Хүн төрөлхтөн жил бүр 8 сая тонн хуванцар хог хаягдлыг далай тэнгист хаяж байна

0

Эрдэмтэд анх удаагаа дэлхийн хүмүүсийн жил бүр далай тэнгистээ хаяж байгаа хуванцар хог хаягдлын хэмжээг тооцоолж үзжээ. Хэрэв олон улсын нийгэмлэгүүд хог хаягдлын менежментийн туршлагаа сайжруулахгүй бол энэ 8 сая орчим метр тонн хуванцар хог хаягдлын хэмжээ ирэх 10 жилийн хугацаанд 10 дахин нэмэгдэх болно хэмээн тэд анхааруулсан байна.

Хүн төрөлхтөн жил бүр 8 сая метр тонн хуванцар хог хаягдлыг далай тэнгист хаяж байна 3

Афин дахь Жиоржиагийн их сургуулийн эрдэмтэн Jenna Jambeck АНУ болон Австралийн эрдэмтдийн хамт дэлхийн хэмжээнд эргийн дагууд 50 км дотор оршин суудаг хүн ам болон тэдний жил бүр далай тэнгист хаяж байгаа хог хаягдлын хэмжээг тооцох судалгааг хийжээ.

Эдгээр эрдэмтэд далай тэнгисийг бохирдуулж байгаа хог хаягдлын тухай мэдээллээр хангахад туслах 3 категорийг тодорхойлсон байна.

1. Нэг хүний жил бүр гаргах хог хаягдлын хэмжээ
2. Энэхүү хог хаягдалд багтах хуванцар хог хаягдлын хувь
3. Хуванцар хог хаягдлын далай тэнгист хог болон хаягдах боломж

Хүн төрөлхтөн жил бүр 8 сая метр тонн хуванцар хог хаягдлыг далай тэнгист хаяж байна 2

Тэдний тооцоолсноор 2010 онд эрэг орчмын бүс нутагт 99,5 сая метр тонн хуванцар хог хаягдал бий болсноос 4,5-12,7 сая метр тонн нь далай тэнгис рүү орсон гэнэ. Энэ нь улс орнуудын бий болгож буй нийт хуванцар хог хаягдлын 1,7-4,6% нь юм байна.

“Бидний тооцоолсноор 2010 онд далай тэнгист орсон 8 сая метр тонн гэдэг нь дэлхийн эргийн шугамын 30 см газар тутамд хуванцараар дүүргэсэн 5 дэлгүүрийн гялгар тортой тэнцэнэ гэсэн үг юм.” хэмээн Jambeck өгүүлжээ. Мөн “Энэ хэмжээ жил ирэх тусам өсөж байгаа ба энэ онд 9,1 сая метр тонн болно хэмээн тооцоолж байна. 2025 онд энэ тоо хэмжээ 2010 оныхоос 2 дахин өсөж, эргийн шугамын дагуу 30 см газар тутамд хуванцараар дүүргэсэн 10 дэлгүүрийн гялгар тортой тэнцэнэ гэсэн үг. Тэгэхээр 2025 онд хуримтлагдсан хог хаягдал 155 сая метр тоннтой тэнцэнэ.” гэжээ.

Хүн төрөлхтөн жил бүр 8 сая метр тонн хуванцар хог хаягдлыг далай тэнгист хаяж байна 5 Хүн төрөлхтөн жил бүр 8 сая метр тонн хуванцар хог хаягдлыг далай тэнгист хаяж байна 4

2
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *