Жигнэмгэн суурьтай, шоколадтай чизкейк хийх жор

3

Рестораны десертийг унтлагын хувцсаа тайлахгүйгээр идэж өөрийгөө эрхлүүлж болно гээд та төсөөл дөө: 4 орц холиод л хөргөгчиндөө хийчихнэ. За тэгээд, чизкейк хийцгээх үү? Шоколад нэмсэн зөөхийний амттай десерт маш зөөлөн амттай, бараг аманд ороод л хайлна: аманд орох бялууны хэсэг болгон танд амтны аз жаргалыг мэдрүүлэх юм. Мэдээж ганц зүсмээр зогсохгүй болов уу?

Нунтаглаж жижиглэсэн жигнэмэгэн суурьтай амтат чизкейкийн жорыг танд танилцуулахаар бэлдлээ. Хийхэд маш амархан: баасан гаригийн орой бэлдлээ, бямба гаригийн өглөө шоколадтай амттай десерт идээд суух ямар сайхан гээч. Хийхэд ердөө л  30-хан минут, бас ердөө л 4-хөн орц орно тэгээд л хөргөгчинд хийчих.

Шоколадтай чизкейк

Орц:

  • 250 г үйрмэг жигнэмэг
  • 150 г цөцгийн тос
  • 360 г шоколадны паста
  • 460 г “Philadelphia” бяслаг

Хийх арга:

1. Жигнэмэгээ блендерийн аяганд хийж нунтаг болгож жижиглэнэ.

2. Зөөлөрсөн цөцгийн тос дээрээ 40 г шоколадны пастагаа хийнэ. Холимгийг усны ууран дээр эсвэл богино долгионы зууханд хийж хайлуулж холино. Шоколадны зуурмаг гарах ёстой.

3. Шоколадтай цөцгийн тосны хайлмагаа нунтаг жигнэмэг дээрээ хийж сайтар хутгана.

4. Гүн ёроолтой саванд “Philadelphia” бяслагаа хийгээд үлдэгдэл шоколадны пастагаа нэмнэ. Бүгдийг сайтар блендердэнэ.

5. Нарийн боовны хэвэнд пергамент цаас дэвсээд шоколад, цөцгийн тостой жигнэмгээ сайтар дарж хэв оруулна.

6. Суурийг сайтар бэлдэхийн тулд стаканы ёроолыг ашиглаж болно.

7. Суурин дээрээ шоколадны пастатай “Philadelphia” бяслагаа хийж хөргөгчинд 6 цаг амраана.

8. Гайхалтай амттай шоколадны чизкейк ингээд л бэлэн боллоо. Бялуугаа сайхан тэгш хуваагаад бушуухан ширээн дээрээ тавь.

Шоколадтай чизкейкийг элдэв төвөггүйгээр хийхийг хүсвэл доорх бичлэгийг үзээрэй.

Энэхүү десерт таргалуулахгүй гэж хэлж чадахгүй. Яагаад гэвэл шоколадны паста нь бараг бүтэн шил ордог. Шоколадтай чизкейкийг хүүхдийн төрсөн өдөр эсвэл зочид ирэхэд хийхэд илүү тохиромжтой – тэд хязгааргүй баярлах болно. Амттай, зөөлөн, хөнгөн бас хийхэд маш хялбар – томчууд, хүүхдүүд бүгд дуртай зооглоно.

Жорыг хадгалаад авсан уу? Одоо найз нөхөдтэйгөө жорыг хуваалцахаа мартаж болохгүй.

4
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *