Зураг авалтад оролцсон зарим жүжигчдэд асар их мөнгө төлөөд, харин нөгөөд нь хамаагүй бага цалин өгсөн 10 кино

0
0
30,967

Жүжигчдийн цалин хөлс маш олон xүчин зүйлээс шалтгаална: алдар хүнд, туршлага, шагнал болон тоглосон киноны тоо. Энэ жагсаалт хэдий баялаг байна, төдий чинээ цалин хөлс нь өндөр байна. Тийм учраас зарим одууд туслах дүр бүтээж байгаа ч гэлээ гол дүрд тоглож байгаа жүжигчнээс хавьгүй өндөр цалин хөлс авдаг. Энэ бол кино салбарт тогтсон нэг төрлийн ноёрхол гэж хэлж болно.

Нэг кинонд тоглосон дүрүүдийн цалин хөлсний ялгаа ямар их байдгийг мэдээд бид үнэндээ их гайхсан. Ингээд бүтээсэн дүрээрээ бүхэл бүтэн хөрөнгөтэй болж байгаа нэгэн байхад, хэдхэн зоосны үнээр дүр бүтээсэн нэгэн ч бас байх ажээ.

Крис Хемсворт болон Энтони Хопкинс, “Thor”

© Thor / Marvel Studios

Хүчирхэг Торын тухай бие даасан уран сайхны кино 449,3 сая ам.доллар цуглуулж 2011 оны орлогоороо 15 дугаарт бичигдсэн кино болжээ. Гол дүрийн эцгийн дүрд Энтони Хопкинс тоглосон – Холливудын домог болсон хүн. Энэ төсөлд зориулж тэр өөрийн ердийн үнэлгээгээ хоёр дахин багасгажээ, тэр 10 сая доллараар тоглохоор зөвшөөрсөн байна.

Хопкинс үнэлгээгээ буулгалаа гээд зураг авалтын талбай дээр хамгийн өндөр цалинтай нь байв. Харин гол дүрийг бүтээсэн Крис Хемсворт тэр үед дөнгөж өсөж яваа залуу од байсан тул холливудын хэмжээгээр инээд хүргэмээр даруухан цалин авчээ – 150 мянган доллар.

 

Жиллиан Андерсон болон Дэвид Духовны, “The X Files”

© The X Files / 20th Century Fox Television

“The X Files” олон ангит кино гол дүрүүдийг бүтээсэн Жиллиан Андерсон, Дэвид Духовны нарт дэлхийн хэмжээний алдар авчирсан юм. Дэлгэцээр бол тэгш эрхтэй хамтрагчид харагдана, харин дэлгэцийн цаана бодит амьдрал дээр Жиллиан өөрийнхөө эрхийн төлөө багагүй тэмцэхэд хүрсэн гэдэг.

Киноны 4 дүгээр хэсэг хүртэл жүжигчин бүсгүйд дэлгэцийн хамтрагчаас нь хоёр дахин бага цалин өгдөг байжээ. Хөдөлмөрийн адил хөлстэй болохын тулд тэрээр 3 жил тэмцсэн байна.

 

Люси Лью, Дрю Бэрримор, Кэмерон Диас, “Charlie’s Angels”

© COLUMBIA PICTURES / Album / East News

70-аад оны үед дэлгэцнээ гарч байсан адил нэртэй киноноос сэдэвлэн бүтээсэн “Charlie’s Angels” бүтээл нь 2000 онд орлогоороо дээгүүрт жагсаж байв, нийт 274,1 сая ам.доллар цуглуулжээ. Диас, Бэрримор болон Лью нарын гурвал үзэгчдэд үнэхээр их таалагдсан тул 3 жилийн дараа дахин сиквел хийсэн байдаг.

Жүжигчин бүсгүйчүүдийн дэлгэцийг эзлэх цаг бараг адилхан байсан ч авах цалин хөлс нь харилцан адилгүй байлаа. Кэмерон 12 сая, Дрю 9 сая, харин Люси бусдаас бага буюу 1 сая доллартой буцжээ.

 

Анжелина Жоли болон Брэд Питт, “Mr. & Mrs. Smith”

© Mr. & Mrs. Smith / Summit Entertainment

“Mr. & Mrs. Smith” кино нь Анжелина Жоли, Брэд Питт хоёрын харилцааны эхлэл цэг болсон. Та бидний сайн санаж байгаагаар тэдний хайр дурлалын түүх зураг авалтын талбай дээрээс эхэлжээ. Үүнд нь цалин хөлсний зөрүү ч саад болоогүй юм.

Кино дэлгэцээр гарснаас хойш Питтийн данс 20 сая ам.доллараар нэмэгдсэн бол Жолигийн хувьд нөхрөөсөө хоёр дахин бага цалин авчээ.

 

Миа Васиковска болон Жонни Депп, “Alice in Wonderland”

© Alice in Wonderland / Walt Disney Pictures

Миа Васиковскагийн тоглосон кино орлогоороо дээгүүрт бичигддэг, орлого олж ирэх Холливудын жүжигчин хэмээгддэг юм. Түүний оролцоотой кино нийтдээ 1,03 тэрбум ам.доллар цуглуулсан гэсэн тооцоо байдаг. Гэхдээ бүсгүйн авах цалин хөлс төдийлөн өндөр биш – дунджаар 250 мянган ам.доллар. “Alice in Wonderland” кино ч мөн адил: Миа энэ удаад түрийвчээ саяыг дөрөв хуваасантай тэнцэх доллараар зузаатгажээ.

Харин Галзуу Малгайчны дүрийг бүтээсэн Жони Депп үнэхээр л галзуурмаар цалин авчээ – 10,354,778 ам.доллар.

 

Сэм Уортингтон, Зои Салдана болон Сигурни Уивер, “Avatar”

© East News, © face to face / Reporter / East News

“Avatar” киноны орлого дээд амжилтыг тогтоосон – 2,787 тэрбум доллар. Гэсэн хэдий ч киног авч явсан гол дүрүүдийг бүтээсэн жүжигчид болох Сэм Уортингтон, Зои Салданад өндөр цалин олгоогүй ажээ. Харин доктор Грэйс Огустинд тоглосон жүжигчин Сигурни Уиверт хэмнэлт гаргаагүй: жүжигчин туслах дүр бүтээсэн ч гэлээ 11 сая доллараар хөрөнгөө нэмэгдүүлжээ.

 

Генри Кавилл болон Эми Адамс, “Man of Steel”

© WARNER BROS. PICTURES / Album / East News, © Supplied by Capital Pictures / East News

Генри Кавилл “Man of Steel” кинонд тоглоод яг хэдий хэр цалин авсан нь тодорхойгүй, албан ёсоор зарлаагүй. Гэхдээ олны дунд таамаг бий, түүнд 6 оронтой тооноос (ойролцоогоор 300 мянга орчим ам.долларын яриа бий) бүрдэх цалин өгсөн гэж үздэг: супер баатруудын франчайзад анх удаа гол дүрд тоглосон жүжигчдэд яг л ийм цалин өгдөг байна.

Түүнтэй цуг кинонд тоглосон Эми Адамс арай илүү цалин авсан. Тухайн үед жүжигчин бүсгүй “Оскар”-т хэд хэдэн удаа нэр дэвшиж үзсэн байсан тул түүнийг зохих ёсоор үнэлсэн гэж найдъя.

 

Майкл Китон болон Жек Николсон, “Batman”

© Batman / Warner Bros.

“Batman” киноны Жокерийн дүр бүтээсэн гэж Жек Николсонд жүжигчний хувьд төдийлөн ихэд тооцогдохгүй цалин өгчээ – 6 сая ам.доллар. Хэлэлцээрийн явцад жүжигчин өөрийн тогтсон үнэлгээг (тухайн үед 10 сая ам.доллараар үнэлэгддэг байж) багасгасан гэдэг. Гэхдээ тохиролцоотой: орлогоос тодорхой хувийг авна. Ингээд уг кино нийт дүнгээр Николсонд 50 сая ам.долларын орлого өгчээ.

Гол дүрийг бүтээсэн Майкл Китон 5 сая ам.доллараар орлогоо нэмэгдүүлсэн юм. Түүний бүтээсэн Бэтменийг кино шүүмжлэгчид хамгийн шилдэг нь гэж үнэлсэн ч түүний цалин хөлсөнд өөрчлөлт ороогүй юм.

 

Жессика Честейн болон Мэтт Деймон, “The Martian”

© The Martian / 20th Century Studios

“The Martian” кино 2015 онд хамгийн их шуугиан тарьсан кино, тэр жил “Оскар”-ын 7 шагналын эзэн болсон бүтээл. Жүжигчдийн цалин хөлсний тухай яриа ч хэвлэл мэдээллээр тасрахгүй байсан юм. Жессика Честейнийг цэг тавьтал их олон янзын тоо яригдаж байлаа. Түүний ярианаас жүжигчин өөрөө 1,75 сая ам.доллар, харин түүнтэй цуг тоглосон Мэтт Деймон 15 сая доллар авсныг ойлгож болно.

 

Том Холланд болон бага Роберт Дауни, “Spider-Man: Homecoming”

© Columbia Pictures / Courtesy Everett Collection / East News

“Spider-Man: Homecoming” кино дэлхийн прокатаас 880 сая ам.доллар цуглуулжээ. Энэ дүнгээс бага Роберт Даунигийн цалин болох 15 сая ам.доллар хасагдана. Жүжигчин дэлгэцээр ердөө 15-хан минут л гарсан, өөрөөр хэлбэл гарсан минут болгон нь 1 сая ам.доллар гэсэн үг юм.

Харин киноны од Том Холланд киног нуруун дээрээ ганцаараа үүрч гарсан гэхэд буруудахгүй, гэхдээ тэр цалин гэж 500 мянган ам.доллар л авчээ. Түүний авсан нэмэлт шагнал урамшууллыг нийлүүлбэл 1,5 саяар хөрөнгөө нэмэгдүүлж чадсан байна.

Дэлхийд алдартай жүжигчдийн цалин хөлсний хэмжээ үнэнд хэр нийцэж байна вэ?

21
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.