Жүжигчин Хит Лежерийн бүтээсэн Жокерийн дүр яагаад хамгийн бодитой, шилдэг дүрээр өргөмжлөгдсөн бэ?

2

“Жокер” уянгын триллер төрлийн кино дэлгэцнээ 10 дугаар сарын 3-наас эхлэн гараад байна. Кино Венийн кино наадмаас “Алтан арслан” авсан, магадгүй шилдэг гол дүр төрлөөр Оскар авахыг ч үгүйсгэхгүй. Ямартай ч кино сонирхогч болон шүүмжлэгчид эерэг хандлагатай байна: Жокерийн дүрийг Хоакин Феникс чадварлаг бүтээсэн, яг л Хит Лежер шиг, гэхдээ энэ хоёрыг харьцуулах утгагүй санагдаж байна уу?

Бид Лежерийн бүтээсэн галзуу алиалагчийн дүрийг судалж үзэхийн зэрэгцээ жүжигчний дүрдээ бэлдсэн байдлыг сонирхсон юм. Жүжигчин Жокерийн дүрийг хэрхэн бодит юм шиг бүтээж чадав аа?

Дүрдээ бэлдсэн нь

© The Dark Knight / Warner Bros. © A Clockwork Orange / Warner Bros.
  • Үнэндээ Лежер эхлээд Жокерийн дүрд нэр дэвшигдээгүй юм. Дүр бүтээх саналыг түүнд найруулагч Кристофер Нолан тавьжээ. Энүүхэндээ гэж хэлэхэд энэ дүрд тохирох цорын ганц жүжигчин нь Хит байв. “Яагаад?” гэдэг асуултанд – Ноланы байнга өгөх хариулт нь: “Хит яг л Жокер шиг, юунаас ч айдаггүй”.
  • Лежер өөрийгөө гадаад ертөнцөөс 43 хоног тусгаарласан. Энэ хугацаанд тэрээр антагонист/дарангуйлагч-ийн тухай мэдээллийг судлахын зэрэгцээ дуу хоолойныхоо тембр дээр ажиллажээ. Мөн Жокерийн үйл хөдлөл, биеэ авч явах байдлыг “A Clockwork Orange” киноны Алекс ДеЛаржерийнхаас, мөн Sex Pistols-ийн Сид Вшиесээс дуурайж үзэж байв.
  • Лежер хэдий комикс сонирхдоггүй боловч өөрийн бүтээх дүрдээ дурлаж чадсан.
  • Галзуу алиалагчийн дүрийг нэгэн цагт бүтээж байсан Жек Николсонд дүрийг санал болгоогүйд сэтгэл гонсойсон байна. Нэгэн ярилцлагадаа ч залуу жүжигчний хувьд хэтэрхий ахадсан дүр гэдгийг Хитэд анхааруулж байжээ.
  • Өөрийн бүтээсэн Жокерийн инээмсэглэл болон дуу хоолойг бусдынхаас онцгойруулахын тулд Лежер дуу хоолойны төрөл бүрийн өнгө аяс, хэмнэлийг туршиж үзэж байсан. Тэр ч бүү хэл өөрийнхөө дуу хоолойг улам аймшигтай болгохын тулд тусгай багш хүртэл авч хичээллэж байжээ.
  • Өдөрт хэдхэн цагаар унтана, ингэснээр өөрийгөө илүү уур хилэнтэй, туйлдаа хүрсэн хүн шиг харагдуулна гэж үзсэн байна. Зураг авалт дууссаны дараа Лежер нойргүйдлээр шаналж байсан бөгөөд үхлийн нэг шалтгаан нь ч байж болох талтай: тэрээр нойрсуулах эмийн тунг хэтрүүлэн хэрэглэжээ.
© BroadviewPictures
  • Лежер дүрдээ бэлдэх явцад Жокерийн нэрийн өмнөөс өдрийн тэмдэглэл хөтөлдөг байв. Өдрийн тэмдэглэлд аймшигтай үйл явдлын тухай сонины хайчилбар, Бэтменийн тухай комиксоос хайчилж авсан зэрлэг үйл явдлууд, алиалагчийн зураг болон хөзөрнүүдийг хавсаргажээ.
  • Мөн Жокерийн дүр төрхийг ч Лежер өөрийн өдөр тутмын амьдралдаа шингээсэн байна. Жишээ нь уруулаа хазах.
  • Лежер Жокерийн дүрийг бүтээсэн хамгийн залуу жүжигчин байлаа. Жек Николсон, Жаред Лето болон Сизар Ромеро – галзуу алиалагчийн дүрийг 40+ насандаа бүтээжээ.
  • Жокерийн нүүр хувиргалтыг жүжигчин өөрөө бодож олсон гэдэг. Зураг авалтын эхний өдрүүдэд тэрээр самнаагүй сэгсгэр үстэй, замбараагүй муухай будсан нүүр будалттай явж байгаад нүүр хувиргагчид зарим нэг өөрчлөлтийг хийсэн байна. Гэхдээ нүүр хувиргалтын үндсэн санааг тэд өөрчлөөгүй жүжигчнийхээр нь үлдээжээ.
  • Хит хувцасны загвар зохион бүтээгчидтэй хамтран ажиллаж байв. Дүрдээ тохирсон зөв хувцасны загвар гаргахаар цугтаа ажиллажээ.
  • Лежерийн бүтээсэн Жокерийн дүрийн үг болгон өөртөө садизм агуулна, харин инээмсэглэл нь үүний халхавч болж байв.

 

Зураг авалт дээр

© The Dark Knight / Warner Bros.
  • Хит киноны дараа үнэхээр алдаршиж шуугисан хэсгийг зохиосон: Гордонд зориулсан аймшигтай алга ташилт. Жүжигчин бүтээсэн алиалагчийн дүрдээ үнэхээр орж чадсан, тэр алга ташилт нь гэнэтийн байсан юм, өөрөө ч тэгнэ гэж төсөөлөөгүй гэдэг.
  • Зураг авалтын талбай дээр Лежертэй цуг ажиллаж байсан хамтрагчид нь түүнийг зураг авалт эхлэхээс өмнө нүүр хувиргасан байдалтай хараагүй байв. “Мотор” гэсэн дуу гарсны дараа л Жокертэй нүүр тулсан гэлцдэг. Жишээ нь Майкл Кейн алиалагчийг хараад өөрийнхөө үгийг таг мартаж гацсан, харин Мэгги Жилленхол жүжигчний нүд рүү эгц харж чадаагүй. Гэхдээ зураг авалтын завсарлаганаар Лежер эелдэг даруу зангаараа бүгдтэй найрсаг хандаж байжээ.
© The Dark Knight / Warner Bros.
  • Киноны нэгэн үйл явдал: Кристиан Бэйл Жокероос мэдүүлэг авахдаа түүнийг жинхэнээсээ зоддог. Ингэвэл уг үйл явдал илүү бодит харагдах болно гэж Ноланыг итгүүлжээ.
  • Найруулагч зарим нэг үйл явдлыг жүжигчинтэй нарийн ярилцдаг байжээ. Ингэснээр тухайн үйл явдал үзэгчдэд Жокерийн нүдээр харагдана гэдэгт итгэлтэй байв. Тийм ч учраас Бэтмэний барьцаалагчидтай хэсгийг Лежер өөрөө авсан гэдэг.
  • Жокерийн дүрийг бүтээхэд өчүүхэн ч зүйл үлдээлгүй бүгдийг нарийн бодсон, түүний биеэ авч яваа байдал нь аймшигтай, сэтгэл хөдлөлтэй, театрчилсан жүжиглэлттэй болж чадсан, гэхдээ логик болон цаад утга агуулгаа гээгээгүй юм.
  • Кино зохиолчдын тусламжтайгаар энэ удаагийн Жокер Готэм-Ситигийн ирээдүй байхгүй гэдгийг үзэгчдэд ойлгуулсан. Тэр Бэтмэн болон Харви Дентийг сөгдүүлж чаджээ.

 

Киног хүлээн авсан байдал

© AFP / EAST NEWS
  • Галзуу алиалагчийн дүрд романтик залууг тавихад үзэгчид эхлээд санаагаар унацгааж байв. Хит чухам тэр л цорын ганц аймшигтай Жокер болж үлдэхийг тэр үед хэн ч төсөөлж байсангүй.
  • Киноны найруулагч Кристофер Нолан кино эвлүүлгийн ажил дээрээ сууж байхдаа Хитийг байнга дурсдаг байв. Эвлүүлгээ хийж байхдаа жүжигчин хэрхэн хүлээж авах бол хэмээн төсөөлж түүнд таалагдах ажил хийхийг хүсжээ.
  • Лежерийг Жокерийн дүр үхэлд хүргэсэн гэж ярьцгаадаг, гэвч энэ нь үзэгчдийг кинонд хошууруулах нэг арга ч байх талтай. Үнэн хэрэгтээ уг дүр жүжигчний сэтгэл зүйд төдийлөн нөлөөлөөгүй юм. Айдас болон нойргүйдэл уг дүрийг бүтээхээс өмнө жүжигчинд илэрч байсан зовиур ажээ.
  • “The Dark Knight” кино өндөр орлого олж чадсан кинонуудын нэг, прокатаар 1 гаруй тэрбум ам.долларын орлого олсон.
  • Жокерийн дүрийг бүтээсэн Хит “Оскар”-ын шагналыг нөхөн авсан. Сонирхуулж хэлэхэд, энэ хөшөөг авсан хамгийн анхны “супербаатар” юм.
  • Кино дэлгэцнээ гарч эхэлсний дараагаар “The Dark Knight” киног гагцхүү Лежерийн бүтээсэн Жокерийн дүр дээр л зогсож байна гэж шүүмжлэгчид нэгэн дуугаар баталж байсан юм. Залуу жүжигчний бүтээсэн алиалагч – сүүлийн жилүүдэд гарч байгаагүй хамгийн аймшигтай, тааварлашгүй хорон муу санаатан.
  • Интернет хэвлэл болох Rancer-ийн уншигчид Жокерийг түүхэнд байхгүй хамгийн шилдэг дарангуйлагч хэмээн үнэлжээ. Санал асуулгад тус сайтын хэдэн зуун мянган хэрэглэгчид оролцсон байна.

Хит Лежерийн бүтээсэн Жокерийн дүрийг Хоакин Феникс давж гарч чадах болов уу? Та юу гэж бодож байна?

47
ХөөрхөнХөөрхөн
14
ГоёГоё
9
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

16 Сэтгэгдэл

  1. Зо

    2019/10/09 at 14:21

    Хит Лежерийн бүтээсэн Жокерийн дүрийг Хоакин Феникс давж гарч чадах болов уу?
    – Хоакин Феникс маш сайн дүрдээ орсон. шууд сэтгэл санаанд нөлөөлж байна лээ. сэтгэл хөдлөл ихтэй хүмүүс үзэхгүй эсвэл жижиг зурагтаар үзэхгүй бол даган дуурайж магадгүй сайн бүтээл болсон байна лээ.

  2. Ц. Ганбаяр

    Ц. Ганбаяр

    2019/10/10 at 08:01

    киноны нэр юу юм бол

  3. Gerelchuluun Fazer

    Gerelchuluun Fazer

    2019/10/10 at 08:25

  4. Tungaa Tungalag

    Tungaa Tungalag

    2019/10/10 at 09:34

    Bayaraa Chuluun

  5. Цэцгээ Цэндсугар

    Цэцгээ Цэндсугар

    2019/10/10 at 10:25

    The best

  6. ML Kage

    ML Kage

    2019/10/10 at 13:58

    Мэндээ Мээдээ

  7. Tumuruu Tumur

    Tumuruu Tumur

    2019/10/10 at 15:32

    Orgio Orgio

  8. ᠡᠲᠦᠭᠡᠨ ᠲᠩᠷᠢ

    ᠡᠲᠦᠭᠡᠨ ᠲᠩᠷᠢ

    2019/10/10 at 19:53

    Hamgiin shildeg n

  9. Камадо Нэзүко

    Камадо Нэзүко

    2019/10/10 at 20:16

    Jujigchin ni uhtsinmu?

  10. Tsəł Məģ

    Tsəł Məģ

    2019/10/10 at 20:22

    Miigaa Batbold goy ch ymu

  11. Unenbat Nyambayr

    Unenbat Nyambayr

    2019/10/10 at 21:33

    Нүүрийг нь ширээ савдаг хэсэг л жинхэнээсээ.

  12. Ro Lex

    Ro Lex

    2019/10/11 at 04:31

    ??

  13. Miigaa Batbold

    Miigaa Batbold

    2019/10/11 at 08:03

    bi chamd hilsen biz dee hoylaa uz gej ain

  14. Оюума Г.

    Оюума Г.

    2019/10/11 at 08:20

    hamgiin gaihaltai Joker ❤️

  15. Otgontsetseg Otgoo Garaajav

    Otgontsetseg Otgoo Garaajav

    2019/10/11 at 13:28

    Cool

  16. Akamu Kat

    Akamu Kat

    2019/10/11 at 22:15

    Тэр бол дэлхийн хамгийн гайхалтай Жокер ?❤️

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *