Нас чацуу гэхэд итгэмээргүй өөр харагддаг олны танил 20 эрхэм

2

Чацуу хэрнээ өөр харагддаг хүмүүсийг та сайн мэдэх байх. Тийм ээ, та хуучин ангийнхаа хүүхдийн насыг мэднэ, гэхдээ олон нийтийн өмнө ил байдаг оддын насыг мэдээд та гарцаагүй гайхшрах болно. Жишээ нь, та Кэйт Уинслет болон Анжелина Жоли нарыг нэг жил төрсөн гэдгийг мэдэх үү? Ижилхэн настай олны танил оддын зургуудыг хооронд нь харьцуулаарай.

Бид танд нэг жил төрсөн атлаа тэс өөр харагддаг 20 олны танил эрхмийг танилцуулахаар бэлтгэлээ.

19 настай

Залуухан жүжигчин Эмма Кенни “Shameless” кинонд Дебби Галлахерын дүрийг бүтээж алдартай болсон билээ. Тэр амжилт өөд урагшилж байгаа нэгэн юм.

Харин Жонни Депп болон Ванесса Парадисын охин, Лили-Роуз Мелоди Деппийн хувьд аль хэдийнээ карьераа эхлүүлсэн /Chanel болон Karl Lagerfeld-ийн нүүр царай/ бөгөөд хэд хэдэн кинонд тоглоод амжсан.

 

21 настай

Майзи Уиллиамс бол алдарт “Game of Thrones” цувралын Ариа Старкын дүрээр олонд танигдсан.

Белла Хадид бол Америкийн шилдэг загвар өмсөгч бөгөөд “Dior” болон “Bulgari” брэндүүдийн нүүр царай билээ. Үүнээс гадна тэрээр оны шилдэг загварын өмсөгчийн шагналыг хоёр ч удаа хүртсэн юм.

 

26 настай

Селена Гомез өдгөө 26 настай ба дуучин, жүжигчний карьер нь ид дундаа явж байгаа гэж хэлэхэд төдийлөн буруудахгүй болов уу. Тэрээр дууны үг зохиогч, продюсер, дизайнер, загвар өмсөгчөөс гадна “UNICEF”-ийн эв нэгдлийн элч төлөөлөгч билээ.

Кара Делевинье карьераа загвар өмсөгчөөс эхэлж байсан бөгөөд удалгүй жүжигчин болох замналыг сонгожээ. Түүний сүүлд тоглосон кино нь Лук Бессоны найруулсан “Valerian and the City of Thousand Planets” байсан ба тэрээр гол дүрийг бүтээсэн билээ. Алдарт “Vogue” сэтгүүл Караг 45-аас доош насны хамгийн загварлаг хувцасладаг оддын жагсаалтад оруулж байсныг дурдах хэрэгтэй байх.

 

37 настай

Меган Маркл бол олон охидын үлгэр дуурайлал болсон бүсгүй юм. Тэр энэ хорвоо дээрх хамгийн хүсэмжит залуутай гэр бүл болсноор барахгүй, гүнгийн эхнэр гэж дуудуулах болж, хатан хаанаас асар их эд баялаг болон бэлэг сэлтийг авсныг та бүхэн мэдэж байгаа биз ээ.

Бритни Спирс бол 90-ээд оны поп урлагийн шүтээн юм. Олон асуудалтай нүүр тулгарсаар ирсэн ч тэр алдрын оргилд хүрч чадсан. Бритни дэлхийн улс орнуудаар аялан тоглолтоо хийж байсан бөгөөд “Britney: Live in Concert” гэж нэрлэсэн байна.

 

42 настай

Тоби Магуайр бол Америкийн жүжигчин бөгөөд хүмүүс түүнийг “Spider-Man” киноны Петер Паркерын дүрээр сайн мэднэ. Ихэнх хүмүүс Петерийг залуухан гэж боддог ч үнэн хэрэгтээ тэр 42 настай ажээ.

Кристиан Найрн бол Умард Ирландын жүжигчин, DJ билээ. Түүнийг та алдарт “Game of Thrones” цувралын Ходорын дүрээр мэдэх биз ээ. Ходор бол сайхан сэтгэлтэй үлэмж биетэн бөгөөд ярих чадвараа алдсан Брэндон Старкыг үүрч явдаг байгаагаар кинонд гардаг байна.

 

43 настай

Олон шагналыг хүртэж байсан Кэйт Уинслет дэлхий дээрх хамгийн гайхалтай жүжигчнээс гадна түүнийг сайхан хүн гэж үзэх хүмүүс маш олон байдаг. Тэр сайн дурын олон байгууллагыг дэмжиж ажилладаг ба нийгмээс салан тусгаарлагдсан хүүхдүүд болон насанд хүрсэн хүмүүст зориулж ном хүртэл бичиж байжээ.

Анжелина Жоли бол жүжигчин, найруулагч, зохиолчоос гадна эв нэгдлийн элч төлөөлөгч юм. Түүний хувьд бүх чухал шагналуудыг хүртсэн: үүнд Оскар, 3 удаагийн Алтан бөмбөрцөг болон 2 удаагийн Дэлгэцийн шилдэг эмэгтэй жүжигчний шагналтай.

 

49 настай

Женнифер Лопезыг магтаад байвал дуусахгүй биз ээ: тэр бол жүжигчин, дуучин, бүжигчин, дизайнер, продюсер, мөн дээрээс нь бизнес хатагтай. Женниферийн хувьд Холливуд дахь хамгийн өндөр ашиг орлоготой жүжигчдийн нэг бөгөөд хүмүүс түүнийг Испани хэлээр ярьж чаддаг, дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн нэгт зүй ёсоор тооцдог ажээ.

Кэйт Бланчетт кино салбарын олон шагналыг хүртсэн нэгэн юм. Кинонд дурлагсад түүний “Elizabeth: The Golden Age”-ийн Элизабет, мөн “The Lord of the Rings” болон “The Hobbit” кинонуудын Галадриелын дүрүүдэд хайртай байдаг.

 

63 настай

Брюс Уиллисийн хувьд “Die Hard” болон “The Fifth Element” зэрэг кинонуудад бүтээсэн дүрээрээ алдаршсан бөгөөд “The Accelerators” хамтлагийн гоцлол дуучин билээ.

Брендан Глийсон кино салбарт анх 34 настайдаа хөл тавьж карьераа эхлүүлж байсан ба шүүмжлэгчид түүний авьяас чадварыг ихээхэн үнэлсээр ирсэн юм. Глийсон дэлхий даяар танигдах эхлэлээ “In Bruges” кинонд тоглож тавьснаас гадна Калваригийн дүрээр Европын шилдгийн шилдгийг шалгаруулах үйл ажиллагаанд нэр дэвшиж байжээ.

 

72 настай

2011 онд Сильвестр Сталлоне “Rocky Bilbao” цуврал кинонд бүтээсэн дүрийнхээ тусламжтай Дэлхийн Боксын Холбооны алдрын танхимын гишүүн болсон билээ. Харин 2016 онд тухайн үеийн ирээдүйн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп жүжигчин залууд “Урлаг Соёлын Үндэсний Хандивын Газар”-ын тэргүүн болох санал тавьсан ч Сталлоне татгалзсан байна.

Дональд Трамп бол АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч юм. Улс төрч болохоос өмнө тэрээр бизнесмэн байсан бөгөөд кино болон телевизийн цувралуудад дүр бүтээж байжээ. Трампын хувьд түүхэн дэх хамгийн баян ерөнхийлөгч болсон тохиолдол болсноос гадна АНУ-ын түүхэнд түүн шиг төрийн ажил огтхон ч хийж үзээгүй атлаа ерөнхийлөгч болсон хүн нэг ч байхгүй.

 

78 настай

Итгэхэд хэцүү ч гэлээ Аль Пачино 78 настай. Олон хүн түүнийг Майкль Корлеоны дүрээр сайн мэднэ. “The Godfather”, “Scarface” болон “Scent of Woman” зэрэг хуучны классик кинонуудад гол дүрийг бүтээсэн бөгөөд эдгээр кинонуудыг одоо ч гэсэн үзэх дуртай хүмүүс олон байдаг нь нууц биш юм.

Патрик Стьюарт бол “X-Men” киноны Профессор Х-ийн дүрээр алдар нэрэнд хүрсэн билээ. Гэвч ихэнх цагийг тэр театрт өнгөрөөдөг байжээ. 2010 онд тэрээр рыцарийн цол хэргэм хүртэж байсан байна.

51
Ха ХаХа Ха
18
ХөөрхөнХөөрхөн
17
ТэнэглэлТэнэглэл
16
ГайхмаарГайхмаар
11
БахархмаарБахархмаар
10
БурууБуруу
9
ГоёГоё
5
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *