100 каратын алмаз эрдэнэс 3 минутын дотор 22,1 сая ам.доллараар зарагджээ

0

Өө сэвгүй 100 каратын алмаз эрдэнэс дуудлага худалдаан дээр 22.1 сая ам.доллараар борлогдлоо.
Энэхүү алмаз өмнө нь зарагдаж байгаагүй том хэмжээний алмаз бөгөөд дэлхийн хамгийн томд тооцогдоно. Нью-Йоркийн Сотибид дэлхийн дуудлага худалдаа зарлагдсанаас хойш ердөө 3-хан минутын дотор л зарагдсан байна.

100 каратын алмаз эрдэнэс 3 минутын дотор 22,1 сая ам.доллараар зарагджээ 1

Де Биерс компани Өмнөд Африкаас тус алмазыг олборлосон бөгөөд анх 200 каратын жинтэй байжээ. Өөрийн төгс хэлбэрийг жилийн дараа л олсон байна.
Энэхүү ховор эрдэнэсийн эзэн хэлбэрт оруулахаасаа өмнө олон сараар алмазаа судалж суудаг байсан байна. Энэхүү хэлбэрт оруулахад бүхэл бүтэн усан сангийн хэмжээтэй ус зарцуулсан гэж мэргэжилтнүүд тооцоолжээ.

100 каратын алмаз эрдэнэс 3 минутын дотор 22,1 сая ам.доллараар зарагджээ 2

Алмазыг Сотиби Үнэт эдлэлийн дуудлага худалдаанд явуулаар оролцуулж 350 лот хүрч байснаас гадна Кашмирийн сафир чулуу мөн үнэд хүрч байжээ. Тэдгээр үнэт чулуунууд нь 19-25 сая ам.доллараар зарагдсан байна.

100 каратын алмаз эрдэнэс 3 минутын дотор 22,1 сая ам.доллараар зарагджээ 3

“Энгийнээр тайлбарлахад, алмазнаас та юу хүсч байна тэр болгоныг нэг дор харж болох юм. Жишээ нь, сонгодог хэлбэр нь түүнийг эдэлж хэрэглэхийг хүсч байгаагийн илрэл, чанар нь харин түүний тансаг зэрэглэлийн илэрхийлэл болно” гэж тус дуудлага худалдаан дээр Олон улсын Үнэт зүйлсийн газрын дарга Лиза Хаббард хэлжээ.

100 каратын алмаз эрдэнэс 3 минутын дотор 22,1 сая ам.доллараар зарагджээ 4 100 каратын алмаз эрдэнэс 3 минутын дотор 22,1 сая ам.доллараар зарагджээ 5

“Энэхүү чулуу нь танд олон сонголтыг санал болгоно – эцэс төгсгөлгүй түүнийг сонирхож болохоос гадна жирийн чулуу шиг эдэлж хэрэглэх, эсвэл зүүлтэндээ зүүгээд гангарч болох юм”
Сотибигийн зүгээс хэлэхдээ “Энэхүү алмаз эрдэнэсийг маш олон худалдан авагч нар сонирхож эхэлсэн нь түүнийг үнэд ороход хүргэсэн” хэмээжээ.

100 каратын алмаз эрдэнэс 3 минутын дотор 22,1 сая ам.доллараар зарагджээ 6

Нью-Йорк дахь Сотибигийн үнэт эдлэлийн газрын дарга Гари Шулер хэлэхдээ: “100.2 карат энэхүү алмаз нь төгсийн төгс гэж хэлж болно. Өнгө нь цагаанаас ч цагаан, дотоод бүтцэд нь ямар нэгэн өө сэв байхгүй, бассейн дүүрэн мөсөн ус шиг тунгалаг эд дээ” гэсэн байна.
Алмазыг “төгс” гэж тодорхойлсон нь хэчнээн томруулж харсан ч ямар ч өө сэв харагдаагүйтэй холбоотой юм.

100 каратын алмаз эрдэнэс 3 минутын дотор 22,1 сая ам.доллараар зарагджээ 7

Үүнээс том хэмжээтэй цөөн тооны л үнэт чулуу бий. Сотибигийн дамжих үзэсгэлэнд тавигдсан буюу Дубай, Лос Анжелес, Гон Конг, Лондон болон Дохад олны өмнө танилцуулжээ.

100 каратын алмаз эрдэнэс 3 минутын дотор 22,1 сая ам.доллараар зарагджээ 8

100 гаруй каратын ийм төрлийн таван алмаз эрдэнэ урьд өмнө дуудлага худалдаагаар зарагдаж байсан байна. Тухайлбал, 118 каратын гонзгой хэлбэртэй алмаз 30.6 сая ам.доллараар Гон Конг дахь Сотибигийн дуудлага худалдаанд 2013 онд зарагдаж байжээ.

 

1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Blood Diamond.

    2015/05/10 at 00:54

    Ингээд байхаар Алмазны төлөөх цус урсгасан дайн яаж зогсох вээдээ. Энэ чулуу яагаад хүүхдийн амь, цуснаас илүү үнэтэй гэж ??????

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *