Элвис хочтой дэлхийн хамгийн хөгшин сармагчин 60 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэн өнгөрүүлжээ

0

Элвис хочтой аалз төрхөт сармагчин саяхан 60 насныхаа ойг тэмдэглэн өнгөрүүлж дээд амжилтыг тогтоожээ. Энэ бүлийн сармагчин дунджаар 40 насыг зооглодог байна. Элвис өөрийн өндөр насандаа идэвхтэй нэгэн төдийгүй зөвхөн эмэгтэй асрагчаар асруулах дуртай ажээ.

Элвис (Elvis) хочтой сармагчин аалз төрхөт бүлийн коата төрлийнх. Тэрээр АНУ-ын Бойсэ хотын амьтны хүрээлэнд амьдардаг юм. Саяхан 60 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэн дээд амжилтыг тогтоожээ. Яагаад гэхээр энэ төрлийн сармагчин дунджаар 40 жил л насалдаг. Элвис одоо дэлхий дээрх хамгийн хөгшин настай аалз төрхөт сармагчин хэмээгдэх болов.

dailymail.co.uk

1973 онд Элвисийг Бойсэ хотын амьтны хүрээлэнд авчирснаас хойш сармагчин эндээ үлдсэн юм. Амьтны хүрээлэнгийн ажилтны ярьж байгаагаар бол Элвис хэдий “өтөл” настай болсон ч гэлээ маш их идэвхтэй, эрүүл мэндийн хувьд ч ямар нэгэн асуудал байхгүй ажээ. Үүгээр ч зогсохгүй, Элвис зөвхөн эмэгтэй амьтан асрагчаар асруулахыг хүсдэг. Амьтны хүрээлэнгийн зарим нэг эмэгтэй ажилтнуудад илүү ойр дотно, үүнийгээ ч ил тод илэрхийлдэг байна.

dailymail.co.uk

Коата төрлийн сармагчин Мексик, Панам болон Эквадорт амьдардаг бөгөөд өндөр модон дээр дүүлэн нисдэг сармагчин юм. Үндсэн хоол нь жимс, гэхдээ зарим нэг тохиолдолд хорхой шавьж, цэцэг, навч зэргээр хооллоно. Түүний мөрний үе уян хатан, сүүл чанга учраас модны мөчир дээр удаан зүүгдэж чадна.

dailymail.co.uk

 

Элвисийн бичлэг

2
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *