Британичууд хамгийн бохир заваан хүүхдийн өрөө шалгаруулах тэмцээн зохион байгуулжээ

0

Британийн Happy Beds тавилгын сүлжээ дэлгүүр хамгийн бохир заваан хүүхдийн өрөө шалгаруулах тэмцээн зохион байгуулжээ. Улс даяар хэдэн зуун эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ өрөөний гэрэл зургийг дуртай нь аргагүй илгээсэн байна. Та бид ийм дүр зураг хараад бүр алмайрах биз ээ.

Ялагч: Эмили, 8 настай, Глазго

dailymail.co.uk

Эмили амьтадтайгаа тоглох дуртай, тоглоомуудаа хувцсан ширэнгэн ойд нуудаг зуршилтай.

 

Эмма, 6 нас, Пул

dailymail.co.uk

Ялагчтай хүчтэй өрсөлдсөн нэгэн.

 

Нив, 7 настай, Телфорд

dailymail.co.uk

Орондоо хүрэх зам амаргүй даваа байх болно.

 

Жейми, 10 настай, Лондон

dailymail.co.uk

Олон цүнх, уутнууд нь өрөөний эзэнд илүү их шүүгээ хэрэгтэйг илтгэнэ.

 

Лилли, 10 настай, Жеймийн эгч, Лондон

dailymail.co.uk

Охид бие биенээ харахгүйгээр дуртай зүйлээ хийж чаддаг л юм байна.

 

Закэри, 11 настай, Хэтфилд

dailymail.co.uk

Пикачу, би чамайг харж байна шүү!

 

Оливия, 10 настай, Виган

dailymail.co.uk

Минни ч сэтгэл дундуур байна даа.

 

Жаспер, 8 настай, Кардифф

dailymail.co.uk

Лего гэх аймшигтай урхи. Гишгэхгүй байгаад үзээрэй!

 

Дарси Мэй, 7 настай, Ридинг

dailymail.co.uk

Дарси Мэй өрөөгөө тэр чигт  нь бүтээлгээр бүтээжээ.

 

Дилан, 3 настай, Саффолк

dailymail.co.uk

Бяцхан Дилан ах, эгч нараасаа яаж замбараагүй байхыг суралцаж л байх шиг байна. Түүний анхны алхам гүн сэтгэгдэл үлдээхээр харагдана.

Уншигч танд хамгийн замбараагүй санагдсан өрөө хэнийх байсан бэ? Таны хүүхэд, дүү нар тэднээс илүү буулгагч юм биш биз?

15
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *