Гоёл чимэглэлийн зүйлд хувирсан бутны бах мэлхий

0

Гоёл чимэглэлийн зүйлд хувирсан бутны бах мэлхийШидэт үлгэрт мэлхийг үнсэхэд ханхүү болон хувирдаг тухай гардаг. Мэдээж хэрэг энэ бол бодит амьдрал дээр боломжгүй зүйл. Гэхдээ Польшийн дизайнер Моника Ярош /Monica Jarosz/ бутны бах мэлхийг гоёл чимэглэлийн зүйлд хувиргасан байна. Түүний энэ санаа Шинэ Зеландаас нэгэн найз нь чихмэл мэлхий илгээснээс үүдэлтэй. Энэхүү бутны мэлхий нь Австралийн Өмнөд тэнгисийн арлуудад амьдардаг маш хортой мэлхий бөгөөд түрэмгий зан авиртай энэ төрөл зүйл тивийн уугуул биологийн төрөл зүйлд аюул учруулаад байгаа аж. Одоо 200 сая гаруй тоо толгойтой болоод байгаа нь түгшүүртэй үзүүлэлт болоод байгаа юм. Найзаасаа дээрх бэлгийг хүлээн авсан Моника эхлээд ихэд эвгүйцэж байсан бол сүүлдээ таалагдаж, эцэст нь ижил төрлийн материалаар ямар нэгэн зүйл хийх санаа төрснөөр бутны бах мэлхийн толгой бүхий арьсан цүнх, хэтэвч болон бусад зүйлс бүтээгджээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. мандухай

    2014/04/25 at 12:50

    та бах мэлийн өөр бах мэлхийн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *