60 гарсан хойноо эцэг болохоор шийдсэн 15 алдартай эрчүүд

0

Өтөл насандаа эцэг болж байгаа эрчүүдийн тоо нэмэгдсээр байна. Хүмүүс нас ахисан хойноо хүүхэдтэй болохыг илүү эрхэмлэдэг болж. Зөвхөн 40 нас гаргаад зогсохгүй 60 наснаас хойш ч эцэг, эх болохыг гажууд зүйл гэж үзэхээ нэгэнт больжээ.

Бид иймэрхүү чиг хандлагатай алдартнуудыг сонирхож үзсэн юм. Нийтлэлийг дуустал нь уншаарай: төгсгөлд нь та 89 насандаа эцэг болсон хүнтэй танилцана.

Пол Маккартни – 61 настайдаа

© Demis Maryannakis / Star Max / FilmMagic

Гэрэл зураг дээр: Пол Маккартни болон түүний охин Беатрис 2013 онд.

2003 онд 61 настай дуучин болон түүний 2 дахь эхнэр Хизер Миллс нар охин Беатрисийг өлгийдөн авчээ. Бүсгүй одоо 18 настай. Охин аавтайгаа их адилхан гэж хүмүүс ярьцгаадаг юм.

 

Аль Пачино – 61 настайдаа

© Kevork Djansezian / Getty Images

Гэрэл зураг дээр: Аль Пачино хүүхдүүдийн хамт – том охин Жули Мари, багууд буюу ихрүүд, 2020 он.

2001 онд жүжигчин ихрүүд болох Антон Жеймс, Оливия Роузын эцэг болсон юм. Тэд одоо 20 настай, харин алдартай эцэг нь 81 насыг зооглож байна.

 

Мел Гибсон – 61 настайдаа

© Jon Kopaloff / FilmMagic

Гэрэл зураг дээр: Мел Гибсон том гэдэстэй Розалинда Россын хамт

2017 онд 61 настай Мел Гибсон болон түүний хайртай бүсгүй Розалинда Росс нар хүүтэй болцгоожээ.

 

Роуэн Аткинсон – 62 настайдаа

© ANTHONY HARVEY / AFP / East News

Роуэн Аткинсон 60 наснаас хойш эцэг болохоос мөн эмээсэнгүй. 3 дахь хүүхдээ өлгийдөн авахдаа тэр 62 насыг зооглоод байсан юм.

 

Алек Болдуин – 63 настайдаа

© hilariabaldwin / Instagram

2012 онд 54 настай Алек Болдуин хоёр дахь удаагаа гэрлэсэн. Жүжигчин, йогийн дасгалжуулагч Хилари нар гэр болоод 9 жилийн хугацаанд 6 хүүхдийн эцэг эх болцгоожээ. Болдуины хамгийн бага хүүхэд энэ жил төрсөн. Алекийг яг л 63 нас хүрэхэд нь мэндэлжээ.

 

Жефф Голдблюм – 64 настайдаа

© jeffgoldblum / Instagram

Гэрэл зураг дээр: Жефф Голдблюм, эхнэр, 2 хүүгийн хамтаар – том нь Чарли, бага нь Ривер.

2017 онд гимнастикчин Эмили Ливингстон болон 64 настай жүжигчин Жефф Голдблюм нар хүү Риверээ өлгийдөн авчээ.

 

Клинт Иствуд – 65 настайдаа

© morganeastwood / Instagram

Гэрэл зураг: Клинт Иствуд, түүний эхнэр Дина, 3 настай охин Морган (1999 оны зул сарын гэрэл зураг)

Морган Иствуд одоо 25 настай, харин түүний аав Клинт Иствуд 91 насыг зооглоод байна. Тэр 65 настайдаа эцэг болжээ.

 

Род Стюарт – 66 настайдаа

© Ian MacNicol / Getty Images

Род Стюартын 8 дахь хүүхэд – хүү Эйден – дуучныг 66 настай байхад нь мэндэлжээ.

 

Стив Мартин – 67 настайдаа

© AP / East News

2012 онд 67 настай Стив Мартин анх удаа эцэг гэх нэрийг зүүх болжээ. Яг л энэ нас эцэг болоход хамгийн тохиромжтой юм гэж жүжигчин өөрөө хэлсэн байдаг. Тэр урьд нь гэр бүл гэхээсээ илүүтэй ажилдаа илүү их анхаарал хандуулдаг байжээ.

 

Роберт Де Ниро – 68 настайдаа

© Bruce Glikas / FilmMagic

Гэрэл зураг дээр: Роберт Де Ниро, түүний охин Хелен Грейс, жүжигчин Чилина Кеннеди болон Де Нирогийн эхнэр Грейс Хайтауэр.

Роберт Де Ниро 68 настайдаа 6 дахь хүүхдээ өлгийдөн авсан юм.

 

Билли Жоэл – 68 настайдаа

© Myrna M. Suarez / WireImage

Бяцхан Рэми “Грэмми”-гийн 5 удаагийн шагналт төгөлдөр хуурч аавыгаа 68 настай байхад нь мэндэлжээ.

 

Ричард Гир – 70 настайдаа

© alejandragere / Instagram

Гэрэл зураг дээр: Ричард Гир болон түүний эхнэр Алехандра Сильва.

68 настай Ричард Гир 3 дахь удаагаа гэрлэж 2 жилийн дараа эцэг болсон юм. 1 жилийн дараа жүжигчний гэр бүлд дахин нэг хүүхэд мэндэлжээ.

 

Руперт Мердок – 72 настайдаа

© Steven Ferdman / Getty Images

Гэрэл зураг дээр: Руперт Мердок, түүний 2 охин – Грейс, Хлоя хоёр, мөн эхнэр Венди нар, 2019 он

2003 онд Руперт Мердок 6 дахь хүүхдээ өлгийдөн авчээ: түүний охин Хлоя төрсөн юм. Одоо 18 настай бүсгүй, харин Мердок өдгөө 90 насыг зооглож байна.

 

Мик Жаггер – 73 настайдаа

© Anthony Behar / Sipa USA / East News, © melhamrick / Instagram

2016 онд Мик зөвхөн ач, зээ нартайгаа эрхлэлдээд зогсохгүй мөн 2 настай ачанцар охиноо эрхлүүлдэг. Энэ бүхний хажуугаар өөрөө эцэг болохоор шийдсэн байна. 73 настай рок-дуучин хүүтэй болжээ.

 

Берни Экклстоун – 89 настайдаа

© ANDREJ ISAKOVIC / AFP / East News

“Формула 1”-ийн ерөнхийлөгч 2020 онд дахин эцэг болжээ. Өдгөө 91 настай Берни Экклстоун ой гарантай хүүхдээ өсгөн хүмүүжүүлж байна.

Эцэг болоход хамгийн тохиромжтой насыг та хэд гэж бодож байна?

15
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Degy Hughes

    Degy Hughes

    2021/12/25 at 13:04

    Hudlaa l yum shig bnda Bernie Ecclestone 3 ohintoi tom ni 60 garsan gej google deer bhiin

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *