Хэлбэр дүрсээрээ адилхан эд эрхтэндээ сайнаар нөлөөлөх хүнсний бүтээгдэхүүнүүд

0

Эртнээс л хүнсний хэлбэр дүрсээр нь хүний тухайн эд эрхтэнд нь сайн гэж ярьцгаадаг байсан. Энэ нь ч үнэний ортой бололтой.

Лууван – нүд

Арилгасан луувангаа та цагираг хэлбэрээр хэрчээд сайтар ажиглаарай, нүдний холбоос болгоныг санагдуулна. Лууван идсэнээр та нүдэндээ сайн зүйл хийж байгаа нь шинжлэх ухааны судалгаан дээр нотлогдсон. Нас ахих тусам хүнсэндээ лууван түлхүү хэрэглэвэл эрт хараа муудах, хараагүй болох аюулаас урьдчилан сэргийлж чадна.

Хэлбэр дүрсээрээ адилхан эд эрхтэндээ сайнаар нөлөөлөх хүнсний бүтээгдэхүүнүүд 1

Хушга – тархи

Хушганы хээ угалз, үрчлээ болгон нь тархийг хэвлэсэн мэт. Хушганд Омего-3 ихээр агуулагддаг тул тархины хэвийн үйл ажиллагааг дэмждэг байна.

Хэлбэр дүрсээрээ адилхан эд эрхтэндээ сайнаар нөлөөлөх хүнсний бүтээгдэхүүнүүд 2

Цоохор майлз – яс

Урт нарийхан иш нь хүний ясыг санагдуулна – ясанд тустай буюу ясны бодисын солилцоог дэмжих бодис агуулагддаг ажээ.

Хэлбэр дүрсээрээ адилхан эд эрхтэндээ сайнаар нөлөөлөх хүнсний бүтээгдэхүүнүүд 3

Авокадо – өндгөвч

Хэлбэр дүрсээрээ маш адилхан, эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг. Авокадод маш их хэмжээний фолийн хүчил агуулагддаг байна.

Хэлбэр дүрсээрээ адилхан эд эрхтэндээ сайнаар нөлөөлөх хүнсний бүтээгдэхүүнүүд 4

Нялцгай дун – эр бэлэг эрхтэн

Судалгаагаар уг нялцгай биет эрчүүдийн эрүүл мэндэд ашиг тустай нь нотлогдсон. Фолийн хүчил, цинк агуулагддаг тул үрийн шингэний чанарыг сайжруулдаг ажээ.

Хэлбэр дүрсээрээ адилхан эд эрхтэндээ сайнаар нөлөөлөх хүнсний бүтээгдэхүүнүүд 5

Грейпфрут – хөх

Цитрус төрлийн нимбэг, жүрж болон грейпфрут эмэгтэй хүний хөхийг санагдуулам. Эдгээр жимсэнд лимоноид гэх бодис ихээр агуулагдаж байдаг бөгөөд хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх ид шидтэй.

Хэлбэр дүрсээрээ адилхан эд эрхтэндээ сайнаар нөлөөлөх хүнсний бүтээгдэхүүнүүд 6

Улаан лооль – зүрх

Улаан лоолийг дундуур нь зүсээд та сайтар ажиглаарай – зүрхийг санагдуулам маш олон холбоосууд бий. Уг ногоонд агуулагдах ликопин гэх бодис нь зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлнэ. Улаан лооль дээр олив эсвэл авокадогийн тос нэмбэл үйлчилгээг нь 10 дахин ихэсгэж байгаа гэж үздэг.

Хэлбэр дүрсээрээ адилхан эд эрхтэндээ сайнаар нөлөөлөх хүнсний бүтээгдэхүүнүүд 7

Улаан дарс – цус

Цусан улаан өнгөтэй улаан дарсанд антиоксидант, полифенолам зэрэг бодис ихээр агуулагддаг. Улаан дарсыг бага хэмжээгээр тогтмол хэрэглэснээр холестериний хэмжээг багасгана. Мөн цус шингэлэх үйлчилгээтэйг мэдэхэд илүүдэхгүй биз ээ.

Хэлбэр дүрсээрээ адилхан эд эрхтэндээ сайнаар нөлөөлөх хүнсний бүтээгдэхүүнүүд 8

Цагаан гаа – гэдэс ходоод

Дотор муухайрсан үед цагаан гаа хэрэглэж байгаарай гэж та сонссон байх. Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй гингерол гэх бодис агуулагддаг ажээ.

Хэлбэр дүрсээрээ адилхан эд эрхтэндээ сайнаар нөлөөлөх хүнсний бүтээгдэхүүнүүд 9

12
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Билгүүн Д.

    Билгүүн Д.

    2016/07/24 at 13:50

    хаха тэгэхлээр банана???

  2. anonymous

    2016/07/24 at 14:53

    banan iig bol ugasa oilgomjtoi bs tarwas

  3. Зочин

    2016/07/24 at 20:34

    Гарчигийг нь хараад шууд банана санаанд орлоо.

  4. Г. Билгүүншагай

    Г. Билгүүншагай

    2016/07/24 at 21:05

    Хххххаааааааа

  5. Алберт

    Алберт' Эйнштейн

    2016/07/25 at 03:30

    Сш

  6. Нанами С.

    Нанами С.

    2016/07/25 at 09:24

    ss

  7. Зочин

    2016/07/25 at 16:03

    bayrlalaa uneheer heregtei medeelel baina

  8. Зочин

    2016/07/26 at 18:14

    Кк хушга идээд л байдаг ухаантай болж байгаа юм алга улам л т1 ээ мэдээд байх юм

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *