Эрүүл зөв аргаар унжсан хацар, давхар эрүүгээ арилгах 7 дасгал

0

Өнөө үед бараг хүн бүр л илүүдэл жингийн асуудалтай тулгарч, давхар эрүү үүсч, хацар болон хүзүүний орчмын үрчлээс шүдний өвчин болох болжээ. Иймээс ч давхар эрүүгээ арилгахаар хүмүүс гоо сайхны хагалгааг сонгох нь элбэг болсон билээ. Тэгвэл манай сайт уншигч танд давхар эрүүг ямар нэгэн мэс ажилбарт оролгүйгээр эрүүл аргаар арилгах аргуудаас толилуулж байна.

1. Духнаас түлхэх дасгал

Энэхүү дасгалыг та суугаа болон босоо ямар ч байрлалд хийх боломжтой гэдгээрээ онцлогтой.

  • Гараа духан дээрээ байрлуулаад толгойгоо арагш түлхэж даралт өгнө. Ингэхдээ толгойгоо хөдөлгөлгүйгээр зөвхөн даралт өгөх хэрэгтэйг анхаарна уу.
  • Даралтыг 10 секунд орчим өгнө.
  • Дээрх үйлдлийг давтан хийнэ. Гэхдээ гараа дагз тус газарт байрлуулж, урагш түлхэж даралт өгнө.

 

2. Хүзүүний дасгал

Энгийн бөгөөд маш үр дүнтэй дасгалыг танд толилуулж байна.

  • Толгойгоо зүүн тийш эргүүлж, маш зөөлнөөр хажуу тийш хазайлгаарай.
  • Ингэхдээ чихний доод хэсгийн булчинд илүү ачаалал өгөхөөр мэдэрч хийх хэрэгтэй.
  • Уг байрлалаа 6-8 секундийн турш бариад буцаж эхлэл байрлалд орно.
  • Дасгалаа баруун талдаа мөн давтан хийнэ.

 

3. Уруулаа цорвойлгох дасгал

Энэ дасгалыг хийхийн тулд нуруугаа цэх байлгаж, суух хэрэгтэй.

  • Толгойгоо өргөж, эгц дээш тааз руу ширтээрэй.
  • Улмаар уруулаараа таазыг үнсэж буй мэт цорвойлгох үйлдлийг 20 удаа даван хийгээрэй.

 

4. Загасан дасгал

Энэхүү дасгалыг сууж байх үедээ хийвэл илүү тохиромжтой.

  • Толгойгоо өргөж тааз руу ширтэх үедээ баруун гараа эгэмний ясан дээрээ байрлуулж, зөөлөн дараарай.
  • Уруулаа жимийж, амаа ангайх болон зуух үйлдлийг хийгээрэй.
  • Энэ үйлдлээ 5 удаа давтан гүйцэтгээд, эгэмний ясан дээрх гараа сольж мөн тоогоор ахин хийгээрэй.

 

5. Толгойгоо өргөх

Өвдгөө нугалж, гараа биеийн дагуу шулуун тавиад дээш харж хэвтсэнээр та энэхүү дасгалыг хийж эхлэх боломжтой.

  • Эхлэл байрлалд орсон бол толгой болон хүзүүгээ шалнаас хөндийрүүлж өргөөрэй.
  • Толгойгоо өргөсөн бол баруун, зүүш тал руу нь зөөлөн эргүүлэх хөдөлгөөн хийгээрэй.
  • Үүний дараагаар эхлэл байрлалдаа буцаж орно.
  • Та энэхүү үйлдлийг булчинд ядралт мэдрэгдэх хүртлээ давтан хийх боломжтой.

 

6. Өндийх дасгал

Хөл шулуун доош харж хэвтсэнээр та энэхүү дасгалыг хийхэд бэлэн болох болно.

  • Мөрний хэмжээнд алгаараа тулж, гараа шулуун байрлалтай тэгшилж, дээш өндийгөөрэй.
  • Толгойгоо гэдийлгэж, биеэ буруу харсан С үсэг шиг байрлалд оруулаарай.
  • Энэ байрлалаа тодорхой хугацаанд авсны дараагаар эхлэл байрлалдаа орж давтан гүйцэтгэнэ.

 

7. Хэлний дасгал

Сууж буй байрлалаас толгойгоо дээш өргөж, тааз руу ширтээрэй. Ийнхүү та дасгалаа эхлэхэд бэлэн байрлалд орлоо.

  • Толгойгоо арагш гэдийлгэж, хэлээ тагнайндаа хүргэж, хөдөлгөөнгүй бариарай.
  • Дээрх байрлалаа хадгалж, толгойгоо баруун тал руу хазайлгаарай. Ингэхдээ хэлээ тагнайнаасаа салгаж болохгүй гэдгийг анхаарна уу.
  • Үүний дараагаар эхлэл байрлалдаа эргэн орно.
  • Та дээрх үйлдлийг зүүн тал руугаа давтан хийгээрэй.
  • Нэг талдаа 4 удаагийн давталттайгаар энэхүү дасгалыг хийж гүйцэтгэх боломжтой.

Эдгээр дасгалуудыг хэдэн цагт хийвэл хамгийн тохиромжтой бол?

8
ГоёГоё
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *