Унтах үедээ хоёр хөлийнхөө завсар дэр хийх нь яагаад сайн нөлөөтэй байдаг вэ? Энэ нь дараах 4 шалтгаантай холбоотой

0

Тав тухтай унтахын тулд тухайн хүний орон дээр 6-10 дэр байх хэрэгтэй гэж зөвлөдөг. Гэхдээ хүн ихэнхдээ унтах үедээ 2.2 дэрийг ашигладаг байна. Хүмүүсийн дундах түгээмэл ойлголт бол бид унтаж амрахын тулд толгойн доороо дэр тавьдаг. Гэсэн хэдий ч бодит байдал дээр дэр бидний унтаж амрахад чухал үүрэгтэй байдаг аж. Хоёр хөлийнхөө дунд дэр хийж унтах нь биед олон талын ач тустайгаас гадна, сайн унтаж амрахад тусалдаг.

Яагаад гэдэг асуултын хариулт болгож, бид танд 4 шалтгааныг хэлж өгөхөөр энэхүү мэдээллийг бэлдлээ.

1. Бие дэх цусны эргэлтийг сайжруулна

Хоёр хөлийнхөө дунд дэр хийж унтсанаар бие дэх цусны эргэлтийг сайжруулахад тусалдаг байна. Судсанд өгөх даралтыг багасгаж, цусны эргэлтийг сайжруулснаар таны эд эрхтнүүдийн үйл ажиллагаа хэвийн явагдаж, тэр бүү хэл дархлааны систем сайжирна. Мөн судас бүдүүрэх үеийн өвдөлтийг намдаах ач тустай.

© depositphotos.com, © depositphotos.com

 

2. Хурхиралтаас сэргийлнэ

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар зүүн талаараа унтах нь хурхиралтыг зогсоодог гэнэ. Гэхдээ нэг талаараа унтах нь нуруу болон ташаанд даралт учруулдаг тул, илүү тав тухтай унтах зорилгоор хоёр хөлийнхөө дунд дэр хийж унтахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

© depositphotos.com, © depositphotos.com

 

3. Өвдгөн дэх стрессийг багасгахад тусална

Хэрэв таны өвдөг шөнө өвддөг бол, та хоёр хөлийнхөө дунд дэр хийж унтах цаг болжээ. Энэ нь таныг амрааж, өвдөлтийг намдаана. Хэрэв та нуруугаараа дээш харж унтдаг бол, өвдөгнийхөө доор дэр тавиарай. Эсвэл хэрэв та нэг талаараа унтдаг бол, хоёр хөлийнхөө дунд дэр хийх хэрэгтэй.

© shutterstock.com

 

4. Тохиромжтой, зөв байрлалаар унтахад тусална

Буруу байрлалаар унтах нь бидний биед бодож байгаагаас ч илүү хор хөнөөлтэй байдаг. Үүнээс болж нуруу, ташаа болон үе мөч өвддөг. Хоёр хөлийнхөө дунд дэр хийж унтсанаар нурууны доод хэсэг болон нуруу нугаст өгөх ачааллыг бууруулна. Хэрэв та нуруугаараа дээш харж унтдаг бол, жижиг хэмжээтэй дэрийг нурууныхаа доор тавьж унтаарай. Ингэснээр таны биеийн байдлыг зөв хангана. Бөгтөр болохоос сэргийлнэ. Хэрэв энгийн хэмжээтэй дэр хангалтгүй байвал, унтахад ач тустай, зориулалтын дэрийг онлайн худалдаанаас худалдаж аваарай гэж зөвлөе.

© amazon.es

Та унтахдаа хэчнээн дэр ашигладаг вэ?

1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *