хойш “Star Wars”, “Gangs of New York”, “К-19”, “Batman”, “Real Love” зэрэг кинонуудад дүр бүтээжээ.
13. Уилл Смит
21-р зууны хамгийн эрэлт хэрэгцээ ихтэй жүжигчин. 2001 онд Мухамед Аллигийн дүрийг бүтээж нэг удаа Оскарт нэг дэвшиж байсан, дараагийн удаа 2006 онд нэр дэвшиж байжээ.
14. Бага Роберт Дауни
Forbes-ийн хувилбараар Холливудын хамгийн өндөр үнэтэй жүжигчнээр 2013, 2014 болон 2015 онуудад тодорсон. “Tropic Thunder” кино 2008 онд хэд хэдэн үзүүлэлтээр Оскарт нэр дэвшсэн ч Дауны хувьд бас л ямар ч шагналгүй.
15. Эдди Мерфи
Алтан бөмбөрцгийн эзэн, “Цагийг эзэлсэн зогсоогоороо байгаа инээдмийн 100 жүжигчинд багтсан” тэрээр нэг л удаа Оскарт нэр дэвшсэн.
16. Жерар Депардье
Хэдэн арван дүр, тоо томшгүй шагнал. Түүний авч үзээгүй шагнал гэвэл Оскар л байх шиг байна. Энэ тэгээд шударга ёс уу?
17. Жон Траволта
2014 онд тэрээр Оскарыг гартаа барьж үзсэн, гэхдээ тайзан дээр гарч өөр хүнд гардуулах л гэж гарсан хэрэг. “Pulp Fiction” киногоор Траволта Оскарт нэр дэвшсэн ч MTV-ийн шилдэг бүжгээр л шагнал авчээ.
18. Райан Гослинг
“The Believer”, “Crazy, Stupid, Love” киногоор түүнийг олон хүн таних болсон. Түүний амжилтыг Канн-д үнэлж Алтан бөмбөрцөг гардуулсан, харин Оскарыг авч чадаагүй байна.
19. Тоби Магуайр
Гурван ч удаа Хүн-аалз, Сатурн шагналын хоёр ч удаагийн нэр дэвшигч, Алтан бөмбөрцөгт ч мөн нэр дэвшиж байсан. Оскарт бол чимээ ч алга. Сүүлд “The Great Gatsby”–д дүр бүтээсэн, уг кино шилдэг хувцас, чимэглэлээр Оскарын шагнал авсан ч түүнийг мартжээ.
20. Брюс Уиллис
“Die Hard” кино нь хэд хэдэн Эмми, Алтан бөмбөрцөг авсан. Шүтэн бишрэгчид нь түүнд Оскар өгөхөд аль хэдийн бэлэн болсон. Харин кино академийнхан түүнийг үл тоосоор л.
21. Ванесса Паради
1990 онд л тэрээр “Ирээдүйд өсөх жүжигчин”-ээр шалгарч байсан. Эротик дүрд ч тоглоод, инээдмийн дүр ч бүтээгээд, дуу дуулаад ч Оскарт өчүүхэн ч дөхүүлсэнгүй. Тэрээр Жонни Деппээс салж хүүхдүүдтэйгээ хоцорсон юм.
22. Кира Найтли
6 наснаасаа эхлэн кинонд тоглож эхэлсэн. “Pirates of the Caribbean” кинонд бүтээсэн дүрийг нь хэн ч мартахгүй, “Pride & Prejudice” киноны шилдэг эмэгтэй дүрээр Оскарт нэр дэвшсэн ч аваагүй, гэхдээ түүнд ирээдүй бий.
Хамгийн эцэст нь – Леонардо Ди Каприо энэ жагсаалтыг орхиж чадсан
Леонардо ДиКаприо Оскарын шагналд дандаа дэвшдэг байсан ч энэ жил л нэг юм түүний ажлыг үнэлж Оскар гардууллаа. Мөрөөдөл биелдэг л юм байна.








zochin
2016/03/24 at 21:56
Ingej bj l oskar n une tsenetei shagnald tootsogdiishde. Hun buhen awaad bwal ter chn hog bolno shd
Baghdad
2016/03/25 at 05:44
Busdad bolon olond buruu zuil oilguulahguin tuld ch gantshan bish, oorsdiiguu teneg amitad shg haragduulah geegui l ym bol medeellin ugsee bodoj, zalruulj bichej baihiig zuwluy
зочин
2016/03/25 at 23:42
Oskar-ийн шагналыг үнэндээ бас л нотой л гэж ярьдаг гэсэн. Цаана нь яс юуманд том акул кино найруулагчид шийдэж байдаг гэсэн. Сүүлийн 2, 3 жилд хүмүүсийн сэтгэлд хүрсэн ямар кино авсан юум бэ? хэр олон хүмүүс мэдэж байгаа бол. Нийлээн хэдэн жилийн өмнө Avatar-ыг The Hurt Locker ёстой будаа болгосон. Тэрнээс хойш тэгэж шугаан тарьж байсан кино хэр олон байгаа бол…
Зочин
2016/03/27 at 10:28
Брюс уиллис уил смит том круз жим кэрри нар аваагүйд бүр гайхчихлоо уил смитийг их олон жил дарж бгаа гэсэн үнэн бхөө арьс өнгөний үзлээ гэж
Авах хүн алга
2016/03/29 at 13:34
Энэ жүжигчид дунд оскар авахаар хүн гэвэл Гэри Олдмэн л байна. Яахав Хэлэна Бонэм Картер, Жонни Дэпп 2 Суиний Тодд-р авч болох юм. Гэхдээ мюзиклд оскар нэг их өгөөд байдаггүй л байхгүй юу. Брюс Уилс, Том Круз, Кира Найтли, Брэд Питт, Уилл Смит, Роберт Дауни Жр гэх мэтийн коммэршл, ганц 2 зодоон цохионтой кинонд тоглосон жүжигчид оскар авна ч гэж юу байх вэ дэ. Ашиг орлогоороо тэргүүлж байгаа ганц 2 кино театрт үзсэнээ кино мэддэг юм шиг боддог хүмүүс болих хэрэгтэй. Энд угаасаа оскар авах хүн алга.