Аян замын дараа ядраагүй мэт сэргэг харагдах 15 нууц

1

Онгоц, галт тэрэг, автомашин – биднийг нэг цэгээс нөгөө цэг рүү хүргэх хурдан унаа. Гэхдээ “хурдан” болгоны төлөө төлөх төлөөс гэж байдаг. Жишээ нь, агаарын даралт, чийг зэрэг өөрчлөгдсөнөөс болж арьс өнгөө алдах нь бий.

Урт аян замыг туулсны дараа ядаргаагаа тайлж хэрхэн сэргэг сайхан харагдах вэ? Та дараах 15 зөвлөгөөг дагаад үзээрэй.

1. Нүд

Аян замын дараа ядраагүй мэт сэргэг харагдах 15 нууц 1

Нүд ядрахаараа улайдаг, энэ тохиолдолд танд нүдний дусаалга хэрэг болно. Ялангуяа олон цагаар жолооны ард сууж яваа бол дусаалга дусааж нүдний ядаргаагаа тайлаарай.

2. Нүд доод зовхины хөх толбо

Аян замын дараа ядраагүй мэт сэргэг харагдах 15 нууц 2

Нүдний зовхинд зориулсан патчи – ямар ч аялалд гарсан заавал байх ёстой зүйлсийн нэг. Таны жижиг цүнхэнд зай эзлэхгүй, нүдний ядаргаа тайлахаас гадна нүдний эргэн тойрон арьсыг чийгшүүлж өнгийг сэргээнэ.

3. Нүүр будалт: будах уу, будахгүй юу?

Аян замын дараа ядраагүй мэт сэргэг харагдах 15 нууц 4

Аян замд 3 цагаас илүү явах бол нүүрний будгаа арилгасан нь дээр. Замд гарахаасаа өмнө чийгшүүлэгч тосоор тослоно, ямартай ч хэсэг хугацаанд таны нүүрний арьс чийгээ алдахгүй.

4. Онгоцны буудал дээр одууд яагаад нарны хар шил зүүдэг вэ?

Аян замын дараа ядраагүй мэт сэргэг харагдах 15 нууц 6

Аян замд гарч байгаа одууд нүүрээ буддаггүй тул будаггүй нүд зэргээ нууж байгаа юм. Энэ аргыг ч та бас зоригтой хэрэглэж болно.

5. Нүүр чийгшүүлэгч маск

Аян замын дараа ядраагүй мэт сэргэг харагдах 15 нууц 3

Онгоцонд, галт тэргэнд эсвэл автомашинд явж байхдаа экспресс үйлчилгээтэй чийгшүүлэгч маск тавьж болно. Арьсаа чийгшүүлж ядаргааг нь арилгахыг хүсвэл жижиг цүнхэндээ хийхэд илүүдэхгүй. Хэрвээ хэвтэж болж байвал бүр гоо сайхны салонд орсонтой л адил болно.

6. Ус цацах

Аян замын дараа ядраагүй мэт сэргэг харагдах 15 нууц 5

Ус цацах тухай мартах хэрэгтэй, цацах тусам таны нүүрний арьс улам их хуурайшина. Ялангуяа, хэрвээ та онгоцоор нисэж байгаа бол цацах огт хэрэггүй. Шингэн зүйл сайн уугаад чийгшүүлэгч тос түрхээрэй.

7. Агааржуулагч

Аян замын дараа ядраагүй мэт сэргэг харагдах 15 нууц 8

Онгоц эсвэл автомашинд явж байгаа бол та кондиционероо тохируулаарай. Таны бие сэрүүцэж байгаа хэдий ч та давхар чийгээ алдаж байгаа хэрэг. Нүүрнээс өөр хэсэг рүү үлээхээр агааржуулагчийг тохируул.

8. Тухтай аялал

Аян замын дараа ядраагүй мэт сэргэг харагдах 15 нууц 10

Гелин нүдний бигнүүр таны нүдний ядаргааг тайлж, зангирсан булчинг суллаж өгнө. Хийлдэг дэр байвал ч бүр нялх хүүхэд шиг унтах биз. Нурууны ард багахан зүйл эвж унтвал танд сайхан амралт болж чадна. Олон цагаар нисэх, автомашинаар явж байгаа бол богинохон ч гэсэн амраад аваарай.

9. Уруулаа мартаж болохгүй

Аян замын дараа ядраагүй мэт сэргэг харагдах 15 нууц 7

Галт тэрэг, онгоц, завиар зугаалж байгаа бол вазелингүй уруулын бальзам түрхээрэй. Уруул тань хуурайшиж хагарахаас урьдчилан сэргийлнэ.

10. Зөв хооллолт

Аян замын дараа ядраагүй мэт сэргэг харагдах 15 нууц 9

Аяллын явцад тослог ихтэй хоолноос зайгаа барьсан нь дээр. Онгоцоор нисэж байгаа бол урьдчилан калори багатай хоол захиал. Танд шинэ жимс, ногоо, зөөлөн болгосон мах зэргийг санал болгоно, ямартай ч та өлсөхгүй. Эсвэл өөрөө хоол хүнсээ бэлдээд авч явж болно.

11. Согтууруулах төрлийн ундаа

Аян замын дараа ядраагүй мэт сэргэг харагдах 15 нууц 11

Согтууруулах төрлийн ундаанаас татгалзвал зүгээр: далайн төвшнөөс 3000 метрийн өндөрт ч гэсэн шингэний дутагдалд орохоос гадна хүчилтөрөгчийн дутагдалд ордог юм. Тэгэхээр таны биед илүү ачаалал огт хэрэггүй.

12. Гараа арчлах

Аян замын дараа ядраагүй мэт сэргэг харагдах 15 нууц 12

Ус хүндрэлтэй байгаа бол спиртггүй нойтон салфеткаар арчаарай. Мөн гарны чийгшүүлэгч тос түрхэж болохоос гадна гарны маск тавьсан ч болно.

13. Ус

Аян замын дараа ядраагүй мэт сэргэг харагдах 15 нууц 13

Аян замын турш бага багаар гэхдээ тогтмол ус уу. Шүүс эсвэл хийжүүлсэн ундаанаас татгалз, амттан уумаар санагдвал нимбэгтэй ус эсвэл цай уугаарай.

14. Нарнаас хамгаалах

Аян замын дараа ядраагүй мэт сэргэг харагдах 15 нууц 14

Хэрвээ та машинаар аялж байгаа бол нүүрээ SPF тэмдэглэгээтэй тосоор тослоорой. Нарнаас арьсаа хамгаалахаас гадна чийгшүүлнэ.

15. Аян замын дараа сэргэх

Аян замын дараа ядраагүй мэт сэргэг харагдах 15 нууц 15

Аян замаас ирээд хөлөө дээш өргөж 10 минут орчим хэвтээрэй. Дараа нь сэрүүн шүршүүрт орж сэргэнэ. Ингээд л дараагийн ажилдаа орж болно доо.

2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Оюука Ч.

    Оюука Ч.

    2016/07/24 at 15:27

    ss hiigeed ogooch

  2. Л. Номин

    Л. Номин

    2016/07/24 at 15:59

    ..

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *