
Хүн дунджаар өөрийн амьдралын 10 жилийг ажил дээрээ өнгөрүүлдэг гэсэн тооцоо бий. Орчин үеийн оффисууд ажил хийхэд улам бүр тав тухтай бөгөөд уян хатан болж байна. Зарим нэг компаниуд ажилчдаа гэрийн тэжээвэр амьтнаа ажил дээрээ авчрахыг зөвшөөрч байна, харин өөр нэг компани нь спортоор хичээллэх талбай гаргаж өгч, гурав дахь нь байгальд илүү ойр болгож өгчээ. Энэ бүгд үнэхээр сэтгэл хөдөлгөж ажлын эрч хүчээр сэлбэнэ. Бас хаа нэгтээ амттай хоолоор ажилтнуудаа дайлдаг гэж байна шүү.
Бусдаас онцгой, ажилтнуудынхаа тав тухыг бий болгож чадсан бизнес эрхлэгчдэд талархахаас өөр яалтай билээ. Ямар ч хүн ийм оффист ажиллавал сэтгэл өөдрөг ажилдаа ирэх нь мэдээж. Нийтлэлийн төгсгөлд хэд хэдэн нэмэлт мэдээллийг уншигчдадаа зориулан орууллаа. Нэг нь амьдралд үнэхээр хэрэг болохуйц, харин нөгөө нь сэтгэл санааг тань сэргээх гэж бэлдсэн байгаа шүү.
1. Inventionland компанийн усан онгоцны хэлбэртэй оффис. Ажилтнууд нь модон дээр барьсан байшинд, онгоцны тавцан дээр эсвэл бүр агуйд ч ажлаа хийж болно. Ширээний оронд торх ашиглажээ

Компанийн ерөнхийлөгч Жорж Дэвисоны үзэж байгаагаар ажилтнууд хэдэн цагаар компьютерын дэлгэц ширтэн сууж уйдах ёсгүй. Тэдний толгойд үргэлж шинэ санаа төрж байхын тулд тэдэнд бүтээлч орон зайг нь бэлдэж өгөх хэрэгтэй юм. Компанийн ажилтнууд, зураачид, дизайнерууд өөрсдийнхөө ажлыг хийхийн зэрэгцээ онгодоо дуудах ёстой, гэхдээ оффисоосоо гаралгүйгээр шүү дээ. 50 ажилтантай уг компани сар болгон 200 орчим төсөл гүйцэтгэж чаддаг бөгөөд тэдний бүтээлч санаа, хөдөлмөрийн ачаар шинэ бараа бүтээгдэхүүн зах зээлд төрнө. Ажилтнууд нь бүгд ажилдаа үнэнчээр хандана. Ихэнх нь Inventionland компанидаа 10 гаруй жил ажилласан буюу өөр газар ажиллаж үзээгүй хүмүүс байх ажээ.
2. Red Bull компанийн жуулчны бааз гэмээр оффис нуурын эрэг дээр байрлана. Австралийн Фушль-ам-Зе тосгоны ганц чимэг болжээ.

3. Калифорни дахь Google–ийн оффист фитнесс төв, хими цэвэрлэгээ, саун, кафе, бассейн, спортын талбай байдаг. Ажилтнуудын хөдөлгөөнийг дэмжих, зорчиход үнэгүй 1000 гаруй унадаг дугуй байрлуулжээ.

Сонирхуулахад, долоо хоног болгон ойролцоогоор 100-250 хүртэл унадаг дугуй алдагддаг. Нутгийн оршин суугчид Google-ийн унадаг дугуйг нийтийн бөгөөд хувийн зорилгоор ашиглаж болно гэж боддог бололтой, хаа дуртай газраа унаад явчихдаг юм байна. Дугуйнд суурилуулсан GPS-ээс харахад зарим нэг дугуй нь дэндүү хол замыг туулсан байна. Хоёр гурван унадаг дугуй Мексикт, Аляскад ч байгаа харагддаг гэнэ.

“Гүүглэчид” оффис дээрээ байгаа мөртлөө үсчин, хими цэвэрлэгээ, авто засвар, бильярд орохын зэрэгцээ хүүхдүүдээ тоглоомын өрөөнд ч орхих боломжтой. Хоолны хувьд энд 25 гаруй кафе ажилладаг.

Тайвшруулах уур амьсгалтай тусгай өрөө Цюрихийн оффист бий. Далайн давалгааг санагдуулам хөх өнгийн шалтай, цэлмэг өнгийн таазтай. Тухтай зөөлөн буйдан дээр хэвтээд тайвширч болох нь.

Хэлэлцүүлгийн өрөө нь ингэж харагдана.

Цюрих дэх Google-ийн оффисын гол онцлогуудын нэг нь дээвэр дээрх бассейн
4. Би Швейцарийн Хаслиберг дэх дүүжин замын операторын ажил хийдэг. Оффисынхоо цонхоор харахад…

5. Amazon-ы эзэмшигчдийн үзэж байгаагаар нэгэн хэвийн оффис ажил хийхэд саад учруулдаг, харин бүтээлч, ажлын чадварыг нэмэгдүүлэхийн тулд этгээд орчныг бий болгох ёстой ажээ.



Сиэтл дэх Amazon-ы шинэ төв нь уламжлалт оффис гэхээсээ илүүтэй яг л ой мод гэлтэй харагдана. Хөл хөдөлгөөнтэй хотын оршин суугчдыг агаарт гаргаж байгаа мэт төрөл бүрийн цэцэгс, моднууд дунд сууна. Энэ газарт ойролцоогоор 40 мянга гаруй ургамал тарьж ургуулжээ, 30 гаруй улс орноос зориуд авчирсан гэж байгаа.
6. Манай оффис дотор талаасаа. Гудамж шиг харагдаж байгаа биз?

7. YouTube-ийн оффист бассейн байдаг, сигвей, хоол идэх газар, тоглоомын газар, бэлтгэлийн өрөө, тэр ч бүү хэл аварга том гулсуур бий. Нэг давхраас нөгөө давхар руу хурдан очих зорилготой гэнэ.

8. Оффис чинь Флоридад байдаг бол…

9. Дээвэр дээрх тухтай оффис

10. Миний нохой өдөр болгон надтай цуг ажил дээр ирдэг. Тэр өөрийн гэсэн албан ёсны албан тушаалтай. Түүний үндсэн үүрэг нь ажлын ширээн доор чадварлагаар унтах.

11. SelgasCano архитекторын компанийн ажилтнууд ой дотор нэвт гэрэлтэх шилэн оффист суун ажлаа хийдэг – байгалийн гэрлээр тэд хэзээ ч дутахгүй.


2019 онд Калифорнид ажилтнуудад зориулсан зуны павильон нээгджээ
12. Оффисын уйтгартай саарал ханыг өнгө өнгийн стикерээр чимлээ

13. Pixar-ын нутаг дэвсгэр дээр маш олон тооны хүүхэлдэйн киноны баатрууд байдаг. Оффисын талбай ч гэж том юм, ихэнх ажилтнууд оффис дотроо цахилгаан скүүтер ашигладаг.

14. Манай оффис мууртай болсон. Түүний ажлын анхны өдөр

15. Ажилтнуудынхаа зүрх сэтгэлийг ходоодоор нь дамжиж эзэлнэ. Тийм учраас Microsoft One Place-ийн оффисын газар нутаг дээр 5 ресторан, 2 кафе болон өөр бусад хоолны цэгүүд хэдэн арваараа байрлах ажээ.


Хоолны үнийн хувьд хотын хоолны газруудаас маш хямд. Жишээ нь, хоёр хүний өдрийн хоолыг 13 еврогоор карритай тахиа, ногоо, гурилтай ази цагаан хоол, хулууны шөл (кокосын сүүтэй), халуун ногоотой, салат, кокосын сүүтэй тахианы шөл.
17. Facebook-ийн оффист ажиллахгүй байх боломжтой нөхцлийг бүрдүүлжээ. Үнэгүй ресторан, кафе, унтаж амрах өрөө, тоглоомын өрөөнүүд, спорт болон гадна тоглоомын талбай ч бий.
Чихэвч эсвэл ухаалаг утасны залгуур, мөн нөүтбүүх эвдэрч жагсаалаас гарах нь Facebook-ийн ажилтны хувьд асуудал биш. Тусгай үнэгүй автомат машин байх бөгөөд ажлын цагаар бүрэн ашиглах боломжтой. Гэхдээ хэрэгсэл болгон дээр үнийг нь бичиж тавьжээ, өөрөөр хэлбэл компани үүнд хэдийг төлж байгааг ажилтан мэдэж байхад л болно.
18. Харин Англид нартай өдрийг үнэлдэг тул City of London-ы барилгын гадаа эвхдэг сандалнууд байрлуулдаг. Өдрийн цайны цагаар ажилтнууд нь өөрсдийгөө наранд ээж тайвшрах боломжийг олгожээ.
19. Оффис дээр масаажны сандал байвал яах уу?
20. “Яндекс”-ийн оффис задгай талбайтай хэв маягийг сонгосон. Энд ганцаараа суугаад ажлаа хийж болно
Ажилтан болгон өөрийн гэсэн нөүтбүүктэй, ажил дээр үнэгүй хэрэглэх WiFi бий. Засал чимэглэлийн хувьд ардчилсан, энгийн. Амьд ургамал, гоёмсог гэрлийн бүрхүүл, хөшиг. Ажилтнуудад зориулсан номын сантай. Ном авч уншихын тулд үнэмлэхээ машинд уншуулна, ажилтны нэр гарч бүртгэлд хамрагдана.
21. Оффист бассейн байна гэж үү? Тийм ээ. Өдрийн цайгаараа усанд сэлэхийг хүсэж байна уу? (Бангкок, Тайланд)

22. TBWA Hakuhodo зар сурталчилгааны компани дэлхий дээрх хамгийн ногоон буюу эко оффистой. Өвс ногооных нь өтгөн байгааг ээ. Шатаар гараад л ногоон дээр хэвтэж амарч болно.


Үүнээс гадна ажилтнуудад зориулсан хоолны газрын цэс үнэхээр олон төрөл
Бонус 1: Би өөртөө зориулж оффис барьсан юм. Барихад хоёр долоо хоног л зарцууллаа.

Бонус 2: Ажил дээрээ буруу хаалга татаж орох тэр үеэр… Хувийн уулзалтанд саад болчихов уу даа?

Таны ажиллаж байгаа албан байгууллагын оффис ямар тохижилттой вэ? Таны хувьд ажлаа сайн хийхэд юу хамгаас илүү их нөлөөлдөг вэ?







