Зурхайн ордууд хавартаа хэрхэн бэлдвэл зохистой вэ? Хаврын гурван сарыг юунд анхаарч, ямар зорилго тавьж өнгөрөөхөө эндээс мэдэж аваарай!

0

Хавар – сэтгэл сэргээж, таатай өөрчлөлт гарах улирал. Хавар – удаан хүлээсэн аз жаргалыг авчирна, өвлийнхөө нуувчаас гарч хаврыг зөв угтацгаая.

Хаврын эхэн – амьдралаа өөрчлөх таатай улирал, амьдралынхаа шинэ бүлгийг нээгээрэй. Хаврын гурван сарыг зөв өнгөрөөхийн тулд өвлийг зөв үдэж хаврыг зөв угтах хэрэгтэй. Ингээд хэрхэн зөв угтахыг зурхайн орд тус бүрээр танд танилцуулж байна.

 

Хонь

Сэтгэл хөдлөл ихтэй хонинууд – маш оргилуун сэтгэлтэй. Хавар тэд нэг байрандаа сууж чадахгүй, хэцүү байх болно: энэ гурван сар мөнхийн хөдөлгөөнд орж тавьсан зорилгодоо хүрнэ. Хаврыг амжилттай өнгөрөөхийн тулд 2-р сарын сүүлч гэхэд өөртөө шинэ зорилго тавьж хэрэгжүүлэх ажилдаа орсон байх хэрэгтэй. Тэд ямар зорилго сонгох нь хамаагүй, хамгийн гол нь 3 сардаа багтаагаад тайван хэрэгжүүлж чадна.

 

Үхэр

Тайван, буурь суурьтай үхрийнхэн өвлийнхөө нуувчаас амар гарч чадахгүй, амжилтад хүрэх хүсэл эрмэлзэл нь л тэднийг идэвхтэй хөдөлгөөнд оруулж чадна. Тийм учраас зурхайчид тэднийг өдөр тутмын ажилдаа нэг шинэ ажил нэмэхийг зөвлөж байна, мөн шинэ санаа, төлөвлөгөө гарга – хавартаа багтаагаад биелүүлж чадна. Ойр дотнын хүмүүс танд харамгүй тусламж үзүүлнэ.

 

Ихэр

Ихрийн ордынхонд хавар шинэ мэдрэмжийг мэдэрнэ, өөр улс руу аялах, томилолтоор явах бололтой. Өдөр тутмын ажил эсвэл ахуйн ажлууд таныг уйдааж орхино, бүр юу ч хийх хүсэлгүй болгох аюултай. Тийм учраас хэрхэн амрах, шинэ эрч хүчээ хэрхэн олж авахаа эртнээс бодоорой.

 

Мэлхий

Мэдрэг мэлхийнхэн хайр дурлал байхгүй болбол баяр баяслыг мэдэрч чадахаа болино. Хавар – сэтгэл хөдлөлөө амилуулах хамгийн боломжтой улирал, хайртай хүнээ хайрлах эсвэл шинэ хайрыг ч олно. Аз жаргалыг мэдрэхийн тулд заавал шинэ харилцаа хайх хэрэггүй гэж зурхайчид зөвлөж байна: эсрэг хүйснийхээ тавьж байгаа анхаарал халамжид л сэтгэл хангалуун сууж бай.

 

Арслан

Зорилготой, идэвхтэй арслангийнхан хавартаа эртнээс бэлдэх хэрэгтэй. 2-р сарын сүүл гэхэд л томоохон зорилго тавьж хэрэгжүүлэх ажлаа эхлүүлсэн байвал зохилтой гэж зурхайчид үзэж байна. Гэхдээ шинэ зүйл эхлүүлэхээс өмнө юуны түрүүнд өөрийнхөө сэтгэл санааг төвлөрүүлж цэвэрлэх хэрэгтэй гэжээ, сөрөг бодлоосоо салаарай.

 

Охин

Охины ордынхон зурхайтай, зурхайгүй өвлийг хэрхэн үдэж хаврыг угтан авахаа сайн мэдэж байгаа. Тэд энэ гурван сард юу хийх тухай нарийн төлөвлөгөө гаргасан. Гэхдээ зарим нэг аюулуудыг урьдчилан тооцоолбол зүгээр: дулаан цаг агаар бага зэрэг өвчин дагуулж болзошгүй. Охиныхон улирлын шинж чанартай өвчинд өртөмтгий байдаг, тийм учраас санамсаргүй байдлаар өвдчихгүйн тулд зөв хооллож, амралт, ажлаа зохицуулах хэрэгтэй. Мөн шаардлагатай амин дэмээ нөхөөрэй.

 

Жинлүүр

Тэд хаврыг ид шидийн зүйл мэт л хүлээж суугаа, тийм учраас тэд өвлийн нуувчаасаа бусдаа илүү эрт гарна. Хаврын турш өөрийгөө азтай байлгахын тулд шинэ зүйлээр хичээллэхийг зурхайчид зөвлөжээ, жишээ нь, өөртөө спортоор хичээллэх цаг заавал гаргана, өөр эрч хүчээр сэлбэх ямар сайхан арга байна? Зурхайчдын зөвлөгөөг тоолгүй орхихгүй байх нь зөв, эс бөгөөс бага зэрэг асуудлууд тулгарах магадлалтай.

 

Хилэнц

Хилэнцийнхэн байгалиасаа л бусдын сэтгэлийг татах увдистай, бусдыг итгүүлж чаддаг. Хавар энэ чанар нь улам эрчимжинэ. Таны шүтэн бишрэгч дунд муу санаатай хүмүүс байгааг мартаж болохгүй, тиймээс сөрөг энергиэс өөрийгөө хамгаалах арга хэмжээ авахыг зурхайчид зөвлөжээ.

 

Нум

Нумынхан – тэдний дотоод сэтгэлийн гал дөл хаврын нарны илчээр улам дүрэлзэх болно. Яарч сандарна, бухимдана, хөөрнө гээд бүгд л дүрэлзэнэ. Эдгээр чанаруудыг тэнцвэржүүлэхийн тулд уран бүтээлээр оролдоорой, ач тусаа өгнө шүү. Нумынхан уран бүтээл туурвилд нэг толгойгоо дүрчихвэл салахгүй, тэдний мэдлэгийн хүрээ ч тэлнэ, зарим нэг тохиолдолд өөрийнхөө нууц авьяасыг ч илрүүлнэ. Бас жирийн хоббиг орлогын бас нэгэн эх үүсвэр болгохыг ч үгүйсгэхгүй.

 

Матар

Хаврын цагаар аж амьдралаа сайжруулахын тулд 5 ёсыг үйлдэж заншаарай. Бусад нь хайрын уур амьсгалаар дүүрэн байхад та ажлын амжилт гаргана. Матрын ордыхон хайр дурлалын харилцаанд дархлаатай гэмээр юм уу даа: тэд ирээдүйн аз жаргалтай сайхан амьдралыг босгохыг хүсдэг, босгож ч чадна. Үүний тулд өдөр болгон ажлын ачааллаа нэмэгдүүлэх хэрэгтэй.

 

Бумба

Эрх чөлөөг эрхэмлэгч Бумбын ордыхонд шинэ амжилт ирнэ, хамгийн гол нь тэд өөрийн амьдралын зорилгыг мэдэж авсан байх ёстой. Хавар гэдэг тэдний хувьд – амьдралын эрс өөрчлөлтийн цаг, гэхдээ энэ өөрчлөлтийг зөв чиглэлд зөв хийх хэрэгтэй шүү. Тийм ч учраас зурхайчид амьдрах шинэ газар олохыг зөвлөжээ.

 

Загас

Бусад ордуудыг бодвол Загасыхан хаврыг өөрийн гэсэн онцлогтой эхлүүлнэ, тэд өнгөрснөө эргүүлж авчрах хэрэгтэй. Хуучин гомдол, бүтэлгүйтлээ эргэцүүлэн бодож өөрийн хүсэл зорилгыг боловсруулна. Ингэснээр ирээдүйд алдаа гарахаас сэргийлнэ. Мөн уйтгартай ажил болон таагүй харилцаанаас зайлсхийхийг зурхайчид зөвлөжээ – энэ бүгд таныг улирлын чанартай депресст оруулах эрсдэлтэй.

16
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *