Бие махбодийн хувьд төгс биш ч гэлээ сэтгэлээр уналгүй хүчтэй байж чадсан 10 алдартан

1

Бидний зарим нэг нь бүтэлгүйтлээ хаацайлахын тулд элдэв янзын шалтаг тоочиж суудаг нь таагүй. Та бүхэнд юунд ч бууж өгөлгүй урагш тэмүүлж алдарт гарч чадсан хүмүүсийг танилцуулахаар бэлдлээ.

Винни Харлоу

Бие махбодийн хувьд төгс биш ч гэлээ сэтгэлээр уналгүй хүчтэй байж чадсан 10 алдартан 1

Витилигоор (арьсны пигметийн дутагдал) шаналж буй бүсгүй бага байхаасаа л тайзны од болохыг хүсэж байв. Түүнийг багад нь үнээ, тахь зэргээр шоглодог байжээ.

Винни гадна төрхөндөө бууж өгсөнгүй “Америкийн топ загвар өмсөгч” шоунд оролцсоны дараа хамгийн эрэлт хэрэгцээтэй загвар өмсөгч болж чадсан юм. Тэрээр TED-ийн их хуралд оролцож үг хэлж байсан удаатай бөгөөд илтгэлдээ, витилиго бол арьсны л төрх болохоос биш амьдралын сүйрэл биш юм шүү гэжээ.

Стивен Хокинг

Бие махбодийн хувьд төгс биш ч гэлээ сэтгэлээр уналгүй хүчтэй байж чадсан 10 алдартан 2

Хокингийг 21 нас хүрэхэд эмч нар түүнд хоёр жилийн л нас байгаа гэж хэлж байв. Тэр үед дөнгөж Оксфордын их сургуулиа төгсөөд байсан юм. Тэрээр цааш суралцаад зогссонгүй онолын физикийн эрдэмтэн болж орчин үеийн шинжлэх ухаанд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж чадсан юм. 1985 онд ярьж чадахаа больсон ч шинжлэх ухааны төлөө зүтгэсээр яваа нэгэн.

Питер Динклейж

Бие махбодийн хувьд төгс биш ч гэлээ сэтгэлээр уналгүй хүчтэй байж чадсан 10 алдартан 3

“Game of Thrones”, “The Chronicles of Narnia” болон “X-Men” кинонд тоглож өөрийн авьяас чадвараа харуулж чадсан.

Жүжигчний өндөр – 135 см. Түүнийг бяцхан гэж шоглоход тоох ч үгүй, харин ч өөрөө тоглоом шоглоом болгон ярина: “Намайг гэдсэнд байхад ээж минь цөмийн үйлдвэрийн хажуугаар явж өнгөрсөн бололтой” гэж хошигнодог гэнэ.

Виктория Модеста

Бие махбодийн хувьд төгс биш ч гэлээ сэтгэлээр уналгүй хүчтэй байж чадсан 10 алдартан 4

Дуучин бүсгүйг хүмүүс зоригтой хэмээн үнэлдэг. Төрөлтийн гэмтлээс болж нэг хөлөө өвдөгнөөс доош тайруулахаас өөр аргагүй болжээ. Өөрийгөө эрэмдэг гэж үздэггүй бүсгүй олны дунд алдартан болж чадсан. Нэр хүнд бүхий сэтгүүлийн нүүрийг өөрийн гэрэл зургаар чимж гоо сайхныг өөр өнцгөөс харуулж чадсан юм.

Сильвестр Сталлоне

Бие махбодийн хувьд төгс биш ч гэлээ сэтгэлээр уналгүй хүчтэй байж чадсан 10 алдартан 5

Сталлонег эх барьж байхдаа нүүрний мэдрэлийн хэсэгт нь гэмтэл учруулжээ. Энэ нь нүүрний зүүн доод хэсгийг мэдээгүй болгоход хүргэснээс гадна хэл яриа нь тод биш болсон байна. Энэ нь алдартай жүжигчин болоход нь нөлөөлсөнгүй, тэрээр 50 гаруй кинонд дүр бүтээсэн. Үзэгчид түүний тоглосон киног ч үзэх дуртай.

Жейми Брюэр

Бие махбодийн хувьд төгс биш ч гэлээ сэтгэлээр уналгүй хүчтэй байж чадсан 10 алдартан 6

Дауны хам шинж өвчтэй жүжигчин, загвар өмсөгч. Тэрээр “American Horror Story” цуврал киноны од, Нью-Йоркийн загварын долоо хоногийн шоуны үеэр загвар үзүүлсэн дауны өвчтэй анхны загвар өмсөгч.

“Залуу бүсгүйчүүд намайг хараад хэн ч, юунд ч хүрч чадаж болохыг ойлгоосой гэж хүсдэг. Өөрийгөө нээж, тавьсан зорилгодоо хүрч байгааг би үлгэрлэж байна гэж боддог” гэжээ.

Форест Уитакер

Бие махбодийн хувьд төгс биш ч гэлээ сэтгэлээр уналгүй хүчтэй байж чадсан 10 алдартан 7

Төрөлхийн птозтой (нүдний дээд зовхи нь унжсан) хэдий ч Оскарын шагналтан болоход нь нөлөөлөөгүй юм. Оскараас гадна Алтан бөмбөрцөг, Эмми болон BAFTA–гийн шагналтан. Түүний унжсан зовхи нь харин ч этгээд дүр гаргахад нь тусалдаг гэж мэргэжилтнүүд үздэг байна.

Ар-Жей Митт

Бие махбодийн хувьд төгс биш ч гэлээ сэтгэлээр уналгүй хүчтэй байж чадсан 10 алдартан 9

Хүүхэд байх наснаасаа эрхтнүүд нь  мэдээгүй болж эхэлжээ. “Breaking Bad” цуврал киноны адил өвчнөөр шаналж буй Уолтер Уайтын дүрийг бүтээсэн. Тэрээр өөрийгөө тахир дутуу хүмүүст туслах ёстой гэж үздэг бөгөөд энэ төрлийн төрийн бус байгууллагыг удирддаг байна.

Марли Мэтлин

Бие махбодийн хувьд төгс биш ч гэлээ сэтгэлээр уналгүй хүчтэй байж чадсан 10 алдартан 8

Оскарын шагнал авсан цорын ганц дүлий жүжигчин. “Children of a Lesser God” киноны дүрд тоглож шилдэг эмэгтэй жүжигчнээр шалгарч энэхүү шагналыг авч байжээ.

Ник Вуйчич

Бие махбодийн хувьд төгс биш ч гэлээ сэтгэлээр уналгүй хүчтэй байж чадсан 10 алдартан 10

Маш ховор тохиолдох удамшлын өвчинтэй – тетраамелей (гар, хөлийн хөгжил дутуу). Залуу хэдэн мянган хүнд сэтгэлийн дэм өгч байна. Аз жаргалтай гэр бүлийг бий болгосноос гадна хэдэн арван номын зохиолч. Өнөөдөр бусдыг зөв замаа олоход нь туслах зорилгоор илтгэгч хийж байгаа ажээ.

72
ГоёГоё
15
ГайхмаарГайхмаар
10
БахархмаарБахархмаар
7
БурууБуруу
5
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Б.О. Амирлан

    Б.О. Амирлан

    2016/11/04 at 11:30

    .

  2. NA RA

    NA RA

    2016/11/04 at 13:23

    Setgeliin xattai xvmvvs….Mundag

  3. Anu Anna

    Anu Anna

    2016/11/04 at 13:31

    ss

  4. LONE LEE

    2016/11/04 at 14:38

    ene odoo humuusiinhee neriig n zuw bicheechee.

  5. nomun

    2016/11/04 at 15:08

    vinni harlou bish chantell gedeg bishuuuuu biamerikiin shine top modeliig dugaar algasalgui uzdeg baisan neriig ni zuv bich admin guai

  6. Зочин

    2016/11/04 at 16:31

    Nomun-д: Winnie Harlow нь тайзны нэр. Харин жинхэнэ нэр нь Chantelle Brown-Young

  7. Зочин

    2016/11/04 at 20:10

    breaking bad-iin walter white-iin durd bryan granston togloson shdee

  8. Purev Norov

    Purev Norov

    2016/11/04 at 20:31

    GcnyoXh

  9. Ganzul Badamjunai

    Ganzul Badamjunai

    2016/11/05 at 10:43

    Getel eruul bid…..

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *