Холливудын хамгийн амжилттай 10 жүжигчин

0

Холливудын хамгийн амжилттай 10 жүжигчин

Хүн төрөлхтөний бүтээсэн олон гайхамшигуудын нэг бол мэдээж кино. Инээдмийн, аймшгийн, хайр дурлал, адал явдалт, зөгнөлт, триллер гэх зэрэг машолон янзын төрөл жанрын кинонууд телевиз, театрын дэлгэцнээ бууж үзэгч биднийг гайхашруулдаг билээ. Yзэгчид харин тухайн киноны зохиол болон бусад зүйлсээс нь илүүтэйгээр тухайн кинонд ямар жүжигчин тоглосныг ихээхэн чухалчилдаг. Yүнээс хамааран киноны ашиг орлого, нэр хүнд нь ихээхэн хэлбэлздэг нь нууц биш юм. Харин энэ удаагийн мэдээндээ дэлхийд ашиг орлогоороо тэргүүлсэн кинонуудад амжилттай ажиллаж чадсан гайхамшигтай 10 жүжигчдийг та бүхэндээ танилцуулахаар шийдлээ. Ингээд та бүхэн жагсаалтыг сонирхоно уу.

10. Робин Уилльямс (Robin Williams)

АНУ-ын кино театруудаас: 3,177,675,199 доллар
Дэлхийн нийтээр: 5,749,935,745 доллар
Инээдмийн киноны жүжигчин Робин Уилльямс телевизийн цуврал кино болох «Морк ба Минди» кинонд бүтээсэн дүрээрээ анх олны танил болжээ. Yүний дараа түүний нэр хүнд хурдан өсч, 1980 оноос бүрэн хэмжээний кинонд тоглох болжээ. Тэрбээр хошин дүр бүтээхдээ гаргуунаас гадна сэтгэл хөдөлгөсөн уянгын кинонд ч гайхалтай дүр бүтээдэг авъяаслаг уран бүтээлчийн нэг юм. Робин нь Алтан бөмбөрцгөөс зургаа, Грэмми-гээс гурван шагнал тус тус хүртсэн байна. Түүний тоглосон кино дунджаар 59,956,136 долларын ашиг олдог аж. Ахмад жүжигчин тэрбээр 2009 оны гуравдугаар сард зүрхний мэс засалд орсон ба эмчилгээ нь амжилттай болжээ.

Түүний тоглосон хамгийн их орлоготой кинонууд:
1. Night at the Museum I – $574,480,841
2. Aladdin – $504,050,219
3. Mrs. Doubtfire – $441,286,195
4. Happy Feet – $385,000,317

9. Уилл Смит (Will Smith)

АНУ-ын кино театруудаас: 2,542,908,988 доллар
Дэлхий нийтээр: 5,771,022,176 доллар
Уилл Смит бол орчин үеийн кино урлагийн хамгийн амжилттай ажиллаж буй уран бүтээлчийн нэг билээ. Түүний тоглосон кино дунджаар 127,145,449 долларын орлого олдог нь түүнийг хамгийн үнэ цэнэтэй жүжигчдийн нэг болгожээ. Yүнээс гадна түүний тоглосон кинонууд найман удаа дараалан 100 сая долларын ашиг олсон цорын ганц жүжигчин юм. Түүнчлэн Уилл Смитийн тоглосон кинонууд найман удаа шилдэг киноны жагсаалтыг тэргүүлсэн байна. Тэрбээр кинонд туслах болон жижиг дүр бүтээдэггүй онцлогтой уран бүтээлч билээ.

Түүний тоглосон хамгийн их орлого олсон кинонууд:
1. Independence Day – $817,400,878
2. Hancock – $624,346,274
3. Men in Black – $587,790,539
4. I Am Legend – $585,055,701

8. Морган Фрийман (Morgan FreeMan)

АНУ-ын кино театруудаас: 3,138,301,600 доллар
Дэлхий нийтээр: 5,851,042,996 доллар
Морган Фрийман Холливудын бүх цаг үеийн хамгийн шилдэг жүжигчний нэг юм. Тэрбээр кинонд гол дүр бүтээх нь тун ховор ч өөрийн бүтээх туслах дүрээрээ олны танил болсноос гадна түүний тоглосон кинонууд үргэлж хамгийн орлоготой уран бүтээл байжээ. Ахмад жүжигчин Морган Фрийманы тоглосон кино дунджаар 64,046,971 долларын орлого олдог байна.

Түүний тоглосон хамгийн их орлого олсон кинонууд:
1. The Dark Knight – $1,000,245,358
2. The War of the Worlds (Narrator) – $591,745,532
3. Bruce Almighty – $485,004,995
4. Robin Hood: Prince of Thieves – $390,500,000

7. Эдди Мурфи (Eddie Murphy)

АНУ-ын кино театруудаас: 3,470,799,901 доллар
Дэлхий нийтээр: 6,211,397,821 доллар
Эдди Мурфи мөн л бүх цаг үеийн инээдмийн киноны шилдэг жүжигчдийн нэг юм. Түүний тоглосон кино дунджаар 99,165,711 долларын орлого олдог байна. Тэрбээр уран бүтээлийн гараагаа жирийн нэг хошин шогийн клубээс эхэлжээ. Тэрбээр энэ онд «Beverly Hills Cop IV», «The Incredible Shrinking Man», «A Thousand Words» гэсэн гурван кинонд тоглоод амжжээ. Yүнээс гадна түүнийг «Шрек» хүүхэлдэйн киноны илжигийн дүрд дуу оруулсныг олон хүн мэдэх билээ. Энэ хүүхэлдэйн киноны «Shrek Forever After» нэртэй шинэ анги 2010 оны дундуур нээлтээ хийх аж.

Түүний тоглосон хамгийн их орлого олсон кинонууд:
1. Shrek 2 – $919,838,758
2. Shrek 3 – $798,958,162
3. Beverly Hills Cop – $316,300,000
4. Coming to America – $288,800,000

6. Брьюс Уиллис (Bruce Willis)

АНУ-ын кино театруудаас: 3,045,317,743 доллар
Дэлхий нийтээр: 6,432,992,990 доллар
Брьюс Уиллис бол адал явдалт киноны жинхэнэ баатар. Тэрбээр 60 гаруй кинонд дүр бүтээжээ. Брьюс нь Баруун Германд төрсөн бөгөөд түүний эцэг нь Америк цэрэг байжээ. Түүний эцэг цэргээс халагдсаны дараа хоёр настай байхдаа Нью Жерсид нүүж иржээ. Брьюс Уиллисийн тоглосон кино дунджаар 51,615,555 долларын ашиг олдог байна.

Түүний тоглосон хамгийн их орлого олсон кинонууд:
1. The Sixth Sense – $672,806,292
2. Armageddon – $554,600,000
3. Live Free or Die Hard – $383,531,464
4. Over the Hedge- $336,002,981

5. Том Круз (Tom Cruise)

АНУ-ын кино театруудаас: 3,274,294,878 доллар
Дэлхий нийтээр: 6,642,337,497 доллар
Том Круз бол дэлхийд танигдсан шилдэг кино жүжигчин билээ. Түүний тоглосон нэг кино дунджаар 96,302,791 долларын орлого олдог байна. Тэрбээр 2010 онд «Motorcade» гэдэг кинонд тоглохоор төлөвлөж байгаа аж.

Түүний тоглосон хамгийн их орлого олсон кинонууд:
1. The War of the Worlds – $591,745,532
2. Mission Impossible 2 – $546,209,889
3. The Last Samurai – $456,810,575
4. Rain Man – $412,800,000

4. Орландо Блуум (Orlando Bloom)

АНУ-ын кино театруудаас: 2,390,308,637 доллар
Дэлхий нийтээр: 6,554,217,251 доллар
Британийн шилдэг залуу жүжигчдийн нэг Орландо Блуум «Карибын тэнгисийн дээрэмчин», «Бөгжний эзэн» гэсэн хоёр киногоор олны танил болжээ. Түүний тоглосон кино дунджаар 183,869,895 долларын ашиг олдог аж.

Түүний тоглосон хамгийн их орлого олсон кинонууд:
1. The Lord of the Rings: Return of the King – $1,133,027,325
2. Pirates of the Caribbean: Dead Man’s Chest – $1,065,659,812
3. The Lord of the Rings: The Two Towers – $926,284,377
4. Troy – $497,398,577

3. Харрисон Форд (Harrison Ford )

АНУ-ын кино театруудаас: 3,630,449,689 доллар
Дэлхий нийтээр: 6,657,454,464 доллар
Харрисон Форд хамгийн их ашиг олсон жүжигчдийн жагсаалтыг хэд хэдэн удаа тэргүүлж байсан билээ. Тэрбээр 1970-1980 онуудад нэр хүндийн оргилд хүрсэн юм. Харрисоны тоглосон кино дунджаар 98,120,262 долларын ашиг олдог байна. Түүний тоглосон «Crowley» кино энэ оны сүүлчээр дэлгэцнээ гарах аж.

Түүний тоглосон хамгийн их орлого олсон кинонууд:
1. Star Wars Episode IV: A New Hope – $797,900,000
2. Indiana Jones: Kingdom of the Crystal Skull – $786,558,765
3. Star Wars Episode V: The Empire Strikes Back – $534,171,960
4. The Fugitive – $368,900,000

2. Том Хэнкс (Tom Hanks)

АНУ-ын кино театруудаас: 3,985,186,565 доллар
Дэлхий нийтээр: 8,007,367,700 доллар
Том Хэнкс кино урлагийн хамгийн шилдэг гол дүрийн жүжигчний нэг билээ. Түүний тоглосон кино дэлхийн кино театруудаас дунджаар найман тэрбум долларын ашиг олдог байна. Тэрбээр 50 гаруй кинонд тоглосноос 19 орчим нь 100 сая долларын орлого олжээ. Yүнээс гадна «Cars», «The Simpson Movie» зэрэг хүүхэлдэйн хэдэн кинонд дуу оруулжээ. Тэрбээр 2010 онд Дисней компанийн «A Christmas Carol», «Toy Story 3» хүүхэлдэйн кинонд дуу оруулах аж.

Түүний тоглосон хамгийн их орлого олсон кинонууд:
1. The Da Vinci Code – $757,236,138
2. Forrest Gump – $679,400,525
3. Saving Private Ryan – $481,635,085
4. Cast Away – $427,230,516

1. Самуэл Жексон (Samuel Jackson)

АНУ-ын кино театруудаас: 4,458,983,764
Дэлхий нийтээр: 8,640,150,950
Самуэл Жексон дэлхийн хамгийн өндөр орлоготой жүжигчин бөгөөд түүний тоглосон кино дэлхийн кино театруудаас 8,5 тэрбум долларын орлого олдог байна. Тэрбээр энэ жагсаалтад багтсан жүжигчдээс тэс өөр хүн юм. Самуэл их орлого олсон маш олон кинонд туслах дүр бүтээжээ. Та бүхэн магадгүй түүнийг энэ жагсаалтын тэргүүлэгч гэхээр маргаж болох юм. Гэвч өнгөрсөн 20 гаруй жилийн турш тэрбээр Холливудын хамгийн завгүй уран бүтээлчийн нэг байж, 70 гаруй кинонд тогложээ. Түүний тоглосон кино дунджаар 57,166,459 долларын ашиг олдог байна. Тэрбээр бидний сайн мэдэх «Төмөр хүн», Жеймс Бондын шинэ кинонд дүр бүтээсэн билээ.

Түүний тоглосон хамгийн их орлого олсон кинонууд:
1. Star Wars Episode I: The Phantom Menace – $924,288,297
2. Star Wars Episode III: Revenge of the Sith – $848,998,877
3. The Incredibles – $635,564,642
4. Iron Man – $582,313,199

3
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

30 Сэтгэгдэл

  1. X_hero

    2009/07/23 at 13:00

    [b]Nice[/b]

  2. CRSGF-89

    2009/07/23 at 13:02

    za yostoi bayarllaa ikh saikhan medee oruulsan bna… delgerengui

  3. XICY

    2009/07/23 at 13:04

    yostoi goe medee bna bi uul ni nuuren deer ni baisan zurgiin 10 yum boluu gej bodson chine… :-x

  4. Tsuki_ncc

    2009/07/23 at 13:15

    Laitai Goy medeelel bna tnx
    :-)

  5. ande

    2009/07/23 at 13:19

    will smith joohon dooguur orchjee sain jujigchin shd uul ni gehdee busad ni ch gsen laitai jujigchid l deee goy medee bna yg unen

  6. bonjook

    2009/07/23 at 13:20

    nice!? Morgan Freeman gaihamshigtai

  7. marcussak

    2009/07/23 at 14:14

    [b]End Ben stiller bhgui mortloo yagad nuuren deh zurgan deer bgam be[/b]

  8. neo_94

    2009/07/23 at 14:39

    [b]Clint Eastwood haachaa vee ??? ;-) [/b]

    [quote]End Ben stiller bhgui mortloo yagad nuuren deh zurgan deer bgam be[/quote]
    Bhku bgaa zunduu l hun bna shtee, Adam Sandler, Johnny Depp, Michael Cera, [b]Clive Owen[/b], Seth Rogen, Will Ferrell, Steve Carell … :-)

    [ Зассан: neo_94 , өдөр 2009/7/23 14:42 ]

    [b]Ee yr ni bodood bhad shal hudlaa list bnaa !!! Jack Nicholson, Robert De Niro, Brad Pitt, Edward Norton, Dustin Hoffman … etc , haachsiin bee ?? :-) [/b]

    [ Зассан: neo_94 , өдөр 2009/7/23 14:48 ]

  9. olzoozi

    2009/07/23 at 15:35

    thank's nice medelel bn

  10. sbd_cezi_woow

    2009/07/23 at 15:53

    uu nice nice

  11. xxHxx

    2009/07/23 at 18:00

    yooo uulan goy jujigchid bnlda tehdee yagaad nicolas keij oroogui bdag bnaaa.

  12. ERIKLION

    2009/07/23 at 19:08

    shan medee bna shuu

  13. VamPire_KING

    2009/07/23 at 19:39

    nice cnie cniecneicniei

  14. snbuyanaa

    2009/07/23 at 20:13

    sonirholtoi zuil tavisand tnx shүү

  15. zb2232

    2009/07/23 at 20:36

    4. Орландо Блуум (Orlando Bloom)
    1. Самуэл Жексон (Samuel Jackson) ene 2toi sanal negdehgui baina. bas emegteichudiig oruulah heregtei baih aa. esvel emegteichuudiin talaarh ene jagsaaltiig oruulaarai

  16. S_Kody

    2009/07/23 at 21:12

    tnx

  17. ochiroo5412

    2009/07/23 at 21:53

    [quote]will smith joohon dooguur orchjee sain jujigchin shd uul ni gehdee busad ni ch gsen laitai jujigchid l deee goy medee bna yg unen[/quote] gehdee will smith bainga gol dur buteedeg shuud ee busad ni dandaa zavsriin garuud

  18. Bilguun52

    2009/07/23 at 22:56

    Sonin l yum bnadaa

  19. odko_caak

    2009/07/23 at 23:00

    [quote][quote]will smith joohon dooguur orchjee sain jujigchin shd uul ni gehdee busad ni ch gsen laitai jujigchid l deee goy medee bna yg unen[/quote] gehdee will smith bainga gol dur buteedeg shuud ee busad ni dandaa zavsriin garuud[/quote][b]Yalaa gejdee neh aihtar zavsriin jujigchin ogt baihgui sh te bugd gaihamshigtai jujigchid ![/b] 8-)

  20. Snoopy_G_tha_CEO

    2009/07/24 at 00:13

    goy goy

  21. napster

    2009/07/24 at 00:21

    medej awsandaa bayartai bn, thnx bro :-x

  22. FranChisko

    2009/07/24 at 10:14

    NICE Jujigchid :-x

  23. leon_kennedy

    2009/07/24 at 10:47

    [b]Wow, nice medee blaa. Thanks.[/b] :-x

  24. KJ

    2009/07/24 at 14:45

    JInhen shiruun turhtei gar teeeee………???

  25. oyuka91

    2009/07/24 at 23:09

    10. Робин Уилльямс (Robin Williams) hahahaah Robin Hood busuu????????

  26. chuka_storm

    2009/07/25 at 03:19

    [i][b][i][b]4-r bairiin zaluutai l sanal niilehgui bna sain jujigchin l dee gehdeen odoohondoon end hureh boloogui baimaar yum daa busdantai n sanal neg bna za za ter yahuu saihan medee oruulsan bna bayrallaa odko_caak[/b][/i]

    …………………………
    LeGenD Dj Tiesto[/b][/i]

  27. agaraa_killer

    2009/07/31 at 11:18

    :-o

  28. Black_Hawk

    2009/08/14 at 19:16

    TNx

  29. botahan

    2009/10/08 at 12:53

    woooow nice

  30. Moonfangz

    2010/10/22 at 22:43

    Бүгд л сайн жүжигчид

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *