Өхөөрдөм жаалаас царай муутай нэгэн болон өссөн алдартнууд

2

Хүүхэд насныхаа гэнэн цайлган, өхөөрдөм дүр төрхийг кино дэлгэцнээ мөнхөлсөн олон алдартнууд байдаг. Дэггүй, гэнэн томоогүй, сайн жаалуудын дүрийг бүтээсэн зарим алдартнууд өсөж том болох үедээ “Нугасны муухай дэгдээхий” үлгэрийн эсрэг тэсрэг хувилбарыг амьдрал дээр харуулчихдаг. Доор нэр дурдаж, зураг нь нийтлэгдсэн алдартнуудын хүүхэд байх үедээ бүтээсэн дүрд хүн бүр хайртай байдаг ба тэдний хайр булаам дүр төрхийг өхөөрдөцгөөдөг. Харин насанд хүрсэн үеийн дүрийг хараад ямар хөөрхөн хүүхэд ямар царай муутай болсныг гайхацгаадаг байна.

1. Macaulay CulkinӨхөөрдөм жаалаас царай муутай нэгэн болон өссөн алдартнууд 1

Холливудын түүхэн дэх хамгийн их амжилт дагуулсан жүжигчин хүүхдүүдийн нэг болох Macaulay Culkin 4 настайгаасаа жүжиглэж эхэлсэн. Home Alone болон Home Alone 2: Lost in New York кинонуудад бүтээсэн Kevin McCallister-ын дүрээрээ алдаршсан түүний тоглосон Richie Rich, Uncle Buck, My Girl, The Good Son зэрэг алдартай бүтээлүүд байдаг. Поп дуучин Michael Jackson-ы сайн найз байсан тэрээр түүний Black or White клипэнд тоглосон байдаг. Харин одоо бол Macaulay Culkin хүүхэд байсан үеийнх шигээ алдартай бас царайлаг биш.

2. Edward FurlongӨхөөрдөм жаалаас царай муутай нэгэн болон өссөн алдартнууд 2

Terminator 2: Judgment Day, American Heart, Pet Sematary Two, A Home of Our Own, Little Odessa, Brainscan зэрэг кинонуудад хүүхэд байхдаа тоглосон тэрээр 1992 онд Terminator 2: Judgment Day кинонд бүтээсэн John Connor-ын дүрээрээ Saturn болон MTV Movie Awards шагналуудыг хүртэж байсан.

3. Jonathan LipnickiӨхөөрдөм жаалаас царай муутай нэгэн болон өссөн алдартнууд 3

1992 оны 10-р сарын 22-нд Калифорний Уэстлэйк Виллажид төрсөн энэ залуу эрхэм Jerry Maguire, Stuart Little, Stuart Little 2, Like Mike, Little Vampire зэрэг кинонуудад тоглож байсан. Jonathan 1997 онд Best Child Performance ангиллаар Critics Choice Award болон The Young Artist Award, The Young Star Award шагналуудыг хүртэж байжээ.

4. Lark VoorhiesӨхөөрдөм жаалаас царай муутай нэгэн болон өссөн алдартнууд 4

Saved by the Bell кинонд Lisa Turtle-ын дүрийг бүтээж байснаараа алдартай энэ бүсгүй Young Artist Award шагналд 4 удаа нэр дэвшсэнээс 90 болон 93 онуудад энэ шагналын эзэн болсон. Хэд хэдэн телевизийн цуврал, савангийн дууриудад тоглосон Voorhies 2001 онд How High киноны гол дүр Харвардын оюутан Lauren-ы дүрийг бүтээжээ.

5. Ron HowardӨхөөрдөм жаалаас царай муутай нэгэн болон өссөн алдартнууд 5

Жүжигчин, найруулагч Ron Howard-ын анхны кино нь Frontier Woman бөгөөд тухайн үед тэрээр дөнгөж ой 6 сартай байжээ. Happy Days, The Andy Griffith Show шоунуудын дүрээрээ алдартай энэ эрхмийн найруулагчийн хувиар хийсэн бүтээлүүдэд A Beautiful Mind, Apollo 13, Cocoon, The Da Vinci Code, Angels & Demons зэрэг алдартай бүтээлүүд багтдаг. Тэрээр Шилдэг найруулагч ангиллаар Оскарын шагнал хүртсэн нэгэн юм.

6. Clint HowardӨхөөрдөм жаалаас царай муутай нэгэн болон өссөн алдартнууд 6

Жүжигчин Rance Howard, Jean Speegle Howard нарын хүү, найруулагч Ron Howard-ын дүү энэ эрхмийн анхны дүр нь The Andy Griffith Show шоуны Leon хэмээх хөлд орж буй жаахан хүү байжээ. Ах Ron Howard-ынхаа найруулсан The Jungle Book, Cocoon, Apollo 13, How the Grinch Stole Christmas зэрэг олон кинонд тоглосон тэрээр 1998 онд MTV Movie Awards дээр MTV Lifetime Achievement Award шагнал хүртсэн юм.

7. Angus T. JonesӨхөөрдөм жаалаас царай муутай нэгэн болон өссөн алдартнууд 7

Америкийн инээдмийн цуврал Two and a Half Men-ий Jake Harper-ын дүрээрээ алдартай тэрээр энэ дүрээрээ Young Artist Awards шагналыг хоёр удаа мөн нэг TV Land Award шагнал хүртэж байсан. Two and a Half Men-тэй шинэ гэрээ хийснээр 7,8 сая долларын санал хүлээн авсан тэрээр 17 насандаа хамгийн их орлого олсон жүжигчин хүүхэд болж байжээ.

8. Haley Joel OsmentӨхөөрдөм жаалаас царай муутай нэгэн болон өссөн алдартнууд 8

4 настайгаасаа карьераа эхлүүлсэн түүний анхны дүр нь Forrest Gump-ын хүүгийн дүр байсан. Bogus болон The Sixth Sense кинонуудаас гадна олон арван телевизийн цувралуудад тоглож байсан тэрээр видео тоглоомын цувралуудад дуу оруулсан. Одоогоор өөрийн гэсэн бичиг үсгийг бүтээхээр ажиллаж байгаа Haley Osment энэ онд нээлтээ хийх Yoga Hosers кинонд тогложээ.

9. Steven AnthonyӨхөөрдөм жаалаас царай муутай нэгэн болон өссөн алдартнууд 9

Cheaper by the Dozen, Kicking & Screaming, Rebound киноны дүрүүдээрээ алдартай тэрээр Everclear хамтлагийн Father of Mine дууны клипэнд тоглосон байдаг. Сүүлийн үед гэвэл 2011 онд телевизийн сурталчилгаануудад тоглосон байдаг.

10. Dustin DiamondӨхөөрдөм жаалаас царай муутай нэгэн болон өссөн алдартнууд 10

Жүжигчин гэдгээсээ гадна найруулагч, инээдмийн жүжигчин, хөгжимчин гэдэг олон карьерыг хөөдөг тэрээр Salty The Pocketknife нэртэй хамтлаг байгуулсан ч дотоодын зөрчлөөс болж хамтлаг тарсан байна.

11. Emmanuel LewisӨхөөрдөм жаалаас царай муутай нэгэн болон өссөн алдартнууд 11

1971 онд Бруклинд төрсөн тэрээр 80-аад оны телевизийн цуврал Webster-д бүтээсэн дүрээрээ хамгийн алдартай. Японы телевизэд зориулсан Samurai in New York киногоороо Японд маш их алдаршсан тэрээр Японд мөн дуучин гэдгээрээ нэр хүндтэй. The Young Artist Awards шагналд 4 удаа нэр дэвшиж байсан Lewis Попын хаан Michael Jackson-той анд нөхдийн харилцаатай байсан.

12. Mara WilsonӨхөөрдөм жаалаас царай муутай нэгэн болон өссөн алдартнууд 12

Mrs. Doubtfire, Matilda, Miracle on 34th Street кинонуудад бүтээсэн хүүхдийн дүрүүдээрээ алдартай Mara Wilson одоо дуу оруулагч жүжигчин, тайзны жүжигчин, зохиолч, жүжгийн зохиолчийн ажил үүрэг гүйцэтгэж байгаа.

13. Michael OliverӨхөөрдөм жаалаас царай муутай нэгэн болон өссөн алдартнууд 13

1990-ээд оны үеийн жүжигчин хүүхэд байсан энэ эрхэм Problem Child, Problem Child 2 кинонуудын Junior-ын дүрээрээ алдаршжээ. 1981 онд Лос Анжелест төрсөн тэрээр 2 настайгаасаа жүжиглэж эхэлжээ.

14. Brian BonsallӨхөөрдөм жаалаас царай муутай нэгэн болон өссөн алдартнууд 14

Family Ties цувралын Andy Keaton-ы дүрээрээ гурван удаа The Young Artist Awards шагнал хүртсэн тэрээр 1998 онд найзуудтайгаа хамт Late Bloomers нэртэй рок хамтлаг байгуулж байжээ.

15. Frankie MunizӨхөөрдөм жаалаас царай муутай нэгэн болон өссөн алдартнууд 15

Жүжигчин, зохиолч, продюсер, хөгжимчин гэдгээсээ гадна уралдааны машины жолооч Frankie Muniz Америкийн телевизийн цуврал Malcolm in the Middle киноны дүрээрээ Эммигийн шагналд нэр дэвшиж, Young Star Award шагналыг хүртэж байжээ.

16. Corey FeldmanӨхөөрдөм жаалаас царай муутай нэгэн болон өссөн алдартнууд 16

Америкийн жүжигчин, дуучин Corey Feldman 3 настайгаасаа McDonald’s-ын сурталчилгаанд тоглож, жүжиглэлтийн гараагаа эхлүүлж байжээ. Залуу насандаа 100 гаруй сурталчилгаа, 50 телевизийн шоунд тоглосон тэрээр The Goonies, Stand by Me, The Lost Boys, Gremlins, The Burbs киноны дүрүүдээрээ алдартай.

17. Josh SavianoӨхөөрдөм жаалаас царай муутай нэгэн болон өссөн алдартнууд 17

Aim шүдний ооны сурталчилгаанд тоглосноор анх зурагтаар гарч байсан энэ эрхэм The Wonder Years инээдэмт-драмын телевизийн шоуны Kevin Arnold-ын сайн найз Paul Joshua Pfeiffer-ийн дүрээрээ алдартай юм.

18. Zachery Ty BryanӨхөөрдөм жаалаас царай муутай нэгэн болон өссөн алдартнууд 18

Home Improvement цувралын Brad Taylor-ын дүрээрээ алдаршиж, The Young Artist Award шагналыг 3 удаа хүртсэн өөр олон телевизийн шоунуудад оролцож байжээ.

19. Henry ThomasӨхөөрдөм жаалаас царай муутай нэгэн болон өссөн алдартнууд 19

E.T. the Extra-Terrestrial киноны Elliott Taylor-ын дүрээрээ алдартай энэ эрхэм Cloak & Dagger, Gangs of New York, Legends of the Fall, All the Pretty Horses зэрэг олон кинонуудад тоглож байсан. Thomas мөн The Blue Heelers хамтлагт дуулж, хөгжимдөж, дуу бичдэг.

20. Moisés AriasӨхөөрдөм жаалаас царай муутай нэгэн болон өссөн алдартнууд 20

Hannah Montana-д бүтээсэн дүрээрээ алдаршсан Moisés 1994 онд Лос Анжелест төрсөн. Тэрээр The Suite Life of Zack & Cody, Everybody Hates Chris, Wizards of Waverly Place зэрэг шоунуудад урилгаар оролцож байжээ.

21. Taran Noah SmithӨхөөрдөм жаалаас царай муутай нэгэн болон өссөн алдартнууд 21

1984 онд Сан Францискод төрсөн Taran Noah Smith нь Home Improvement цувралын Mark Taylor-ын дүрээрээ The Young Artist Award шагнал хүртэж байжээ.

22. Sean AstinӨхөөрдөм жаалаас царай муутай нэгэн болон өссөн алдартнууд 22

Жүжигчин, найруулагч, дуу оруулагч жүжигчин, продюсер Astin 1971 онд Санта Моникад төрсөн. The Lord of the Rings гурвалын Samwise Gamgee-гийн дүрээрээ олонд танигдсан тэрээр энэ дүрээрээ олон шагнал хүртсэн.

23. Trevor EinhornӨхөөрдөм жаалаас царай муутай нэгэн болон өссөн алдартнууд 23

1988 онд төрсөн тэрээр Frasier, Two Guys and a Girl, Sons & Daughters, BASEketball кинонуудаараа маш алдартай.

24. Erik Per SullivanӨхөөрдөм жаалаас царай муутай нэгэн болон өссөн алдартнууд 24

Malcolm in the Middle цувралын Malcolm-ын дунд хүү Dewey-гийн дүрээрээ танигдсан энэ эрхэм Wendigo, Joe Dirt, Christmas with the Kranks, Unfaithful кинонуудад тоглосны дээр 2003 оны Finding Nemo киноны далайн морь Sheldon-ы дууг оруулсан.

25. Michael FishmanӨхөөрдөм жаалаас царай муутай нэгэн болон өссөн алдартнууд 25

1981 онд Лос Анжелест төрсөн Michael Fishman 5 настайгаасаа жүжигчний карьераа эхлүүлсэн. Тэрээр мөн Steven Spielberg-гийн Artificial Intelligence: A.I. кинонд тоглосон.

26. Tevin CampbellӨхөөрдөм жаалаас царай муутай нэгэн болон өссөн алдартнууд 26

Дуучин, ая зохиогч, жүжигчин Tevin Campbell жүжигчний карьераа The Fresh Prince of Bel-Air, Graffiti Bridge, Moesha кинонуудад тоглосноор эхлүүлжээ. T.E.V.I.N., I’m Ready, Back to the World, Tevin Campbell нэртэй 4 студийн цомгоо гаргасан тэрээр карьерынхаа хугацаанд Young Artist Award болон Soul Train Music Award шагналуудыг хүртэж, Грэммийн шагналд 5 удаа нэр дэвшсэний дээр 3 сая гаруй цомгоо дэлхий даяар худалдан борлуулсан байна.

27. Charlie KorsmoӨхөөрдөм жаалаас царай муутай нэгэн болон өссөн алдартнууд 27

Хүүхэд байхдаа жүжигчин байсан тэрээр одоо бол хуульч. 1978 онд Умард Дакотагийн Фаргод төрсөн тэрээр Dick Tracy, Heat Wave, What About Bob?, Hook зэрэг кинонуудаараа алдартай ба түүний хамгийн сүүлийн кино нь 1998 оны Can’t Hardly Wait кино байв.

28. Danny BonaduceӨхөөрдөм жаалаас царай муутай нэгэн болон өссөн алдартнууд 28

Радио телевизийн алдартан, инээдмийн жүжигчин гэдгээс гадна мэргэжлийн бөх түүнийг The Partridge Family шоуны үзэгчид сайн мэднэ. 1980-аад оны сүүлээр Bonaduce шууд радионы алдартан болсон. 2002 онд тэрээр Random Acts of Badness нэртэй намтар номоо гаргасан.

29. Jeremy MillerӨхөөрдөм жаалаас царай муутай нэгэн болон өссөн алдартнууд 29

Growing Pains, Happy New Year, Charlie Brown, The Growing Pains Movie кинонуудаараа алдартай Jeremy James Miller мөн Milk and Fashion кинонд тоглосон.

30. Benjamin SalisburyӨхөөрдөм жаалаас царай муутай нэгэн болон өссөн алдартнууд 30

1993-1999 онуудад The Nanny телевизийн цувралд Brighton Sheffield-ийн дүрийг бүтээсэн гэдгээрээ алдартай энэ эрхэм The Oz Kids-т Tin Boy-ын дууг оруулсан.

32
ТэнэглэлТэнэглэл
11
ХарамсалтайХарамсалтай
7
Ха ХаХа Ха
7
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Bilge Sone

    Bilge Sone

    2015/01/04 at 14:36

    Zurag ni garahgvi bhiin

  2. Bilge Sone

    Bilge Sone

    2015/01/04 at 14:36

    Zurag ni garahgvi bhiin

  3. Bilge Sone

    Bilge Sone

    2015/01/04 at 14:36

    Zurag ni garahgvi bhiin

  4. Bilge Sone

    Bilge Sone

    2015/01/04 at 14:36

    Zurag ni garahgvi bhiin

  5. Bilge Sone

    Bilge Sone

    2015/01/04 at 14:36

    Zurag ni garahgvi bhiin

  6. Bilge Sone

    Bilge Sone

    2015/01/04 at 14:36

    Zurag ni garahgvi bhiin

  7. Bilge Sone

    Bilge Sone

    2015/01/04 at 14:36

    Zurag ni garahgvi bhiin

  8. Bilge Sone

    Bilge Sone

    2015/01/04 at 14:36

    Zurag ni garahgvi bhiin

  9. Bilge Sone

    Bilge Sone

    2015/01/04 at 14:36

    Zurag ni garahgvi bhiin

  10. Зочин

    2015/01/11 at 18:28

    tsarai muutai bolson ym neg ih alga heveere l baih ym.

  11. baterdene admin fro

    2015/02/10 at 20:59

    ee iim ym gej baih uu daa ene humuusiig airai muuhai bolgoson ym bish uu neg bol uneheer iim ym uu???? kkkk

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *