Эдгээр ногоонууд бие биенгүйгээр сайн ургаж чадахгүй, заавал цугтаа байх ёстой! Ийм хөршийн холбоо юунд хүргэх вэ?

6

Хүнсний ногоо тариалах олон жилийн туршлагаас харж байхад зарим нэг цугт нь тарьсан ногоо сайхан ургадаг, харин зарим нэг нь бие биедээ саад болж байгааг тогтоосон юм. Бие биеийнхээ ургалтанд харилцан нөлөөлдөг ногоонууд гэж байна, хөрсийг нь сайжруулж, хортон шавьжийг дайжуулна. Үүнийг ухаалаг суулгалт гэж нэрлэх ажээ.

Ногооны талбайдаа ногоо тарихдаа хөршийг нь зөв сонгох хэрэгтэй. Ингэж чадвал баялаг ургац хураана. Та бүхэндээ ногооны талбайн зөв төлөвлөгөө хийхэд туслах зөвлөгөө өгөхөөр бэлдлээ.

 

Ногооны зохицолдлогоо

Аливаа ногоог дангаар нь тарьдаггүй, хажууд нь заавал хань болон түншийг цуг тарих нь ухаалаг суулгац тарих нууц болно. Тиймээс нэг гэр бүлийн ногоо мөн эсэхийг анхаарах хэрэгтэй. Жишээ нь, байцааны гэр бүлийн ногоо хүрэн манжин, ногоон навчит ногоонуудтай зохицон ургадаг. Зарим нэг ногоонууд нь өөр бусад ногоог хортон шавьжаас хамгаална, зарим нэг нь амтыг нь сайжруулдаг.

Аливаа зүйл хоёр талтайн адил: зарим нэг нь бие биенгүйгээр ургаж огт чаддаггүй. Бид та бүхэндээ ямар ногоог ямартай нь хослуулж, ямрыг нь хослуулахгүй хол тарих ёстойг танилцуулахаар бэлдлээ. Үүнээс гадна ногооны талбайдаа чухам ямар ногоог хослуулж тарихыг ч хэлж өгнө. Тиймээс нийтлэлийг дуустал нь уншаарай.

1. Лууван

Луувангийн хамгийн сайн хөрш – сонгино. Чухам энэ л ногоо хортон шавьжаас хамгаална. Сонгинод агуулагдах аллицин нь хортон шавьжны эсрэг үйлчилгээ үзүүлж шим тэжээлээр хөрсийг баяжуулдаг. Лууванд мөн дараах хөршүүд муугүй нөлөө үзүүлнэ: шош, редиск, салат, розмарин, вандуй, улаан лооль. Хажууд нь яншуй, гоньд эсвэл шанцай тарихгүй байхыг хичээгээрэй.

 

2. Чинжүү

Чинжүү нь базилик, кориандр, сонгино, бууцай болон улаан лоолийн хажууд сайн ургадаг. Гэхдээ шошны хажууд тарьсан чинжүү сайн ургахгүй.

 

3. Төмс

Төмсийг шош, брокколи, байцаа, эрдэнэ шиш, хаш, сармис, латук, сонгино, вандуй болон редискийн хажууд таривал арвин их ургац өгнө. Гэхдээ төмсийг өргөст хэмх, хулуу, улаан лооль, хурган гуа, наранцэцгийн хажууд тарихаас зайлсхийгээрэй.

 

4. Улаан лооль

Улаан лоолийг спаржа, базилик, шош, өргөст хэмх, лууван, цоохор майлз, яншуй, салат, хулуу, сонгино, шанцай, перец, редиск, бууцай, гоньдны хажууд ургуулбал сайн ургана. Улаан лооль бүх төрлийн байцаа, төмс, эрдэнэ шишийн хажууд ургаж байгаа бол олигтой ургац өгөхгүй.

 

5. Шош

Шош нь брокколи, эрдэнэ шиш, байцаа, лууван, цоохор майлз, цэцэгт байцаа, өргөст хэмх, хаш, вандуй, төмс, редиск болон хурган гуаны хажууд сайн ургана. Тэд сармис, наранцэцэг, сонгино болон перецтэй дайсагналцдаг ажээ.

 

6. Хүрэн манжин

Хүрэн манжингийн тариалангийн талбай дээрх андууд: брокколи, спаржа, цэцэгт байцаа, салат, сонгино. Тэд гич, шоштой найзлахдаа муу.

 

7. Байцаа

Байцааг шош, цоохор майлз, өргөст хэмх, яншуй, салат, сонгино, төмс, бууцай, гоньдтой зэрэгцүүлэн суулгавал илүү сайн ургана. Брокколи, цэцэгт байцаа, бөөрөлзгөнө, улаан лоолиос хол ургуулах хэрэгтэй.

 

8. Өргөст хэмх

Өргөст хэмхээс ахиухан ургац авахыг хүсэж байгаа бол шош, брокколи, эрдэнэ шиш байцаа, цэцэгт байцаа, наранцэцэг, вандуй болон салатны хажууд ургуулаарай. Өргөст хэмхийг навчит ногоо, хулуу, төмсний хажууд тарихгүй.

 

9. Сонгино

Сонгиныг дараах ногооны хажууд суулгавал өндөр ургац өгнө: хүрэн манжин, брокколи, бууцай, байцаа, төмс, лууван, салат, перец. Муу сонголтууд: шош, вандуй, шалфе.

 

10. Гайхамшигт гурвал

Эдгээр ургамлын хослох нууцыг америкийн индианчууд нэн эртнээс мэддэг байжээ. Эрдэнэ шиш, вандуй болон хулуу – маш гайхалтай хөршүүд. Эрдэнэ шиш нь вандуйны түшиг тулгуур болж хөрсийг хүчилтөрөгчөөр хангана. Харин хулууны ачаар муу өмхий ногоо ургахгүй. Ингээд л баялаг ургац авах нөхцөл бүрдэж байгаа юм.

Одоо та ямар ногоог яаж суулгахаа мэддэг боллоо. Үүнээс гадна өөр боломжуудыг ч судалж үзэх хэрэгтэй. Ногооны хажуугаар өвс, цэцэг нэмэлтээр тарих хэрэгтэй байдаг. Ногооны талбай дээр суулгасан цэцэг гоё харагдахаас гадна ашигтай гэж үздэг. Жишээ нь, хилэн цэцэг/бархатцы нь хортон шавьж үргээх тул тариан талбайныхаа нийтэд нь тарьж болно. Мөн наструция цэцэг байна – хортон шавьжийг өөртөө ихээр татдаг. Хортон шавьж наструцийн шүүсэнд дурлах тул хажууд нь ургаж байгаа ногоог төдийлөн тоодоггүй байна.

Ногооны хажууд ургаж байгаа өвс ногоо нь ургацыг илүү амттай болгоно. Зарим нэг өвсөн ногоо нь хортон шавьж үргээх үйлчилгээтэй. Розмарин, гоньд, душица – энэ бүх өвсөн ногоонууд олон төрлийн хортон шавьжийг үргээнэ.

Бидний энгийн зөвлөмжийг удирдамж болгон ашиглавал та арвин ургац хураах болно, мөн тариан талбайгаа жинхэнэ урлагийн бүтээл ч болгох боломжтой.

Нийтлэл таалагдсан уу? Найз нөхөдтэйгөө хуваалцаарай, тэдэнд ч бас “суралцах” зүйл хэрэгтэй л байгаа.

131
ГайхмаарГайхмаар
47
ГоёГоё
15
БахархмаарБахархмаар
14
ХөөрхөнХөөрхөн
13
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
4
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Batjargal Dugarsuren

    Batjargal Dugarsuren

    2018/05/03 at 04:12

    Zov heregtei medeelel bn. Mongoloor ner usiig ni sain medehgyi yum. Franzaar permaculture gd haraarai…engiin yum shig hernee ih yr dyntei yum bdg yum bn lee ..shyy…

  2. Banzragch Bayrbat

    Banzragch Bayrbat

    2018/05/03 at 23:40

    Nomin Maya

  3. Ganaa

    2019/01/29 at 16:31

    Bayarlalaa. Saihan medeelel bn.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *