Германы боксчин тоглолтын үеэр толгойдоо хүчтэй цохилтууд удаа дараа авсны улмаас нүүр нь маш аймшигтайгаар хавдаж, цyс хурсан тул шүүгч тэмцээнийг зогсоожээ

0

Алина Зайцева болон Шайенн Хансон нарын боксын тоглолтыг шүүгч тамирчны нүүрэнд цус хурж, хэт их хавдсан тул яаралтай зогсоожээ. Хоёр боксчны хувьд Германы хөнгөн жингийн аваргын төлөөх тyлааныг Германы Герштофен хотод хийсэн юм.

Герман гаралтай боксчин Хансон тоглолтын үеэр толгойдоо хүчтэй цохилтууд удаа дараа авсан бөгөөд эмч нар түүнийг үргэлжлүүлэн тyлалдах боломжгүй гэж үзсэн учраас тоглолтыг ийнхүү зогсоосон ажээ.

Ийнхүү тус тоглолтыг шүүгчийн оноогоор шийдэх болоход шүүгчид 23 настай боксчин Шайенн Хансонд ялалтыг өгч, Германы BDB холбооны хөнгөн жингийн аварга болжээ.

Хэдийгээр маш хүнд бэртэл авсан ч тэрээр аваргын бүс зүүсэн зургаа цахим хуудастаа оруулж, дэмжигчидтэйгээ баяраа хуваалцжээ.

Инстаграм хуудастаа оруулсан зургийнхаа тайлбарт тэрээр, “Бид үүнийг хийж чадлаа, Германы BDB холбооны хөнгөн жингийн аварга болж чадлаа! Хүндхэн тyлааны ард гарлаа. Дасгалжуулагч @profistallhaan болон WBC холбооны аварга, бэлтгэл хангаж өгсөн @tinarupperecht” нартаа туйлын их баярлаж байгаагаа илэрхийлж байна. Хамтран ажиллагч байгууллагууд болон хөгжөөн дэмжигч та бүхэндаа маш их баярлалаа” хэмээжээ.

Үүнийхээ дараа тэрээр тyлааны өмнө ба дараа даруулсан зургаа хуваалцаж, нүүрэн дээр нь цyс хурж, маш том хавдсан байгааг олон нийтэд харуулжээ. Азаар түүний энэхүү бэртэл хөнгөн байж, хэд хоногийн дараа хавдар нь бууж, нүдний орчим xөхөрсөн байдалтай зургаа тэрээр мөн хуваалцсан байна.

15
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *