
Байгаль нуур хүйтний үед салхи, агаарын температурын зөрүүнээс хөлдөж, хүйтэн жавар болон нарны туяатай хослон маш гоёмсог оюу өнгөтэй харагдах төдийгүй шилэн эдлэл мэт тув тунгалаг, гялалзан байх нь тэнгэр өөд ямар ч хязгааргүй газрын диваажин мэт харагддаг ажээ.
“Сибирийн цэнхэр нүд” хэмээн алдаршсан дэлхийн хамгийн гүн, цэвэр усны хамгийн их нөөцтэй Байгаль нуур нь 1631 метр гүн, 636 км урт, 79 км өргөн, 22 аралтай, хамгийн том арал нь 72 км урт юм.
Дэлхий дээрх гадаргын цэвэр усны нийт 20 хувь нь Байгаль нуурт байдаг байна.
Үүнээс гадна Байгаль нуурын сав газар байдаг 1700 гаруй зүйлийн ургамал, амьтны гуравны хоёр нь дэлхийн өөр хаана ч байдаггүй учир 1996 онд энэ бүсийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвөөр зарлажээ. Мөн Байгаль нуур нь 25 гаруй сая жилийн настай дэлхийн хамгийн эртний нуур юм.








Майзар Түгээгч
2014/09/15 at 14:26
MyZAR.mn сайтад үнэгүй зараа оруулаарай. Маш олон хүнд хүрэх учир та зараа байнгын оруулаарай.
Майзар Түгээгч
2014/09/15 at 14:26
MyZAR.mn сайтад үнэгүй зараа оруулаарай. Маш олон хүнд хүрэх учир та зараа байнгын оруулаарай.
Майзар Түгээгч
2014/09/15 at 15:35
MyZAR.mn зараа үнэгүй оруул. Taны зарыг 20 зарын сайт дээр байршуулна.
ЗочинHi
2014/09/16 at 23:03
Northern Mongolia