Таныг Холливудын од шиг харагдуулах гоо сайхны 15 арга

2

Орой гэнэт хүсэн хүлээсэн болзоондоо эсвэл томоохон арга хэмжээнд уригдах тохиолдол гарахад ажлын өдрийн дараах муухай төрхөөсөө болоод татгалзах нь харамсалтай. Гоо сайхны зарим нэг аргын тусламжтайгаар бүх л шөнөжингөө гялалзаж болох ажээ.

Нүүрээ богино хугацаанд сэргээх зарим нэг аргуудаас танилцуулахаар бэлдлээ.

Нүүрний арьсыг шинэ мэт гялалзуулах маск

Ядарсан нүүрээ тональ кремээр дарах гэж цаг үрж байхаар 15 минутын уг маскыг түрхэх нь хавьгүй үр дүнтэй. “Сэргээх” маскны үйлчилгээг үр дүнтэй байлгахын тулд юуны түрүүнд нүүрээ сайтар цэвэрлэнэ. Арьсны нүхийг цэвэрлэхээс гадна хар батганаас ч салгах гайхалтай маск.

Жор: саванд 2-3 ц.х сүү, 1 ц.х желатин хийж орхино. Хэсэг хугацааны дараа богино долгионы зууханд 30 секунд халаана, яг л крем шиг болох ёстой. Бүлээн маскыг нүүрэндээ түрхээд хатаана. Дараа нь нүүрнээсээ аваарай.

 

10 минутын дотор хар батганаас салах

Зөвхөн хар батгаа арилгах гэж байгаа бол хурдан маск тавина. Үүний тулд зөгийн бал болон цинамоныг хольж зуурмаг бэлдэнэ. Асуудалтай хэсгээр маскаа түрхээд нимгэн даавуу тавина. 5 минутын дараа даавуугаа аваад нүүрээ угаана.

 

Нүүрний арьс хурдан сэргээх маск

Дараа нь арьсны ядаргаа тайлах маск тавьж болохоос гадна өөрөө энэ төрлийн маск бэлдэж болно. Таны хөргөгчинд дараах орцууд байгаа гэж найдаж байна.

  • Өнгөө алдсан арьсны өнгийг сэргээхийн тулд адил хэмжээтэй алимын шүүс, зөгийн балыг холиод нүүрэндээ түрхэж 5 минут байлгана.
  • Хавагнасан нүүр болон нүдний доорх хар хөх туяаг арилгахын тулд жирийн төмс хэрэглэнэ. Таваг дээр төмсөө үрж жижиглээд нүднийхээ доор 15 минут тавина.
  • Хуурай арьсны өнгийг сэргээхийн тулд зөөхий, аарцны маск тавьж болно, арьс тань тослог бол өндөгний хөөсрүүлсэн хэсэг, оливийн тос болон хэдхэн дусал нимбэгийн шүүстэй тавина, хэвийн арьсанд бол гадил болон грейпфрутын маск тохирно.
  • Цочирсон арьсанд тарагны маск тохиромжтой: тослог таргийг 15 минут байлгана.

 

Нэгэн зэрэг олон маск тавих

Хэрвээ таны арьс холимог хэдий ч нэгэн зэрэг олон асуудлуудаа шийдэхийг хүсэж байгаа бол хэд хэдэн маск зэрэг тавих аргыг ашиглаж болно.

 

Арьсаа зөв чийгшүүлэх

Нүүрний арьсыг байнга сэргэг байлгахыг хүсвэл тогтмол чийгшүүлж байх хэрэгтэй. Үүний тулд зөв бүтээгдэхүүн сонгож авна.

  • Хуурай арьсанд зөгийн балны суурьтай чийгшүүлэгч тос тохирно, гэхдээ орцонд нь ус байх ёсгүй.
  • Тослог арьсанд хөнгөн эмульс, флюидыг хэрэглэнэ, орцонд нь цэвэр силикон-диметикон багтсан байна.
  • Хэвийн болон холимог арьсанд цэвэр тос диметиконтэй чийгшүүлэгч тос түрхэнэ.

 

Нүдний доорх хар толбоноос салах арга

  • Дутагдлыг далдлахын тулд өнгөн корректор ашиглана: ногоон нь цочирсон хэсгийг, шаргал болон ягаан нь цонхигор арьсны хэсгийг, шар нь цусан судал, жижиг сорвийг дарна, оранж нь нүдний хөхөрсөн хэсгийг дарна.

  • Корректор хангалтгүй бол нүдэн дээрээ цайны ханд тавьсны дараа хөх консилер түрхээрэй. Хамгийн гол нь зөвхөн асуудалтай хэсэгт тойруулж бус харин доош гурвалжилж түрхэнэ.

 

15 минутын авто шарлага

Наранд шарсан мэт биеийн өнгөтэй болохын тулд заавал биеийн шарлагын газар руу гүйх хэрэггүй. Чийгшүүлэгч тосыг какаотой холиод л өөрийн хүссэн өнгийг гаргаж болно.

 

Урт үсийг хурдан ороох

Энэ зөвлөгөө урт үстэй бүсгүйчүүдэд хэрэг болно – үсээ уртаар нь эргүүлээд индүүдээрэй.

 

5 минутын гайхалтай үс засалт

Үс засна гэдэг бүхэл бүтэн цагийн арга хэмжээ гэж бодож байгаа бол андуурч байна. Блогерууд танд маш олон хувилбар санал болгоно. Жишээ нь, хөнгөн шуултанд 5-10 минут л хэрэгтэй.

 

Өтгөн үсний нууц

5 минутад өтгөн үстэй болох арга болон өөр бусад аргуудыг эндээс үзнэ үү.

 

10 минутад толин будалт хийх

Маникюр хийлгэх цаг олдохгүй байгаа бол нэгэн шалгарсан арга бий, ямар ч арга хэмжээнд тохирно – толин будалт.

Үүний тулд заавал тусгай будаг байх хэрэггүй, жирийн будгийн дээрээс гялалздаг пудр л түрхэнэ, тэгээд л боллоо. 5 минутын хумс будалт бэлэн. Эсвэл хумсныхаа үзүүрт глиттер түрхээрэй.

 

Салфетканы цаанаас пудр тавих

  • Хүнд тональ крем нь арьсны төрхийг бүр хүндрүүлдэг учраас оронд нь хөнгөн мусс, өнгөгүй пудр эсвэл жирийн пудрыг салфетканы цаанаас тавина. Будалт нь хөнгөн болно.

 

Хайлайтераа зөв түрхэх

  • Хайлайтер – бидний бүх зүйл. Бүхлээр нь контуринг хийх хэрэггүй, зөвхөн хамар, хацар, хөмсөгний зураасаар хязгаарлагдана.
  • Ягаан туяа ч бас илүүц: багсаараа хөнгөхөн хүрэх эсвэл шингэн тос түрхээрэй.

 

Төгс хөмсөг

  • Үндсэн 3 дүрмийг баримталбал гоё хөмсөгтэй болно: хэт дөрвөлжлөхгүй, зураасаа сайн гаргаад үзүүрийг нь хурцлахгүй.

 

Хөвсгөр уруултай болох

Уруулаа томсгохыг хүсэж байгаа бол шүдний сойз, сахар, цинамон болон оливийн тосны тусламжтайгаар хийнэ. Сахараа шүдний сойзондоо түрхээд уруулаа хөнгөхөн арчина, дараа нь цинамон, оливийн тосны холимгийг түрхэнэ.

20
ГоёГоё
7
ХарамсалтайХарамсалтай
5
ХөөрхөнХөөрхөн
4
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Oyungerel Tumur

    Oyungerel Tumur

    2017/10/07 at 19:05

    Z

  2. Bulgankhuu Gerel-Erdene Gerelee

    Bulgankhuu Gerel-Erdene Gerelee

    2017/10/08 at 12:58

    Bolor Enkh Nergui Clemente ??? like u?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *