Сонин хачин зүйлд гайхахаа больсон хүмүүс ч ангаймаар манай дэлхийн 21 хачирхалтай баримт

6

Их тэсрэлтээс хойш 14 тэрбум гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд манай Дэлхий ертөнцөд маш их үйл явдал өрнөсөн нь ойлгомжтой – маш их урт замыг туулж бидний өнөө цагт ирсэн. Homo sapiens-ээс үүсэлтэй гэдгээ бид хүлээн зөвшөөрсөн бөгөөд хүн төрөлхтөн оюун ухаан, эрдэм мэдлэгээ хөгжүүлэхийг мөнхөд хичээж ирсэн юм.

Манай дэлхийтэй холбоотой сонирхолтой баримтуудыг танд танилцуулахаар бэлдлээ, магадгүй шинэ соргог гэж үзсэн зарим нэгийг нь хүүхдүүдтэйгээ хуваалцаарай.

  • Адольф Гитлерийн үеэл Уильям Патрик Гитлер Дэлхийн хоёрдугаар дайны үеэр америкийн усан цэргийн флотод сувилагч хийдэг байжээ. Флотын нэгэн гишүүн болохын тулд түүнд АНУ-ын  ерөнхийлөгч Франклин Рузвельт зөвшөөрөл өгсөн гэдэг.
  • “Бойкот” гэдэг үг нь Чарльза Бойкотт-ын нэрээс үүсэлтэй, ажилчдын эрхийг хамгаалах кампанит ажлыг дэмжээгүй нэгэн бөгөөд энэ байр сууринаас нь болж хөрш, танилууд нь харьцахаа больж, бас сүмд мөргөл үйлдэхээр очиход нь сүсэгтэн олон цэрвэж зайгаа барьдаг болжээ. Үүгээр ч зогсохгүй олон дэлгүүр түүнд үйлчлэхээс татгалзсан байна.
  • Ясны хөгжил бүрэн явагдаж дуустал хүүхдүүд амттанд дурласан хэвээр л байна. Тийм учраас тэд ямар ч төрлийн хоолонд сахар нэмж идэхэд бэлэн байдаг ажээ.
  • Англи хэл дээрх «Википедия» сайтын бүх зураг, видеог нь хасаад шахахад/зиплэхэд 14 Гб орчим болно.

  • АНУ-ын хууль тогтоомжийн дагуу кинон дээрх мөнгөн дэвсгэрт нь жинхэнэ мөнгөн дэвсгэртээс 75%-иар жижиг эсвэл 150%-иар том байх ёстой. Мөн зөвхөн нэг талдаа л зурагтай байхаас гадна нэг өнгөнөөс бүрдсэн байна.
  • Хүний шүлсэнд байгалийн гаралтай мансууруулах бодис болох опиорфин агуулагддаг. Уг бодис нь морфиноос 6 дахин хүчтэй.
  • Өнөөдрийн хувьд мэдэгдсэн физикийн хууль нь Ертөнцийн дөнгөж 4%-д нь л үйлчилдэг, тиймээс үлдсэн 96%-д нь хар матери болон хар энерги хамаарна, өөрөөр хэлбэл энэ тухай бид ямар ч ойлголтгүй.

  • Ходоод, 12 нугалаа гэдсэнд мэдрэлийн эсүүд “байдаг”, эсүүдийн тоо 100,000,000-аар тоологдоно (муурны тархинд байгаагаас их). Эрдэмтэд эдгээр мэдрэлийн эсүүдийг “хоёр дахь тархи” гэх бөгөөд бидний сэтгэл санаа болон сэтгэл хөдлөл шууд нөлөөлөхөөр ажээ.
  • М100 Галактик Дэлхийгээс 55 сая гэрлийн жилийн зайд оршино. Тэндээс манай дэлхий рүү харж байгаа гэж төсөөлбөл тэд динозаврын мөхлийг “шууд дамжуулалт”-аар үзнэ гэсэн үг юм.
  • Ватиканы гэмт хэргийн түвшин – дэлхийд дээгүүр орох үзүүлэлттэй. Нэг жилд нэг оршин суугчид нэг гэмт хэрэг ноогдоно. 2007 онд гэхэд л уг үзүүлэлт 1 оршин суугчид 1,5 гэмт хэрэг ноогдож байсан статистик тоо гарсан. Гэмт хэргийн ихэнх хувийг халаасны хулгай эзлэх бөгөөд 90%-ийг нь илрүүлж чаддаггүй.

  • Аливаа амьтны амьдрах цаг хугацаа нь түүний зүрхний 1 тэрбум цохилттой тэнцэнэ гэж эрдэмтэд үзэх болжээ. Хүмүүсийн хувьд уг хугацааг анагаах ухаан, эмийн тусламжтайгаар уртасгаж чадсан ажээ.
  • Бидний гэрт байгаа ихэнх тоосонцор нь хүний өөрсдийн гуужсан арьс гэдэг ойлголт явдаг. Үнэн хэрэгтээ гэрийн тоосны ихэнх хувийг гудамжнаас дамжин орж ирсэн бохирдол байдаг.
  • Авокадогийн үр модон дээрээ хэзээ ч бүрэн боловсордоггүй. Тийм ч учраас фермерүүд уг үрийг удаан хугацаанд (7 сар хүртэл) “амьд зоорь” болгон ашигладаг байна.

  • Сеймур арал дээрх оцон шувуунуудын малтлага хийж судлахад оцон шувуунуудын өвөг эцэг 180 см орчим өндөртэй, 100 кг гаруй жинтэй байсныг тогтоожээ.
  • Pringles-ийн үүсгэн байгуулагч Фред Борын чандрыг түүний захиас ёсоор чипснийх нь уутанд хийж оршуулжээ.
  • —40 °С нь —40 °F-тэй тэнцүү. “Фаренгейт”-ийг “цельс” руу хөрвүүлэхэд °F = 1,8 × °С + 32 томьёо ашигладаг. Ингээд энэ томьёоны дагуу бодоход адилхан хэмжээний хүйтэн хэм гарна: 1,8 × —40 + 32 = —40.

  • Муур, нохой харшилтай байж болно. Харшил дундаас хүнд харшлах нь бий.
  • Велоцираптор нь орчин үеийн цацагт хяруулын дайтай байсан.
  • Өглөөний цай – өдрийн маш чухал хэсэг гэдэг, 1944 оноос хойш энэ ойлголтыг өглөөний бэлэн хоол үйлдвэрлэгчид гаргасан юм. Өөрөөр хэлбэл маркетингийн нэг арга заль гэх үү дээ.

  • 2050 он гэхэд шоколад үгүй болох магадлалтай. Учир нь цаг агаарын өөрчлөлтөөс болж шоколадны мод устах аюул нүүрлээд байгаа юм.
  • Шүүхийн тангарагатнууд 12 хүний бүрэлдэхүүнтэй буюу Библийн апостолын тоотой адил.

Та шинэ сонин зүйл олж мэдэж чадав уу? Хэрвээ танд биднийг гайхшруулах баримт байгаа бол сэтгэгдлээр хуваалцаарай.

102
ТэнэглэлТэнэглэл
41
ГайхмаарГайхмаар
30
Ха ХаХа Ха
16
БахархмаарБахархмаар
14
ХарамсалтайХарамсалтай
13
ГоёГоё
8
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ийм баримт байна

    2021/11/18 at 19:37

    1)Зүүний сүвэгч шиг хэмжээтэй нейтрон од=Гурван ширхэг Эмпайр Стейт Барилгийн жинтэй тэнцдэг.
    2)Гэрэл цэвэр хурдаараа бол нэг секундэд
    дэлхийг 7 удаа тойрно.
    3)Дэлхийн хамгийн өндөр хүрхрээ болох
    Ангелийн хүрхрээ 979 метр өндөр.
    4)Эверэст уул дэлхийн хамгийн өндөр оргил.
    Харин хамгийн өндөр уул бол Мауна Кеа
    хэмээх уул юм.
    5)Хамгийн өндөр серф хийсэн давалгаа
    23.8метр өндөр байжээ.
    6)Хүмүүсийн тэмдэглэсэн хамгийн том мөндөр
    20 см диаметртэй, 1кг жинтэй байжээ.
    7)Хамгийн их хүн үхсэн тахал бол 14-р зуунд
    тархсан Хар үхэл хэмээх өвчин юм. Энэ
    өвчинөөр 75 сая орчим хүн нас баржээ.
    8)Хамгийн их мөнгөний хохиролтой байгалийн
    гамшиг бол 2011 онд Японы Токио хотод
    болсон газар хөдлөлт ба цунами юм. Энэ
    гамшгаас болж 235 тэрбум долларын
    хохирол учирсан байна.
    9)Нягтаршилаар үзвэл Дака хотын хөл
    бөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний
    газарт 314 хүн байх аж.
    10)2013 оны байдлаар дэлхийд нэг өдөрт
    360000 орчим хүн төрж, 160000 орчим
    хүн нас барж байсан. Өдөрт дэлхийн хүн
    ам 200 мянгаар нэмэгдэж байжээ.
    11) Насанд хүрсэн хүний судасны урт дэлхийг
    4 ороох бол хүүхдийн хувьд дэлхийг 2
    орооно.
    12)Хүн 70 жил амьдравал дунджаар 275 сая
    литр агаар амьсгална.
    13)Хамгийн том нүд бол Аварга толгой-хөлтийн
    27см өргөнтэй нүд юм.
    14)Зааны нэг араан дотор хүний 65 арааг
    багтааж болно.
    15)Хүн амьдралынхаа туршид дунджаар28метр
    хумс ургуулж, 40 мянган литр шээс
    ялгаруулж, 9 жил ажиллаж, 415 сая удаа
    нүдээ анивчуулж, 12 жил ярьж, 950км үс
    ургуулдаг байна.
    16)Хамгийн өндөр амьд организм бол 115 метр
    өндөр заан мод юм.
    17)Халимны жин нь дундаж хэмжээтэй 100
    машинтай тэнцэх ба хэл нь 3 машинтай
    тэнцэнэ.
    18)Өмнө 14 метр урттай могой амьдардаг
    байсан.
    19)Хамгийн том шавьж хүний алганаас том
    буюу 400см² талбай эзэлдэг.
    20)Өмнө 10 метр далавчтай птерозавр
    амьдардаг байсан.
    21)Хамгийн том өндөг бол өмнө амьдарч байсан
    заан шувууны өндөг юм. Хэмжээний хувьд
    200 тахианы өндөгтэй тэнцэнэ.
    22)Хамгийн хөгшин мод 5065 жилийн настай.
    23)Аюул тулгарахгүй бол үүрд амьдардаг
    амьтан олон байдаг.
    24)Царцаа нэг удаа 250 тэрбумаараа цугласан
    явж байсан. Энэ нь 5000км² талбай эзлэх
    ба нийт жин нь дундаж хэмжээтэй
    300 мянга машины жинтэй тэнцүү.
    25)Үчимбэр 115км/цаг хурдалж чаддаг.
    26)Ирвэс 15 м харайдаг.
    27)Шоргоолж өөрөөсөө 5000 дахин хүнд
    зүйлийг өргөж чаддаг.
    28)Далайн хөвөн өдөрт 1мм явдаг. Та буруу
    уншаагүй шүү.
    29)Хамгийн өндрөөс буусан шүхэр 39000метр
    өндрөөс унасан. Онгоцноос дөрөв дахин
    өндөр. Гэхдээ шүхэрчин эр маань үхээгүй.
    30)Хуруувч дүүргэхэд 150 ширхэг дэлхийн
    хамгийн жижиг компьютер хэрэг болно.
    31)Нэг ТБ багтаамжтай флаш дискэнд
    200 хуудастай 1сая номыг багтааж болно.
    32)828метр өндөртэй Бурж Халифа цамхаг
    дэлхийн хамгийн өндөр барилга мөн.
    33)Өмнөд солонгосын 300 мянга орчим метр
    квадраттай дэлгүүр бол дэлхийн хамгийн
    том дэлгүүр.
    Уншсанд баярлалаа.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *