Хүзүүний зангирсан булчинг суллаж, бөгтрийг засаж, мөн хүзүүний үрчлээг арилгах 9 энгийн дасгал

2

Хүзүү эмэгтэй хүний насыг хамгаас түрүүнд тодорхойлж өгдөг. Хүзүүний арьс бусад хэсгийн арьсыг бодвол уян хатан чанараа эрт алддаг ажээ. Орчин үеийн гоо сайхны технологи хурдацтай хөгжиж хүзүүний арьсыг татах төрөл бүрийн аргуудыг санал болгож байна. Үүнд, утас гүйлгэх, бодис шахах зэрэг арчилгаанууд байх хэдий ч эмэгтэйчүүд гоо сайхандаа ямар нэгэн мэсийн оролцоогүйгээр анхаарал тавихыг хичээх болжээ. Дасгал нь цусан дахь хүчилтөрөгчийг нэмэгдүүлнэ, цаашлаад арьсанд нөлөөлж коллагены ялгаруулалтыг нэмэгдүүлдэг. Мөн булчингийн ачааллыг багасгах, нүүрний хэлбэрийг засахын зэрэгцээ хүзүүг урт болгон өөрчилдөг байна.

Бид ихэнх цагийг суугаа ажилд зарцуулдаг, тиймээс хүзүүний эдгээр дасгалуудыг өөрсөд дээрээ туршиж үзсэн юм. Бидний туршлагаас харахад дасгалыг өдөр болгон тогтмол хийвэл хүссэн үр дүндээ хүрэх боломжтой.

Эрүү тэгшлэх дасгал

  • Долоовор хуруугаа эрүүн дээрээ тавина.
  • Хурууг хөдөлгөхгүйгээр толгойгоо хойш гэдийлгэнэ.
  • Энэ байрлалд хагас минут байсны дараа толгойгоо бэлтгэл байрлалд буцааж авчирна.
  • Дасгалыг дахин 3 удаа хийгээрэй.
  • Дасгалыг хийж байхдаа амьсгалаа зөв авах ёстойг анхаарна уу.

 

Хуянг тарааж хүзүүний бөгтрийг арилгах дасгал

  • Эгц сууна, хоёр далыг чадлаараа нийлүүлэх гэж хичээнэ.
  • Энэ байрлалд хагас минут орчим сууна.
  • Бэлтгэл байрлалдаа эргэж ороорой.
  • Дасгалыг 3 удаа давтан хийнэ.

 

Хүзүүг уртасгах, хүзүүний үрчлээ багасгах, мөн арьсны чанарыг дээшлүүлэх дасгал

  • Зогсоо байрлалд бэлдэнэ, гараа дээш өргөнө, гараа тохойгоор нь нугалж дээр дээрээс нь тавьж чөлөөт хүрээ мэт барина, толгой дээрээ гараа тавихгүй.
  • Гар болон мөрөө дээш өргө, энэ үед эрүүгээ эгэмдээ хүргэхийг хичээн доошлуулна.
  • Энэ байрлалд хагас минут зогсоно.
  • Нэг гараа эгэм дээрээ тавиад нөгөө гараар хүзүүний нэг талд байрлуулж доороос дээш сунгана. Гарыг ээлжилж байрлуулаад мөн адил сунгаарай.
  • Мэдэгдэхүйц үр дүнд хүрэхийн тулд дасгалыг өдөр болгон хийнэ.

 

Давхар эрүү болон хүзүүний үрчлээ арилгах дасгал

  • Гараа эгэм дээр байрлуулж чанга гэгч нь булчинг дээш татна.
  • Толгойг доош болгож эрүүгээ эгэмдээ хүргэхийг хичээнэ.
  • Толгой болон гарын алгыг уулзахаар чиглэлд татна.
  • Энэ байрлалд хагас минут зогс.
  • Хүзүүний дээд хэсэгт байрлах хажуугийн булчинг сунгаарай. Үүний тулд нэг гарыг хүзүүний уг дээр байрлуулж булчинг хүчтэй дээш татна.

 

Хүзүүг урт болгох мөн арьсны уян хатан чанарыг дэмжих дасгал

  • Суугаа байрлалд, нуруу болон толгой эгц, гар шилэн хүзүүн дээр.
  • Нүдээрээ тааз ширтэхээр толгойгоо гэдийлгэнэ. Шилэн хүзүүн дээр байгаа гарыг чанга дарна, яг л гэдийсэн толгойнд эсэргүүцэл үзүүлж байгаа мэт.
  • Энэ байрлалд хагас минут барина.
  • Нэг гараа хүзүүний арыг угт байрлуулаад нөгөө гараа дээр нь багахан зайтай байрлуулж хоёр тийш сунгана.
  • Дасгалыг 3 удаа давтана.

 

Хүзүүний уртыг нэмэгдүүлэх, зангирсан булчин суллах дасгал

  • Суугаа байрлалд, нуруу болон толгой эгц, гар духан дээр.
  • Эрүүг хүзүүндээ хүргэх гэж байгаа мэт толгойгоо тонгойлго, энэ үед толгой дээрээ гараар дарна. Харилцан эсэргүүцэл үзүүлж байгааг мэдрээрэй.
  • Энэ байрлалд хагас минут байх юм.
  • Хүзүүний зүүн угт гараа тавина, нөгөө гарыг хүзүүний арын дээд хэсэгт байрлуулж сунгалтын дасгал хийнэ.
  • Дасгалыг 3 удаа давтана.

 

Хүзүүний үрчлээ болон давхар эрүүг багасгах дасгал

  • Суугаа байрлалд, нуруу болон толгой эгц.
  • Толгойгоо зүүн тийш эргүүл, боломжоороо чармайна: толгой мөртэй нэг шулуунд очихоор хэмжээнд эргүүлэхийг хичээ.
  • Энэ байрлалд хагас минут барина.
  • Зүүн гараа хүзүүний зүүн угт байрлуулна, баруун гарыг хүзүүний урд дээд хэсэгт байрлуулж сунгаж татна. Мөн баруун талаар давтан хийнэ.
  • Дасгалыг тус бүр 3 удаа гүйцэтгэнэ.

 

Арьсны уян хатан чанарыг сайжруулах, хүзүүний уртыг сунгах дасгал

Дасгалыг хийхэд гартаа хөнгөхөн гантель барина, эсвэл гантельгүй хийсэн ч болох дасгал юм.

  • Суугаа эсвэл зогсоо байрлалд бэлдэнэ, нуруу болон толгой эгц. Мөрөө дээш татаарай, аль болох л дээш болгоно.
  • Энэ байрлалд хагас минут зогсоно.
  • Мөрөө доош буулгая.
  • Зүүн гараа хүзүүний зүүн угт байрлуулна, баруун гарыг хүзүүний урд дээд хэсэгт байрлуулж сунгаж татна. Мөн баруун талаар давтан хийнэ.
  • Дасгалыг тус бүр 3 удаа гүйцэтгэнэ.

 

Нүүрний хэлбэр засах дасгал

  • Суугаа байрлалд бэлдэнэ, нуруу болон толгой эгц, баруун гар толгой дээр буюу зүүн чамархайд хүрсэн байна.
  • Толгойгоо баруун мөр рүүгээ хүрэх гэж байгаа мэт нугална, гэхдээ энэ үед мөр хөдлөхгүй. Толгой дээр байгаа гараараа эсэргүүцэл үзүүлж дасгалыг хүндрүүлнэ.
  • Энэ байрлалдаа хагас минут байна.
  • Одоо зүүн гараа хүзүүний баруун угт байрлуулна, баруун гарыг хүзүүний урд дээд хэсэгт байрлуулж сунгаж татна. Мөн баруун талаар давтан хийнэ.
  • Дасгалыг тус бүр 3 удаа гүйцэтгэнэ.

Та урьд нь хүзүүний дасгал хийдэг байсан уу? Гарсан үр дүн нь танд таалагдсан уу?

15
ГоёГоё
7
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Erdenechimeg Erdenebat

    Erdenechimeg Erdenebat

    2020/10/23 at 09:19

    Монголын эмгэнэл

  2. Tseelei Tseelei

    Tseelei Tseelei

    2020/10/23 at 12:33

    Ariunjargal sainu sonin yatai bna zalgaarai

  3. Дондо Док

    Дондо Док

    2020/10/23 at 18:56

    Makhbariad Orolzod

  4. Д. Баасандулам

    Д. Баасандулам

    2020/10/24 at 15:35

    Н. Тэмүүлэн

  5. Syrym Avilan

    Syrym Avilan

    2020/10/25 at 20:49

    Meiz Talant

  6. Nralzgn Tdy

    Nralzgn Tdy

    2020/10/26 at 08:11

    Hash Chuluu

  7. Erdenetsogt Otgontuya

    Erdenetsogt Otgontuya

    2020/10/26 at 10:37

    Nar Sar

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *