Өдөрт 8 цаг суухад таны бие махбодид гарах 10 өөрчлөлт

2

Хүмүүсийн амьдрал улам л суугаа хэв маягт шилжиж байна. Оффисын суугаа ажил, гэрийн буйдан дээр сууж олон ангит кино үзэх эсвэл компьютер тоглоомоор өөрчлөгдөнө. Энэ мэт идэвхгүй хэв маяг төсөөлж байснаас ч эрүүл мэндэд аюултай. Бидний бэлдсэн нийтлэлийг уншаад та суугаа хэв маягаа идэвхтэй хөдөлгөөнөөр солиход түлхэц болно гэж найдаж байна.

Бид «Get Up!: Why Your Chair is Killing You and What You Can Do About It»-ын хэсгээс та бүхэндээ түүвэрлэн хүргэхээр бэлдлээ, номын зохиолч Жеймс Левинийн олон жилийн судалгааны үр дүнд бүтсэн ном юм. Тэрээр суугаа амьдралыг согтууруулах ундаа ууж байгаатай адилтган үзжээ.

1. Нуруунд өгөх ачаалал

Эрдэмтдийн үзэж байгаагаар нэг британи хүн дунджаар 14 цаг суугаа байдалд байдаг. Эндээс гарах үзүүлэлт гунигт тооноос холдохгүй нь ойлгомжтой.

Беркли дэх Калифорнийн их сургуулийн профессор Galen Krantz суугаа хэв маягийг тодорхойлохдоо – суугаа байрлал бол байгалиас заяасан байрлалаас тэс өөр. Нуруу зүгээр ч нэг S-хэлбэртэй зохиогдоогүй: хүнд ачаалал авахад зориулагдсан, байнга суугаа байрлалд байхад S нь С болж өөрчлөгдөнө. Бэлхүүсний хоёр талын булчин суларч, нурууны булчингууд ч мөн адил суларч биед ямар нэгэн дэмжлэг үзүүлэхээ болино.

Таныг суухад бүх ачаалал ташаа болон нуруунд ирдэг, нурууны завсрын дискүүдэд хэт их даралт ирнэ. Хүзүүний яснууд ачаалал авч хоорондоо үрэлцэнэ, ингээд тархины цусан хангамж муудаж эхэлдэг. Үр дагавар – толгой өвдөж хараа муудна.

Нуруу, нугас нь дотор эрхтнүүдийн карказ болдог тул чанга булчинтай, байнга ачаалал авах чадвартай байх ёстой.

 

2. Зүрх судасны систем

Суугаа амьдралын хэв маягийн хамгийн том эрсдэл бол зүрх судасны өвчлөл болно: зүрхний ишими эсвэл архаг цусны даралт ихдэлт. Идэвхгүй амьдралын хэв маягаас болж булчин суларна, цусан хангамж муудаж судас сулардаг.

Суугаа амьдралын хэв маяг нь маш эрт атеросклероз үүсэх шалтгаан болно (холестерины хуримтлалаас үүдэлтэй судасны бөглөрөл). Хүчилтөрөгчийн дутагдалд ордог. Зүрхэнд цусаар дамжин очих хүчилтөрөгчийн хэмжээ эрс багасна.

13 жилийн турш 17 мянга гаруй хүний дунд хийсэн томоохон судалгаанаас харахад, суугаа ажилтай хүмүүсийн дунд зүрхний шигдээсээр үхэх магадлал 54%-иар их байжээ.

 

3. Судас бүдүүрэх

Ширээний ард өдөржингөө суух хүмүүсийн захын мэдрэлийн цусны эргэлт мууддаг, үр дагаварт нь судас бүдүүрнэ. Энэ өвчлөлд эмэгтэйчүүд өртөх нь их.

Суугаа хэв маягаас гадна удамшил нөлөөлөх бас нэгэн хүчил зүйл, мөн эмэгтэйчүүд хөлөө ачиж суудаг нь энэ өвчлөлд хүргэнэ. Судас нарийсч цус хэсэг газраар бөглөрч судас бүдүүрдэг.

Цусны эргэлт эвдэгдэх нь маш аюултай, амин чухал эрхтэн цусан хангамжаар дутагдвал үхэлд хүргэж болзошгүйг анхаарна уу.

 

4. Өөхлөлт

Илүүдэл жин бол суугаа амьдралын хэв маягаас шууд шалтгаална. Бодисын солилцоо удааширч шатах калорийн тоо эрс багасна, өөрөөр хэлбэл өөхний хуримтлал явагдсаар байна гэсэн үг юм.

Хүн суунгуут өөх шатаах үйл явц шууд 90%-иар багасна, энэ үед инсулины хэмжээ буурах бол цусны даралт эсрэгээрээ нэмэгдэнэ. Сүүлийн 50 жилд гэхэд л ихэнх ажил төрөл суугаа болсон, ингээд ихэнх хүмүүс бага калори шатаана.

Босоо ажил хийхэд ойролцоогоор 35%-ийн илүү калори шатаана. Энэ нь илүүдэл жингээс салах эсвэл жингээ барихад нөлөөлөх томоохон хүчин зүйл болно.

 

5. Булчин ба яс

Хөдөлгөөнгүй, идэвхгүй байдлаас үүдэн булчин сулардаг. Юуны түрүүнд хэвлий болон өгзөгний булчин суларна.

Бас нэгэн үр дагавар бол остеопороз. Суугаа байрлалд байхад яс ямар ч ачаалал авдаггүй. Цаг хугацааны эрхэнд яс хэврэгшиж ясны эсийн өөрчлөлт явагдан илүү хөвсгөр болдог байна. Өөрөөр хэлбэл яс хэврэгшиж хугарамтгай болох ажээ.

 

6. Хоол боловсруулах систем

Нойр булчирхай инсулин ялгаруулж эсэд глюкоз дамжуулж бие махбодийг эрч хүч, шим тэжээлээр хангах үүрэгтэй. Булчин нь ажиллахгүй байгаа эд эс маш бага хэмжээгээр инсулин хэрэглэнэ, харин нойр булчирхай энэ хугацаанд инсулинээ ялгаруулсаар л…

2011 онд хийсэн судалгааны үр дүнгээс харахад, нэг өдөр суугаа ажил хийхэд эд эсийн хэрэглэх инсулины хэмжээ эрс буурч байгааг тогтоожээ. Гарах үр дагавар юу вэ, чихрийн шижин зэрэг бусад өвчлөлийн эх сурвалж болно.

Суугаа хэв маяг нь маш таагүй өвчний үндэс суурь болох магадлалтай – архаг өтгөн хаталт, мөн цагаан мах эргэх өвчлөл маш хурц хэлбэрээр илэрнэ.

 

7. Хөгшрөлт

The Lancet сэтгүүл үнэхээр гунигт автуулмаар тоо баримт нийтэлж байсан удаатай – тамхинаас 5 сая, харин суугаа хэв маягаас 5,3 сая хүн нас баржээ.

Бие махбодийг аливаа бэртэл гэмтлээс хамгаалах эсүүд нь хөдөлгөөнгүйгээс болж үхжинэ. Эдгээр эсүүд нь хөдөлгөөнгүй биед илүү богино настай байдаг гэдгийг судалгаагаар тогтоосон байна – үүний үр дагавар эрт хөгшрөхөд хүргэх ажээ.

Бидний тав тухтай байх үнэ цэнэ маш өндөр: суугаа нэг цаг амьдралын хоёр цагтай тэнцэнэ.

 

8. Сэтгэл зүйн тавгүй байдал, айдас, түгшүүр

Суугаа хэв маяг сэтгэл зүйд шууд сөргөөр нөлөөлдөг. Ямар ч биеийн ачаалал авахгүй байгаа хүмүүс депресс, айдаст автах нь амархан. Бидний сууж байгаа сандал нь ганцаардах үндэс болно.

Байнга сууж байдаг хүмүүст эндорфин дутагддаг. Спорт, биеийн хөдөлгөөн хийхэд сэтгэл санаа сэргэж, аз жаргалыг бэлэглэх бодисын ялгаруулалт нэмэгдэнэ.

Спортоор хичээллэхэд серотонины ялгаруулатад эрс нөлөөлнө. Өөр дээрээ ажиллах нь өөрийгөө үнэлэх үнэлэмж нэмэгдэж, өөртөө илүү итгэлтэй болоход нөлөөлдгийг мартаж болохгүй.

 

9. Нойргүйдэл

Идэвхгүй амьдралын хэв маяг нойрны асуудалд хүргэнэ. Байнга суугаа байхад бидний бие махбодь амарч байна гэсэн дохио авна, энэ үед тархи өндөр ачаалалтай ажиллаж байгаа эсэх нь хамаагүй.

Хэрвээ та өдөржингөө “амарсан” бол оройн цагаар амрах шаардлага гарах нь юу л бол, ингээд л нойр хүрэхгүй. Байнга спортоор хичээллэх тохиолдолд нойргүйдлээс ангижрах боломжтой.

 

10. Эрчүүдийн асуудал

Эрчүүд суугаа хэв маягаар амьдарвал нөхөн үржихүйн асуудлуудаас гадна гормоны тэнцвэрт байдал алдагдана.

Байнга суугаа байрлалд байхад бага аарцагны цусан хангамж муудаж үрэвслийн эх үүсвэр тавигдана, үүний үр дагаварт таагүй маш олон өвчин тусах эрсдэлтэй.

Өөхний хуримтлал нэмэгдэнэ – үр дагавар нь гормоны тэнцвэрт байдал алдагдана. Өөхний эд эсэд эм хүйсийн гормонууд ялгарч эхэлдэг – эрчүүд гүзээтэй болно. Нэгэнт бий болсон гүзээнээс амархан салж чадахгүй.

 

Одоо тэгээд яах вэ?

Зарим нэг компаниуд ажилтнуудаа их хөдлөхийг хүсдэг: ажлын ширээнээс зайтай хүйтэн усны төхөөрөмж, хогийн сав тавихаас гадна ширээний хөл бөмбөг, теннис зэрэг тоглоом суурилуулсан байх ажээ. Тэднийг идэвхтэй хөдөлгөөн хийлгэх ямар нэгэн төхөөрөмж суурилуулна.

Мөн эрдэмтэн, эмч нарыг өгсөн зөвлөгөөг баримтална:

  • Явган явах
  • Нийтийн унааны суудалд суухгүй байх
  • Хамт ажилладаг хүн рүүгээ утасдах эсвэл мейл бичихийн оронд очиж уулзах
  • Ажил хэргийн уулзалтыг зогсоогоор хийх
  • Өдрийн цайгаар зугаалах, ажлаасаа гарч өдрийн хоолоо идэх
  • Цахилгаан шат эсвэл урсдаг шатнаас зайлсхийж шатаар алхах
  • Ажлын дундуур завсарлаж биеийн хөнгөн дасгал хийх.

Бидний нийтлэлийг уншаад ширээнээсээ босмоор санагдаж байна уу?

19
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
4
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Daariimaa Baasankhuu

    Daariimaa Baasankhuu

    2018/02/21 at 16:48

    Пүрэвдоржийн Цогттулга хайраа сайн унш ёстой хэрэгтэй мэдээлэл байна

  2. Шерлок Холмс

    Шерлок Холмс

    2018/02/21 at 18:02

    Goodii Goodii

  3. Munkhjargal Batchimeg

    Munkhjargal Batchimeg

    2018/02/22 at 00:46

    Saruul Oyun Soyoloo Sunny

  4. Б. Болдсүх

    Б. Болдсүх

    2018/02/22 at 09:05

    Бил Гүүн Б. Ганбаатар Ж. Отгон-Эрдэнэ Тэмүүлэн Мөнхчулуун odr bolgn toglohool bolichiii

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *