Хятадын “Макдональдс” илүүдэл калори авсан үйлчлүүлэгчдэдээ зориулж дасгалын дугуй бүхий сандал байрлуулжээ

0

Түргэн хоол – тийм ч эрүүл бус бөгөөд калори ихтэй хоол гэдэг нь нууц биш. Гэсэн хэдий ч олон хүн түргэн хоолны бургерээс татгалзаж чаддаггүй, харин дараа нь илүүдэл калори хуримтлуулсандаа өөртөө харамсах нь их. Хятад дахь McDonald’s асуудлыг маш чадварлагаар шийдэж чаджээ: авсан калорийнхоо хэмжээгээр хөдөлгөөн хийж шатаах хүсэлтэй үйлчлүүлэгчдэд зориулсан дасгалын дугуй бүхий сандал суурилуулсан байна. Аль хэдийн ингэх ёстой байсан юм биш үү гэж бодогдмоор.

Үнэндээ энэ бол цэвэр үзүүлэн, яагаад гэвэл нэг “Биг Мак”-аас авсан калорийг бүрэн шатаахын тулд 20-40 км хүртэл зам туулах ёстой. Гэхдээ өөрийнхөө эрүүл мэндэд ямар нэг хэмжээнд анхаарал тавьсан гэдэг утгаар нь чагт тавьж болох л юм. Хооллож дуусгаад л шууд илүүдэл жингээ хаях ажилдаа орох нь.

TikTok дээр байрлуулсан McDonald’s дахь “дасгалын дугуй”-н дээр суусан бүсгүйн бичлэг вирус шиг л тархаж байгаа юм.

dailymail.co.uk

Одоогийн байдлаар 24,5 сая хүн үзчихээд байна, 40,000 гаруй хүн сэтгэгдлээ үлдээж, мөн 2 сая гаруй лайк цуглуулжээ. Хүмүүст энэ санаа үнэхээр таалагдсан нь илт.

dailymail.co.uk

“Энэ нь цэнэглэж байгаа утсыг ашиглаж байгаатай л адилхан санагдаж байна” гэж зарим нэг хэрэглэгчид бичсэн байна, харин зарим нь үүний хариуд “шатааж байгаагаасаа ч илүү их калори авсан байгаа л даа” гэсэн байв.

Хоол идэнгээ дасгалын дугуй жийх нь хоол боловсруулах системийн эрүүл мэндэд хор xөнөөлгүй юу гэж асуусан хэрэглэгчид ч олон харагдана. Мөн уг асуудалд бүр ажил хэрэгчээр хандсан хүмүүс ч цөөнгүй гарч тэд дараах асуултыг асуусан байлаа: “McDonald’s-ийн дасгалын дугуйг бэлтгэлийн заалных шиг ашиглаж болох болов уу, нэг ус аваад л бүтэн цаг бэлтгэл хийх байдлаар” гэжээ.

Танд энэ санаа ямар санагдаж байна даа?

5
ТэнэглэлТэнэглэл
4
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Burjee Bataa

    Burjee Bataa

    2021/12/23 at 14:01

    turahiig husdeg bol iishee oroh herggui shde

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *