Таны худалдаж авах гэж байгаа зүйл хуурамч болохыг илтгэх 7 шинж тэмдэг

2

Дэлхийн зах зээл дэх хуурамч бүтээгдэхүүний нийт үнэлгээ 2019 оны байдлаар 509 тэрбум америк доллар байсан гэсэн судалгаа бий. Энэ нь орчин цагт аливаа бүтээгдэхүүнийг хуурамч  эсвэл жинхэнэ гэдгийг ялгахад хүндрэлтэй болгосоор байгаа билээ. Манай сайт уншигч таныг хуурамч бүтээгдэхүүн худалдан авахаас сэргийлэх зорилгоор жинхэнэ бүтээгдэхүүнийг хуурамчаас ялгах 7 аргыг хүргэж байна.

1. Холбогдох хаяггүй байх

Хуурамч бүтээгдэхүүнүүд өөр дээрээ холбогдох хаяг, үйлдвэрлэгчийн мэдээлэл зэрэг тэмдэглэгээгүй байдаг. Иймээс уншигч та шошго дээрээ үйлдвэрлэсэн хаяг, холбогдох дугаар, цахим шуудан, утасны дугаар гэх мэт мэдээлэлгүй бүтээгдэхүүн худалдаж авахаас болгоомжлох хэрэгтэй.

 

2. Дагалдах хэрэгслүүд байхгүй байх

Аливаа компаниуд бүтээгдэхүүнээ дагаж хэрэглэгчийн гар дээр очих хэрэгслүүдэд онцгой анхаарал хандуулахаас гадна хэрэглэгчиддээ аливаа бүтээгдэхүүн худалдан авахдаа дагалдах хэрэгслүүд бүгд байгаа эсэхийг нягталж байхыг зөвлөдөг. Гар утас гэх мэт цахилгаан хэрэгслийн тухайд цэнэглэгч, чихэвч, заавар зэрэг зүйлс дагалдаж байгаа эсэхийг нягтлах шаардлагатай бол хувцас хэрэглэлийн тухайд шошго, угааж арчлах зөвлөмж зэрэг нь байгаа үгүйг шалгаж авах хэрэгтэй.

 

3. Дэлгэцний чанарыг шалгах

© TechSmartt / YouTube

Шинэ гар утас худалдаж авахаар төлөвлөж байгаа бол таны хувьд анхаарал хандуулах хэрэгтэй хамгийн гол зүйл бол дэлгэц юм. Тухайлбал, iPhone 7 гар утасны хувьд оригинал хувилбар нь асахдаа гэрэл нь бүдэг асч байгаа бол хуурамч хувилбар нь маш тод гэрэлтэй асч байгааг дээрх зурагнаас харж буй биз ээ.

 

4. Логоны буруу байрлал

© gabbo2004 / Reddit, © KingAmlet / Reddit

Аливаа барааг худалдаж авахаас өмнө та оригинал бүтээгдэхүүний логоны байрлал ямар байгааг харьцуулж харах хэрэгтэй гэж зөвлөж байна. Брендийн хэрэглэл дээрх лого ихэвчлэн нэг ижил загвар, хэмжээгээр хийгддэг тул хуурамч бүтээгдэхүүнээс ялгарах нэгэн онцлог болдог ажээ.

 

5. Нарийн хийц бүхий оёдол

© a_t98 / Reddit, © j_del_fresco / Reddit

Брендийн хувцас, цүнх авахаар зэхэж байгаа бол та тухайн бүтээгдэхүүний оёдлыг хэрхэн хийсэн байгааг анхаарч шалгаарай. Брендийн бүтээгдэхүүнүүд оёдол нь маш нарийн хийцтэйгээр хийгддэг бол хуурамч бүтээгдэхүүний оёдол сул, муруй хазгай хийгдсэн байх нь элбэг.

 

6. Хайрцгийг нягталж үзэх

© firetonian99 / Reddit

Хэрэв та AirPods худалдаж авахаар төлөвлөж байгаа бол тухайн бүтээгдэхүүний жинхэнэ эсвэл хуурамч гэдгийг хайрцгаар нь шинжих бүрэн боломжтой байдаг. Хуурамч бүтээгдэхүүний хайрцаг дээрх товч харьцангуй өндөр хийгдсэн байдаг бол оригинал бүтээгдэхүүний хайрцаг дээр Apple компанийн бүтээгдэхүүн гэдгийг батлах шошготой байдаг.

 

7. Хямд төсөр баглаа боодол

© Bedazzle666 / Reddit

Брендийн бүтээгдэхүүн бусдаас чанараараа ялгардаг гэдгийг бид бүхэн мэднэ. Тэгвэл энэ нь хайрцаг баглаа дээр ч илрэх бөгөөд хуурамч бүтээгдэхүүн харьцангуй хямд, өнгө муутай, сул баглаатай байдаг.

Таны хувьд хуурамч бүтээгдэхүүнийг жинхэнээс нь ялгаж байсан тохиолдол бий юу? Та аливаа бүтээгдэхүүн худалдан авахдаа хэрхэн шалгаж авдаг вэ?

186
ГоёГоё
18
ТэнэглэлТэнэглэл
18
ГайхмаарГайхмаар
16
Ха ХаХа Ха
14
БахархмаарБахархмаар
13
БурууБуруу
13
ХөөрхөнХөөрхөн
10
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. no one

    2021/04/26 at 19:19

    liar liar pants on fire

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *