“Харь гарагийн хар иргэн” төслийг санаачлагч нэгэн эр харь гарагийнханы дүрийг олохын тулд нүд болон арьсаа бүхэлд нь хар өнгөтэй болгож, хамраа тайрч, хэлээ сэтэлжээ

0
  • 29 настай франц эр Энтони Лоффредо харь гарагийнханы дүрийг олохоор санаачилсан “Харь гарагийн хар иргэн” төслийнхөө хүрээнд 21%-ийн өөрчлөлтөнд ороод буй нь энэ ажээ.
  • Тэрээр хамгийн сүүлд хамраа тасалж гадаад үзэмжиндээ өөрчлөлт оруулаад буй гэнэ.
  • Мөн тэрээр харь гарагийнхантай илүү ижил болохын тулд нүд болон арьсаа бүхэлд нь хар өнгөтэй болгожээ.
  • Тэрээр өөрийн энэхүү өөрчлөлтөндөө огтхон ч харамсахгүй байгаа бөгөөд цаашдаа илүү их өөрчлөлтийг өөртөө хийнэ хэмээжээ.

Гоо сайхны мэс ажилбар илүү боловсронгуй болж хөгжиж буй энэ цаг үед франц эр Энтони Лоффредо харь гарагийнханы дүрийг олохоор санаачилсан “Харь гарагийн хар иргэн” төслийнхөө хүрээнд өөрийн биед санаанд багтамгүй өөрчлөлтүүдийг хийлгүүлжээ. Тэрээр хүүхэд байхаасаа л өөрийн гадаад үзэмжийг өөрчлөхийг хүсдэг байсан гэдгээ дурьдаад 20 настайдаа энэхүү өөрчлөлтийг заавал хийнэ гэж шийджээ. Тухайн үед тэрээр хамгаалалтын албанд ажилладаг байсан тул ийм хэмжээний мэс ажилбарт орж, шивээс хийлгэх нь зохимжгүй байсан гэнэ.

“Би өөрийн хүссэн амьдралаараа амьдарч чадахгүй байгаагаа ухаарсан учраас үүнийг хийхээр шийдсэн.”

Энэхүү өөрчлөлтийг өөртөө хийсэн франц эр ажлаасаа гарч, Австрали руу явахаар төлөвлөөд байгаа ажээ. Тэрээр Австралид амьдралаа шинээр эхлүүлж, аймшгийн киноны дүрд тоглохоор зэхэж буй гэнэ. Учир нь тэрээр аймшгийн дүрд орж, хаа нэгтээ суугаад хүмүүсийг айлгах нь түүнд тун хөгжилтэй байдаг хэмээжээ.

Өөртөө өөрчлөлт хийхээр эргэлт буцалтгүй шийдсэн залуу эр ердөө дөрөвхөн жилийн дотор хэлээ сэтэлж, хацартаа цахилгаан мэт харагдах шивээс хийлгүүлж, нүүрний арьсаа бүхэлд нь хар болгон шивүүлж, биедээ олон тооны цоолбор хийлгүүлжээ.

Цар тахлын улмаас үйлчилгээний байгууллагууд хаалгаа барихаас өмнө тэрээр маш их хэмжээний өөрчлөлтийг хийж амжжээ.

Мөн тэрээр Франц улсад хууль бус гэж тооцогддог хамар огтлох мэс ажилбарыг Испанийн Барселона хотод мэс засалч Оскар Маркесаар хийлгүүлжээ.

Энэхүү мэс ажилбарт орсны дараагаар Энтони Лоффредо өөрийн Instagram хуудастаа, “Миний амьдралыг өөрчилж, бусдын өмнө толгой дээгүүр харж явах боломжийг өгсөн Оскар Маркес танд баярлалаа” хэмээн бичжээ. Мөн тэрээр нүдний цөцгийгөө хар болгох маш эрсдэлтэй мэс ажилбарт ч бас оржээ. Энэ мэс ажилбар нь хараагүй болгох ч аюулыг дагуулж байдаг аж.

Тэрээр яг одоо байгаа төрх маань “Харь гарагийн хар иргэн” төслийн ердөө 21% юм. Би энэ бүх өөрчлөлтийг өөртөө хийлгүүлсэндээ огтхон ч харамсахгүй байна. Цаашдаа ч илүү их өөрчлөлтийг хийлгүүлж, олон улс орноор аялаж, бусад хүмүүс түүнийг хэрхэн харахыг харахыг хүсэж байна” хэмээжээ.

Энтони Лоффредо мөн “Зарим хүмүүс намайг тэнэг амьтан гэж хочилдог. Харин нөгөө хэсэг нь намайг чөтгөр шүгэлсэн амьтан ч гэж хaрaaдаг. Гэхдээ бусдын юу гэх надад төдийлөн хамаагүй санагддаг. Амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл би өөрийн төслийг хэрэгжүүлэх болно” хэмээн ярьжээ. Тэрээр “Black Alien Project” нэртэй Instagram хуудас хөтөлдөг бөгөөд тэрхүү хуудаснаас та бүхэн түүний гадаад төрхөө хэрхэн өөрчилж буйг харах боломжтой ажээ.

17
БурууБуруу
9
ТэнэглэлТэнэглэл
8
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Dashdondog Oyungerel

    Dashdondog Oyungerel

    2020/12/08 at 12:34

    Тэнэг

  2. Төгс Төгөлдөр

    Төгс Төгөлдөр

    2020/12/08 at 14:12

    Астро ‘Э IQ 0.000000000000001%

  3. Batsuuri Suvdaa

    Batsuuri Suvdaa

    2020/12/08 at 14:53

    hiih ajlaa olj yadaad bgaachuud iim yum hiichih vii dee😠

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *