Алхаж явж байхдаа юм идэж болохгүйн учир

2

Хоол бол хүний амьдралын нэг чухал хэсэг гэдгийг бид олон сонсож байсан билээ. Үгүйсгэх ч аргагүй юм. Чихэрлэг болон хэт их тостой зүйл их идэлгүй зөв хооллох нь маш чухал. Гэтэл зөв хооллох гэдэг нь зөвхөн энэ бас биш юм.

Бидний амьдралд зөвхөн юу идэж байгаа нь чухал биш, бас хэрхэн яаж идэж байгаа нь чухал үүрэгтэй гэнэ. Орчин үеийн амьдралын хэв маяг олон зүйлийг түргэн хийхэд хүргэж байна. Гудамжинд ажилдаа яаран явах үедээ сэндвич, кофе барин алхах хүн улам бүр олширсоор.

Бид бүх л зүйлийг хурдан хийж сурч байгаа ба хурдан усанд орох, өглөө, өдөр, оройны хоолоо хурдан идэх гэх мэт. Ингэх нь бидний бие организмд муугаар нөлөөлдөг билээ. Биднийг хүүхэд байх үед аав ээж нар хоол идэхдээ удаан, тайван, сайн зажлахыг заадаг байсныг санаж байгаа байх.

Ихэнх хүүхдүүд үүнийг үл тоон бушуухан л аав ээжийнхээ бэлдсэн дараагийн гоё амттаныг идэхийг хүсэн яардаг. Олон эцэг эхчүүд өөрсдийн зөвлөгөөнийхөө, жишээ нь сайн зажлахын утга учрыг бүрэн сайн ойлгодоггүй билээ.

Хоол боловсруулах үйл ажиллагаанд зажлах гэдэг үйлдэл маань хамгийн чухал үйлдэл юм. Таныг зажилж байх үед ходоодонд удалгүй хүнс орж ирэх дохио ирж, ходоод ч түүнийг хүлээн авахад бэлдэнэ.

Хэрвээ хүнс том, бүхэл хэмжээгээр орж ирвэл ходоод их хүч гарган ажиллана. Хэрвээ та хоолоо сайн зажилбал шүлсний ферментүүд хүнсийг задалж эхэлдэг. Фермент нь нүүрс-устөрөгч, цардуулыг энгийн сахар болгодог байна. Ийм нөхцөлд ходоод дээрх хоёр ажлыг давхар хийх гэж их зүтгэл гаргах шаардлагагүй болдог билээ.

Ходоодонд хэдий хэр жижиг хэсэг орно төдий чинээ бид элдэв хэрэггүй хий хэрэглэх шаардлага үгүй болно. Энэ нь гэдэс дүүрэхээс хамгаалж байгаа юм. Аливаа нэг хүнсийг 30-40 удаа зажлах шаардлагатай. Эхлээд хэцүү байх боловч та өөрийгөө захирч, хянаж байх хэрэгтэй. Удалгүй дасал болох бөгөөд хүнс таны биед хүнд ачаалал байхаа больж, чухал хэрэгтэй энергийн эх үүсвэр болно.

Хэрвээ та сайн зажилж иддэг болвол хоолоо хэтрүүлэх, жин нэмэгдэх зэрэг бэрхшээлээс ангижрана. Хүний бие хангалттай хүнс авч цадлаа гэсэн дохио авахын тулд 20 минут хэрэгтэй. 20 минутад та хангалттай хэмжээний хүнс идэх ба дараа нь хоол идэх дур хүсэл үгүй болно.

Зөв хооллох нь урт наслахын бас нэг үндэс гэж эрдэмтэд баталдаг бөгөөд энэ нь дунджаар 10 жил нэмдэг гэж үздэг билээ. Энэхүү энгийн дүрмийг санаж явбал таны бие организм тань танд баярлах болно. Энэ хэрэгтэй мэдээллийг найз нартаа хүргээрэй.

11
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *