Аливаа өвчний шинж тэмдгийг илтгэх хумсны 8 төрлийн өөрчлөлт. Анхаарахгүй өнгөрч болохгүй!

3

Бидний хумс гэдэг бол зөвхөн арьс дээрх хатуу хэсэг төдий зүйл биш. Бидний үс, арьс, хумс нь кератин хэмээх уургийг ихээр агуулж байдаг байна. Кератин нь эрүүл байх нэг нөхцлийг хангагч, үс болон арьсыг хамгаалж байдаг эд юм. Хумсны гадна талын хатуу хэсгийг альфа – кератин хэмээн нэрлэх бөгөөд үүний гэмтэл нь эрүүл мэндийн ямар нэг асуудал бий болсныг илтгэнэ.

Америкийн арьс судлалын академийн мэдэгдсэнээр бол бидний хумсны байдал нь биеийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлж өгдөг байна:

“Хумс бидний биеийн ерөнхий эрүүл мэндийн байдлыг харуулдаг. Хумсанд гарах өөрчлөлт буюу хумс өнгөгүй болох, зузаарах болон бусад байдал нь эрүүл мэндийн янз бүрийн өөрчлөлт, элэг болон бөөрний өвчлөл, зүрх болон уушгины үйл ажиллагаа муудсан, цус багадалт, чихрийн шижин өвчин бий болсныг илтгэдэг байна.” – Америкийн арьс судлалын академи

Анзаарахгүй өнгөрч болохгүй өвчний шинж тэмдгийг илтгэх хумсны 8 хэлбэр байдал

1. Нумарсан хумс

Нумарсан хумс нь (халбага шиг болсон) биеийн дотор эрхтний эрүүл мэндийн өөрчлөлт байгааг харуулна. Ихэнх эрүүл хүний хумс нь нилээд нимгэн, тэгш чиглэлтэй, бага зэргийн нумарсан хэлбэртэй байдаг.

Нумарсан хумс нь эрүүл мэндийн янз бүрийн бэрхшээлтэй холбоотой байж болох ба элэгний гемохроматоз буюу элэг хэт их төмөр шингээж байгаагийн нэг шинж байж болно. Мөн зүрх судасны өвчин, төмөр дутагдал буюу цус багадах, гипотиреоз зэрэг өвчин бий болсныг илтгэнэ.

2. Хумсан доор пигмент бий болох

Энэ нь хумсны доор байх арьс хөндийрч хумс тэлэх үеийг хэлнэ.

Энэ нь ДОХ зэрэг хүнд өвчтэй холбоотой байж болох мөн ходоод, элэг, уушгины өвчин туссан байж болох шинж тэмдэг юм.

3. Өнгө нь өөрчлөгдөх

Эрүүл хумс бага зэргийн цайвар ягаан өнгөтэй байна. Харин өөр ямар ч хамаагүй өнгө бүхий зураас, толбо нь эрүүл мэндэд ямар нэг зүйл болохгүй байгааг илтгэнэ. Жишээ нь өнгөө алдсан мэт хумстай болох нь амин дэм дутагдаж байгааг харуулдаг байна.

Хумсны өнгө өөрчлөгдөх, өнгөө алдахтай холбоотой бусад шалтгаан:

  • Хөх өнгө бий болох нь хүчилтөрөгч дутагдаж байгаагийн илрэл
  • Ногоон өнгө нь бактерийн халдвар авсан байж болохыг харуулна
  • Хумсан дээр бий болсон улаан зураас нь зүрхний хавхлагатай холбоотой бэрхшээл бий болсны нэг шинж юм
  • Ягаан пигментгүй цагаан хумс нь элэг өвдсөн байж болох дохио болно
  • Хумс дээрх цагаан зураас нь бөөртэй холбоотой өвчлөл бий болсныг илтгэдэг байна

4. Хуурай, хэврэг хумс

Хумс нь цуурч, сэв гарсан, хуурай эсвэл амархан хугарч гэмтдэг байх нь ямар нэг бактерийн халдвар авсан юмуу дааврын тэнцэл алдагдсаны нэг шинж юм.

Бамбай булчирхайн цочрол нь мөн хуурай, эмзэг хумстай болох нэг нөхцөл болж байдаг бөгөөд хумс маш амархан гэмтэж цууран хугарна. Хумсны мөөгөнцрийн халдвар нь хүн төрөлхтний 12%-д бий бөгөөд хумсыг үйрүүлдэг байна.

5. Зай завсар гарах

Хумсанд янз бүрийн зай завсар бий болох нь хумс өөрөө олон янзын гэмтэл авсны нэг шинж юм.

Мөн эрүүл мэндийн доорх бэрхшээлтэй холбоотой байж болно:

Дархлааны систем хямарсан, үүнээс болж:

  • Үс унаж байгаа
  • Хайрст үлд
  • Эд эсийн өөрчлөлт
  • Цайрын дутагдал

6. Хумсанд параллель нуруу бий болох

Хумсны гадарга дээр жигд байдлаар нуруу бий болохыг Бо-гийн шугам хэмээн нэрлэдэг бөгөөд энэ нь бас л хумс гэмтсэний нэг шинж юм. Мөн өөр бусад хүнд өвчний улмаас удаан хугацаагаар халуурсны дараа ийм нуруу бий болж болно.

Бо-гийн нуруу үүсэх бусад нөхцөл:

  • Чихрийн шижин болон түүний өмнөх үе
  • Хайрст үлд
  • Цайрын дутагдал

7. Хумс давхарлах, салаалах

Энэ нь хумс хугарах, цуурахтай адил шинжтэй боловч хумс хугарч унах биш харин салаалан цааш ургадаг явдал юм.

Ийм байдал үүсэх гол шалтгаан нь доорх нөхцөл байдал болно:

  • Удаан хугацаагаар өлөн зэлмүүн байх
  • Хайрст үлд
  • С амин дэм болон фолийн хүчил, уураг зэрэг тэжээллэг бодис дутагдах
  • Хумсаа мэрдэг байх

8. Хурууны үзүүр үрэвсэх

Хэрвээ та долоовор хуруугаараа юм заах мэт болгоод хажуугаас нь харвал хумс дууссан тэр хурууны үзүүр хэсэгт хурууны мах дээш төвийн гарч ирсэн байхыг харж магадгүй. Энэ нь хурууны үзүүр үрэвсэж байгаагийн шинж юм.

Энэ нь холбох эд эсийн үйл ажиллагаа алдагдсан байж болохыг илэрхийлнэ. Мөн арьсны элдэв халдвар бас иймэрхүү шинж тэмдэг бий болгож болно.

46
ГайхмаарГайхмаар
17
ГоёГоё
15
Ха ХаХа Ха
13
ТэнэглэлТэнэглэл
10
ХөөрхөнХөөрхөн
6
БахархмаарБахархмаар
5
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ch Tseegii

    Ch Tseegii

    2018/09/15 at 11:57

    Chi haana yavaa yum be

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *