Эрэгтэй хүний юу нь бүсгүйчүүдийн анхаарлыг хамгийн их татдаг вэ?

4

Принстоны сэтгэл судлаачдын хийсэн цуврал туршилтаар хүнд танихгүй хүний царай зүсийг хараад, түүний тухай өөрийн гэсэн ойлголт дүгнэлттэй болоход ердөө 1/10 секунд хэрэгтэй гэж тогтоосон байна.

Эмэгтэйчүүд эрчүүдийг зөвхөн зүс царайгаар нь төдийгүй биеийн хэлбэр, үсний засалт зэрэг олон жижиг, анхаарал татмааргүй гэмээр зүйлээр шинжиж амждаг байна. Тэдний тэрхүү хурц нүдэнд чухам юу юу өртдөг бол?

Эмэгтэйчүүдийн рентген-хараа чухам ямар 9 зүйл дээр хамгийн түрүүнд тусдаг тухай танилцуулъя. Эрчүүд минь болгоомжтой л байгаарай.

1. Хувцас

Эмэгтэй хүн эр хүнийг анх харахдаа яаж хувцасласныг нь хардаг байна. Эрчүүдийн хувцсанд ерөнхийдөө 3 төрлийн шаардлага тавих ба эдгээр нь:

  • Цэвэр цэмцгэр байх. Үрчийж сунасан захтай свитер, жинсэн өмд болон цамцан дээр нь кофены дусал, угаалгын машинд хийж үзсэн болов уу гэмээр хувцас өмссөн эрчүүдэд шинэхэн танилцсан бүсгүйтэйгээ харилцаагаа өргөжүүлэх ямар нэг боломж бараг үгүй билээ.
  • Орчиндоо зохицсон байх. Дэгжин сайхан смокинг өмссөн эр наран шарлагын газрын оройн үдэшлэгт эсвэл театрын танхимд шорттой яваа эр хүн ямар харагдах нь ойлгомжтой. Нэмээд хэлэхэд хоёр дахь тохиолдолд энэ залуу цаг үетэйгээ нийцээгүй, биеэ авч явах соёлоос ихээхэн хол хүн гэдгийг харуулж байна.
  • Загвар, хувцасны зохилдлого. Эрчүүдийн хувцсаа сонгох үедээ гаргасан жижиг алдаанд эмэгтэйчүүд өршөөнгүй ханддаг бөгөөд эрчүүд зөвшөөрвөл тэдэнд туслахад үргэлж бэлэн байдаг. Гэхдээ спортын өмд дээр гутал өмссөн байх нь ямар ч хүнийг баярлуулахгүй нь лавтай.

Шинжлэх ухааны зарим судалгаагаар бидний өмсөж яваа хувцас нь бидний хийж буй ажлын үр дүн, сэтгэн бодох чадвар болон даавар ялгаралт, зүрхний хэмд ч нөлөөлдөг болохыг тогтоожээ.

 

2. Үсний засалт

Урт, богино, шулуун, буржгар, цайвар, хар, шанаанаасаа бууралтсан – хэчнээн эмэгтэй байна, төчнөөн сонирхол байна. Хамгийн гол нь үсээ угаасан, засаж янзалсан (зассан гэдэгт зарим эрчүүдийн үргэлж мартдаг жирийн самналтыг ойлгож болно) байх хэрэгтэй.

Гэхдээ Вин Дизель, Дуэйн Жонсон зэрэг зарим эрчүүд үсний засалт гэдэг ойлголтонд өвөрмөцөөр хандах боловч тэд эршүүд хэвээрээ байж, эмэгтэйчүүдийн хараа булаах тохиолдол их бий.

 

3. Алхаа гишгээ, биеэ авч яваа байдал

Эрч хүчтэй, итгэлтэй, зорилго дүүрэн алхалт нь эмэгтэйчүүдэд их таалагддаг ба энэ нь тухайн эр амжилттай яваа, өөрөө өөртөө эзэн, ямар ч бэрхшээлийг давах хүч чадалтайн шинж гэнэ.

Үргэлж газар ширтсэн, гутлаа чирсэн, эргэж буцан, тун ч итгэлгүй алхах хүн өөрийн эрхгүй бүтэлгүй хүн гэсэн ойлголт төрүүлдэг. Тухайн хүний амьдралын хамгийн хэцүү, бүтэлгүй үе нь энэ гэж харагдах ба ийм хүнтэй харилцаанд орох эмэгтэй жаргалтай байж чадахгүй нь тодорхой мэт санагдана.

 

4. Биеийн хэлбэр

Ихэнх эмэгтэйчүүдэд урвуу нь харуулсан гурвалжин шиг биетэй эрчүүд таалагдах бөгөөд бүдүүн хүзүү, татагдсан гэдэс зэрэг нь анхаарлыг нь татна. Эдгээр шинж нь тухайн эмэгтэйн өмнө эрүүл, хүчтэй, тэвчээртэй, өөрийг нь болон ирээдүйн хүүхдүүдийг нь хамгаалж чадах эр зогсож байгааг харуулж байгаа хэрэг гэнэ.

Энэ нь эхнэр авсан эрийг эхнэр нь их идүүлж таргалуулан бусад эмэгтэйчүүдийн анхаарлаас холдуулдаг гэдэг онолтой зарим талаар таарч байх шиг. Гэхдээ гэр бүл болоод аз жаргалтай байгаа эр, эм хамаагүй аль аль нь таргалах гээд байдаг гэсэн судалгааны дүн байдаг билээ.

 

5. Гутал

Эрчүүд гутал зэрэг зүйлд анхаарал бага хандуулдаг нь хамгийн том алдааны нэг юм. Эмэгтэйчүүд эр хүний өмссөн гутлыг биеийн хэлбэр, хувцаснаас нь дутуугүй амжиж хардаг байна. Уранхай, бохир, шороо тоостой, арчилгаагүй гуталтай хүн замбараа муутай, өөрийн гадаад байдалд анхаарал тавьдаггүй хүн гэдгийг нь илтгэнэ.

Сандаль дээр оймс өмсөх нь бүр тусдаа асуудал. Зарим эрчүүд гутлынхаа дотуур оймс огт өмсдөггүй байх нь элбэг. Гялалзтал индүүдсэн өмдтэй боловч оймсгүй гуталтай хүн хачин харагддаг билээ. Ер нь сонгож өмссөн гутлаар нь анх бодож байснаасаа ч илүү олон зүйлийг мэдэж болдог билээ.

 

6. Нүүр царайны дүр төрх

Эр хүний ямар царай зүс хамгийн дур булаам байдаг талаар удаан маргалдаж болох ба эмэгтэй хүн болгонд өөрийн гэсэн шалгуур бий. Гэхдээ ямар ч эмэгтэй хүний нүднээс үл мултрах зүйл бол эрчүүдийн нүүр царайгаар илрэн гарах дүр төрх юм.

Эмэгтэйчүүд энэ дүр төрхийг танихдаа гаргуун бөгөөд бага зэрэг жимийсэн нарийн уруулны цаана хатуу, шийдмэг эрчүүд нуугдах бол үл тогтох нүдтэй эрчүүд нь тогтворгүй, хуурамч зан ааштай, харин нүдний ойролцоох жижиг үрчлээ нь хөгжилтэй эр гэдгийг тодорхойлж байгааг тэд сайн мэднэ.

Даруухан, бага зэрэг бодол болсон эрчүүдийг эмэгтэйчүүд их таалдаг бөгөөд тийм эрчүүд нь шийдэмгий, эршүүд харагддаг байна. Гэхдээ жинхэнэ буурьтай харилцаанд эмэгтэйчүүд эелдэг, инээмсэглэсэн эрчүүдийг илүүд үздэгийг судалгаагаар тогтоосон байна.

 

7. Эд хэрэглэл

Эрчүүдийн хэрэглэж байгаа эд зүйлс эзнийхээ тухай олон зүйлийг хэлж өгдөг байна. Маш их эд зүйл зүүсэн эрчүүд түмний дунд байж анхаарал татах дуртай байна. Хэрвээ эд зүйлс нь тоотой, зөв зохицсон бол тэр эр элдэв үдэшлэг цэнгээнд дуртай ба тантай цуг байхад их сонирхолтой байж мэдэх эр байна.

Ямар нэг гоёл, эд хэрэглэлгүй эр хүн нь уйдаж үхмээр хүн биш юм. Ийм эрчүүд нь илүү даруухан, олны анхаарал татах дургүй хүний шинж юм.

 

8. Гар

Эмэгтэйчүүд эрчүүдийг харах төдий өнгөрөхдөө анхаарч харж амждаг бас нэг эрхтэн бол түүний гар юм. Эмэгтэйчүүд эр хүний анхаарал тавьж арчилсан зөв хэлбэртэй хумс бүхий урт хуруунд дуртай байдаг.

Мэрсэн хумс нь сандруу, итгэлгүй эр хүн гэдгийг тодорхойлдог байна. Мөн гарын байдлаар хүнд хүчир ажилтай хэр тулгардаг болохыг мэдэж болно. Бас энэ эрийн баруун гарын ядам хуруунд бөгж байна уу үгүй юу гэдгийг харж шалгадаг байна. Хэрвээ бөгж байвал цаашид шалгахаа байж зөнд нь орхино.

 

9. Өгзөг

Социологичид ихэнх эмэгтэйчүүд эр хүнтэй анх танилцахдаа өгзгийг нь анхааралтай хардаг гэж үздэг.

Чийрэг өгзөг нь тухайн эр идэвхтэй амьдралаар амьдардаг, тестостерон буюу бэлгийн дур хүслийн хувьд ч ямар нэг асуудалгүй эр гэдгийг хэлж өгнө. Мөн уян, чийрэг өгзөг нь сайхан харагддаг билээ. Тийм учраас сайхан өгзөг харах гэж ганцхан эрчүүд ч эргэн хардаг юм биш. Ялгаа нь эмэгтэйчүүд маш даруухнаар нууцхан хардаг явдал юм.

Та энэ жагсаалт дээр өөр юу нэмэх вэ?

47
Ха ХаХа Ха
16
ГоёГоё
8
ХарамсалтайХарамсалтай
8
БурууБуруу
8
ТэнэглэлТэнэглэл
5
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. asds

    2024/01/10 at 01:43

    ymar ydargaatai shaardlaga undurtei sda nar beee xd

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *