Тун учир битүүлэг, хачирхалтай захиалга авсан хүргэлтийн ажилтан үйлчлүүлэгчийнхээ амийг аварчээ

0

Хятадын нэгэн зуушийн газарт өдөр тутамд л ирж байдаг энгийн захиалгуудынх нь нэг орж иржээ. Хоолны газар захиалгыг бэлдэж байх хооронд хүргэлтийн ажилтан нь нэмэлт тайлбар хэсэгт үйлчлүүлэгчийн бичсэн хачирхалтай захидлыг олж уншсан байна: “Энэ бол миний амьдралын сүүлчийн хоол. Тиймээс энэ захиалга заавал хүргэгдэх ёстой шүү”.

126.net

Хүргэлтийн ажилтан эхлээд тоглож байна гэж бодож, гэхдээ захиалга өгсөн хаягаар яваад очтол хэн ч хаалга тайлж өгсөнгүй гэнэ. Хүргэлтийн ажилтан яаралтай цaгдаа дуудсан нь дэмий хэрэг биш байжээ: үйлчлүүлэгчийн захидал үнэн байв. Захиалгын эзэн амиa xорлохоор шийдсэн нэгэн байжээ. Дуудлагаар ирсэн цaгдаа нар хаалгыг эвдэн орж түүний амийг аварсан байна.

126.net

Санаагаа гүйцэлдүүлж чадаагүй амиa xорлогч эмнэлэгт хүргэгдэж, харин хүргэлтийн ажилтан цaгдаа нараас талархал хүлээн авчээ. Хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг компани анхааралтай ажилтандаа шагнал болгож 10 мянган юань гардуулжээ. Амиa xорлох болсон учир шалтгаан нь найз охиндоо хаягдсан, мөн хэд хэдэн амжилтгүй хөрөнгө оруулалттай холбоотой байжээ.

16
БахархмаарБахархмаар
5
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *