Хөлдүү махыг хэрхэн зөв гэсгээх вэ? Хөлдүү мах гэсгээхэд гаргадаг түгээмэл алдаанууд

4

Дандаа шинэ мах идээд байх боломж байхгүй. Гэрийн эзэгтэй нар мах авч хөргөгч эсвэл хөлдөөгчинд хийж хөлдөөнө эсвэл шууд хөлдөөсөн мах авч хоол хүнсэндээ хэрэглэдэг. Дараа нь хөлдөөсөн махаа гэсгээх хэрэг гарна – удаан бас ядаргаатай ажил. Тийм учраас бүгд л махаа богино хугацаанд амархан гэсгээх арга чарга хэрэглэдэг. Гэхдээ махаа гэсгээхдээ хүмүүс хэд хэдэн алдаа гаргах ажээ. Энэ алдаа нь махыг эрүүл мэндэд хортой болгодогт гол аюул оршиж байна.

Та бүхэндээ хөлдүү мах гэсгээхэд гаргадаг түгээмэл алдаануудыг танилцуулах гэж байна.

Хөлдүү мах гэсгээхэд гаргадаг түгээмэл алдаа

1. Халуун хэмд гэсгээх

Хөлдөөгчнөөс гаргасан хөлдүү махыг халуун, тэр ч бүү хэл бүлээн усанд ч хийж болохгүй. Ингэснээр та хортой бас илжирсэн нянгийн үржлийг идэвхжүүлж өгнө. Ингэж гэсгээсэн мах идсэний дараа түргэний машинаар эмнэлэгт хүргэгдэхийг үгүйсгэхгүй. Хөлдүү махыг ойролцоо хэмтэй усанд хийж гэсгээх нь зөв гэдгийг сонсоод магадгүй та гайхах байх. Хурдан бас аюулгүй арга юм.

 

2. Хөргөгчний тавиур дээр гэсгээх

Зарим нэг гэрийн эзэгтэй нар өөрсдийгөө мундаг гэж үздэг, учир нь тэд хөлдүү махаа хөргөгчний дээд хэсэгт сэрүүхэн газар тавьж гэсгээж байгаагаа зөв гэнэ. Тэдний ярьж байгаа нь бага ч гэсэн үнэнийн хувьтай. Хөргөгчинд мах гэсгээж болно, гэхдээ хамгийн доод хэсгийн тавиур дээр л тавьж шүү. Дээд талын тавиур дээр тавьсан мах гэсээд шүүс нь гоожлоо гэж бодоход доод тавиур дээр байгаа хүнсний зүйлс рүү дусах магадлалтай. Ингээд л нөгөө хортой нян, мөөгөнцөр үүсэх нөхцөл болно.

 

3. Бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүнтэй зэрэгцүүлэн тавьж гэсгээх

Гэсгээж байгаа махаа өөр бусад төрлийн хоол хүнсний хажууд тавих огт хэрэггүй (хөлдөөсөн хүнс  байсан ч тэр). Таны таамагласнаар, бас л нөгөө хортой нян, мөөгөнцөр үржих таатай нөхцөл бүрдэнэ. Анхааруулж хэлэхэд хоёр өөр төрлийн махыг ч гэсэн тус тусад нь өөр тавган дээр тавьж гэсгээх ёстой. Махыг өөр бусад хүнстэй нэг саванд хийхдээ бүрэн гэсгээсэн эсэхээ сайтар шалгаарай.

 

4. Угаасан мах

Махыг гэсээгүй хөлдүү байхад бүү угааж байгаарай. Энэ зөвлөгөөг дагаагүй тохиолдолд төрөл бүрийн нянгууд таны угаалтуур, гар зэрэгт тархана… Махыг үнэхээр угаах шаардлагатай бол зөвхөн зөөлөн махыг л угаана.

 

5. Дахин гэсгээх

Байнга санаж яв: махыг нэг л удаа гэсгээнэ. Хэрвээ махаа гэсгээсэн ч энэ удаагийн хоолонд бүгдийг нь хэрэглэхгүй хэсэг мах үлдээсэн бол хөлдөөгчинд дахин бүү хий. Нэг бол тэр махаараа өөр хоол хий эсвэл хөргөгчний дээд хэсэгт маргааш нь өөр хоол хийхээр түр хадгал. Давтан хөлдөөх болон гэсгээхэд махны олон сайхан чанар нь алдагддаг, хийж байгаа хоол тань төсөөлж байсан шиг амттай болж чадахгүй. Үүнээс гадна маш олон төрлийн шимэгч хорхойнууд хуримтлагдана.

Хэрвээ дахин гэсгээсэн бол хоол хийхдээ маш анхаарал болгоомжтой хандаарай. Энэ тохиолдолд махаа эхэлж буцалгаад дараа нь ямар хоол хийхээ шийднэ биз.

 

6. Сэнсээр гэсгээх

Инээдтэй сонсогдох хэдий ч олон гэрийн эзэгтэй нар, ялангуяа гэрийн эзэгтэй болоод удаагүй байгаа бүсгүйчүүд энэ аргаар махаа гэсгээдэг. Хөлдүү махыг халуун хэмээр гэсгээж огт болохгүй. Тэр ч бүү хэл богино долгионы зууханд ч хийх хэрэггүй. Мах нь дотор талаасаа халаад гаднаа хөлдүү байдаг. Хортой организмууд ийм таатай орчинд үржих нь мэдээж.

 

7. Хөлдүү махаар хоол хийх

Хөлдүү махаа нарийхан хэрчээд хайруулын таваг дээр шарж болно гэж бодож байна уу? Мэдээж болно. Гэхдээ ингэхгүй байхыг зөвлөе. Мах нь гаднаасаа шарагдсан мэт харин дотор хэсэг нь хатуу хэвээрээ байх болно. Бас хайруулын тавагт халсан тосонд хөлдүү махны мөс хайлж тос үсэрч багагүй төвөг удна.

Хөлдүү мах барьсныхаа дараа гараа угаахаа мартаж болохгүй. Мэдээж нян бидний хаа сайгүй байгаа, гэхдээ махан дээр маш ихээр үржиж байдаг ажээ. Таны хэрэглэж байгаа мах ямар зам туулж, яаж хадгалагдаж ирснийг та мэдэхгүй шүү дээ. Бас эрүүл малын мах байж чадсан уу? Тийм учраас махаар хоол хийж идэхдээ анхаарал хандуулаад зогсохгүй мөн хадгалалт, гэсгээх аргыг анхаарах хэрэгтэй.

Бусдад хэрэгтэй мэдээллийг найз нөхөдтэйгөө сошиал сувгаар хуваалцаарай.

56
БахархмаарБахархмаар
21
ГоёГоё
21
ГайхмаарГайхмаар
19
Ха ХаХа Ха
18
ТэнэглэлТэнэглэл
12
БурууБуруу
11
ХарамсалтайХарамсалтай
10
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Bazarsad Tserenchimed

    Bazarsad Tserenchimed

    2023/08/15 at 07:58

    Эмээлтийн махны үйлдвэрүүдэд хэлээрэй!

  2. Ulaankhuu Jaakhuu

    Ulaankhuu Jaakhuu

    2023/08/15 at 09:12

    Гэсгээх өөр ямар арга байна даа

  3. Tsetsegmaa Gunchin

    Tsetsegmaa Gunchin

    2023/08/15 at 10:12

    Тэгээд гэсгээх аргаа хэлэхээ мартчихаа юу

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *