Нимбэгийн тусламжтайгаар зуухаа шинэ мэт болгох амархан арга

5

Хийн зуух нь жижиг хоолойтой (дөл асах тэр хэсэг) байдаг бөгөөд тэр болгон цэвэрлэж чаддаггүй. Уг хоолойг цэвэрлэх нь маш чухал, яагаад гэвэл бөглөрсөн хоолой зохих ёсоор дөлөө цацаж халдаггүй байна.

Хийн зуухыг хэрэглэсний дараа аяга таваг угаагч бодисоор угаагаад дараа нь нимбэгтэй бүлээн усаар зайлаарай. Ингэснээр та зуухан дээр үлдсэн бохирыг бүрэн цэвэрлэж чадна.

Хийн зуухны хоолойг бүрэн цэвэрлэсний ачаар зуухаа бүрэн ажиллуулж чадна. Зуухан дээр өдөрт хичнээн их хоол хийдэг билээ дээ – тэр болгонд л зуухан дээр төрөл бүрийн сав суулга тавина. Хоолны сав өөрөө бохир, өөх тос ихтэй… Та бүхэндээ хийн зуух цэвэрлэх энгийн аргыг танилцуулахаар бэлдлээ.

Цэвэрлэгээнд үнэтэй бодис хэрэглэх шаардлагагүй.

Хэрвээ та химийн орцтой бүтээгдэхүүн л хүчтэй бохирдлыг цэвэрлэж чаддаг гэж бодож явдаг бол андуурчээ. Цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн хүчтэй бохирдлыг ч арилгаж чадна.

Хийн зуухыг шинэ мэт болгох арга

Орц:

  • 3 х.х бикарбонат натри
  • Нимбэгийн шүүс
  • Зөөлөн порлон

Бодисыг бэлдэх болон хэрэглэх арга:

  • Саванд нимбэгийн шүүс болон хүнсний содоо хийж хутгана.
  • Зуух унтраастай эсэхийг шалгаад зуухны жижиг хоолойн тагийг ав.
  • Порлоны тусламжтайгаар бэлдсэн бодисоо түрхээрэй, шарах шүүгээг ч мөн арчиж болно.
  • 15 минут байлгана.
  • Нойтон цаасаар бохирдлыг арчиж авна.

Энэ хугацаанд бохир, өөх тос бүрэн дэвтсэн байна, арчихад үнэр зэрэг нь бүгд арилна. Өөрөөр хэлбэл зуух цэвэрхэн болж ариутгагдана.

Хэрвээ танд жор таалагдсан бол найз нөхөдтэйгөө хуваалцаарай. Гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарал, халамж тавьж байх нь маш чухал юм шүү.

4
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *