Бидний ихэнх нь өдийг хүртэл буруу идэж, хэрэглэсээр ирсэн 10 жимс болон хүнсний ногоо

0

Орчин үеийн хүний хооллолт тэнцвэртэй, олон төрөл байх ёстой гэдгийг бид бүгд сайн мэднэ. Австралийн хоол судлалын эрдэмтдийн үзэж байгаагаар бол насанд хүрсэн хүний өдөр тутмын хоолны цэсэд багаар бодоход 5 төрлийн ногоо, 2 төрлийн жимс зайлшгүй байх ёстой ажээ. Хоол хийхэд аль болох шим тэжээлийг нь алдагдуулахгүй, мөн хоол хийх ажил нь өөрөө тaaшаал авчирч, хүндрэл учруулахгүй байх ёстой гэнэ.

Хоол хүнсийг илүү шим тэжээлтэй бас амттай байлгахын тулд эдгээр лайфхакууд тусална гэж найдаж байна.

Хасарваань

Хэрвээ та цайн дээрээ хасарваанийг амттан болгож идэх дуртай бол гэхдээ зууралдамтгай зөөлөн эдээс ясыг нь авах гэж цагаа дэмий үрэхийг хүсэхгүй байгаа бол урьдчилан яснаас нь салгах хэрэгтэй юм. Бид урьд нь ингэж сураагүй. Хасарваанийг идэхдээ урьдчилан бэлдвэл гаранд ч элдэв чихэрлэг зүйл наалдахгүй.

Үүний тулд танд савх, хэдхэн минут л шаардлагатай болно. Таны хийх ёстой зүйл гэвэл ердөө л – савхыг хасарвааньд нэвт шургуулаад ясыг нь түлхэж гаргах.

 

Брокколи болон цэцэгт байцаа

Бид брокколи эсвэл цэцэгт байцааг болгохдоо зөвхөн болцгор хэсгийг нь л ашиглаад бусад ишийг нь шууд хогийн саванд хаядаг. Тэр иштэй цуг маш олон тооны шим тэжээл хог болон хаягддаг ажээ. Ишинд нь болцгор хэсэгтэйгээ л адил их хэмжээний ширхэглэг, С амин дэм, кальци зэрэг шим тэжээлтэй бодис агуулагддаг. Тийм учраас энэ ногоог тэр чигт нь хэрэглэхийг хичээгээрэй.

 

Жүрж

Энэ хурц өнгөтэй жимс дархлааны системийг дэмжихэд тусалдаг, гэхдээ хальсны цаана хүрэхэд багагүй хөдөлмөр шаардагддаг нь үнэн.

Энэ даалгаврыг хөнгөвчлөхийн тулд жүржийг модон дээр тавиад дээд болон доод хэсгийг нь зүснэ. Дараа нь жүржийг гол хүртэл нь зүсээрэй. Одоо жимсийг яг л ном шиг нээ. Жүржийг хумс болгоноор хальснаас салгаад иднэ. Энэ арга мөн мандаринд ч тохирдог юм.

 

Ногоон вандуй

Ногоон вандуйг сэрээгээр авч идэхэд хэцүү, ийш тийшээ халтирч бөмбөрөөд л. Тийм учраас эхлээд нухах хэрэгтэй. Вандуйг тавагнаас амархан авч идэхийн тулд сэрээгээрээ нухаарай.

 

Халуун чинжүү

Бид халуун чинжүүг дотроос нь цэвэрлээд заншжээ, дотор үрийг нь хоолондоо хийлгүй шууд хаядаг. Үнэн хэрэгтээ үрийг хаях хэрэггүй байгаа юм, яагаад гэвэл тэр үрээр чинжүүний халуун чанарыг тохируулж болно. Үрийг тусад нь хадгалаад өөрийн амтандаа тохируулан хэд хэдэн ширхэгээр хоолондоо нэм.

 

Алим

Алимын үлдэгдэл – угтаа бол тийм зүйл байж болохгүй. Хэрвээ та алимыг хажуугаас нь биш харин доороос нь эсвэл дээрээс нь идвэл алимнаас юу ч үлдэхгүй, хэдэн үр л хоцрох байх.

Австрид явуулсан судалгааны үр дүнгээс харахад алимын шим тэжээлийг бүрэн авахын тулд зөвхөн хальстай нь идээд зогсохгүй мөн гол, үрийг нь ч бас идэх ёстой ажээ. Энэ тохиолдолд алимны шим тэжээлийг бүрэн авах боломжтой гэнэ.

 

Сармис

Хэрчсэн сармисыг махны модноос шууд хайруулын таваг руу хийж болохгүй. Сармисыг хэрчиж, татаж байх явцад сармисны өөрийн эд эс эвдэгдэж өөрт агуулагдах антиканцероген болон флавоноид нь идэвхжиж эхэлдэг. Гэхдээ яг энэ үед нь сармисыг халаавал уг хүчтэй урвал тасалдана. Тиймээс хэрчиж жижиглэсэн сармисыг хэдэн минут амрааж “амьсгалуулаарай”, энэ үед ашигтай элементүүд нь бүрэлдэж бий болох боломжтой.

 

Илжгэн чихт

Илжгэн чихийг хүйтнээр нь халбагадаж идвэл илүү тохиромжтой. Навчтай хэсгийг нь хэрчиж аваад жимсийг дундуур нь хуваана. Дараа нь зөөлөн эдийг халбагаар авч ид. Хальсыг нь ч гэсэн идэж болно, жимс бүрэн болсон бол хальс нь гарт бараг өөрөө хуулардаг. Тийм учраас халбагаар идвэл гар ч цэвэрхэн үлдэх юм.

 

Цагаан гаа

Цагаан гааг цэвэрлэх бидний уламжлалт арга – xутгаар хальсалснаар уг үндсэнд байгаа ихэнх хэсгийг авч хаяхад хүрдэг. Хальсыг нь нимгэн авахын тулд халбага ашиглах хэрэгтэй.

Нэг гартаа цагаан гаагаа чанга бариад нөгөө гартаа төмөр халбага барь. Халбаганы үзүүрээр хальсыг нь үрж авна. Цагаан гаанаас хэрэглэх хэмжээгээ тастаж аваад л хальслахаа мартав. Хальстайгаа байгаа цагаан гаа удаан хадгалагддаг юм.

 

Сонгино

Сонгиногүй шинэхэн салат гэхээр нэг л санаад бууж өгөхгүй. Гэхдээ махны модон дээр сонгиныг  нимгэн хэрчих амаргүй байдаг: гараас эсвэл xутганаас халтирна.

Сонгиныг хэрчих маш хурдан бас амархан арга бий – xутгыг төмс хальслагч бүрэн орлоно. Сонгиноо дундуур нь хуваагаад дараа нь төмс хальслагчаар хэрчээрэй. Нэгэн жигд нарийхан, хагас цагирган сонгино салатандаа хийж дээ.

 

Бонус: Oreo жигнэмгийг сүүтэй яаж зөв идэх вэ?

Энэ жигнэмгийг сүүнд дүрэхэд хуруугаа ч бас дүрэхэд хүрдэг. Үүнээс зaйлсхийхийн тулд жигнэмгийг сэрээнд хатгахад л болно. Одоо сүүнд дүрээд үз. Хуруу чинь цэвэрхэн үлдэж байгаа биз дээ?

Та хоол хүнстэй холбоотой өөр ямар лайфхак мэдэх вэ?

20
БахархмаарБахархмаар
6
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *