Дэлхийн нэр хүндтэй IT компаниудын захирлуудын ажлын ширээ

1

Зураач, бичээч, оёдолчин, гуталчин, дарга цэрэг хэн ч бай ямар ч төрлийн ажил үүрэг гүйцэтгэгч хүмүүсийн хувьд ажлын байр, ажлын ширээ гэдэг нь үр бүтээлтэй ажиллах чухал орчин байдаг. Бусдын нүдээр харахад туйлын эмх замбараагүй, хаана юу байгаа нь мэдэгдэхгүй мэт харагдах ч тэрхүү ширээний эзний хувьд магадгүй эмх замбараагүй байх тусмаа үр бүтээлтэй ажилладаг байж ч болох юм. Хүн бүр харилцан адилгүй. Нэг нь бүх зүйлийг байранд нь тавьж, эмх цэгцийг эрхэмлэж байж сая сэтгэл хангалуун ажилладаг байхад нөгөө нь бүх юмаа овоолж байж санаа нь амрах жишээтэй.

Энд бид гэрэл зургаар дамжуулан Steve Jobs, Bill Gates, Steve Ballmer, Mark Zuckerberg гэх мэт Дэлхийн нэр хүндтэй IT компаниудын захирлуудын ажлын ширээтэй танилцах боломжийг та бүхэнд олгож байгаа юм. Тухлан сууж болгооно уу.Энэ бол Apple корпорацийг үндэслэгч Steve Jobs-ын гэрийн ажлын өрөө. Цагаан будгаар будсан тоосгон хананы наана маш олон ном эмх замбараагүйгээр өрсөн номын тавиур байгаа байна. Шалан дээгүүр мөн олон зүйлс хөглөрч харагдаж байгаагийн зэрэгцээ модон ширээн дээр дээрээ iSight камер байж болзошгүй камер суурилуулсан Apple Cinema Display дэлгэц тавиатай байна. Зургийн нүүрэн талд РowerMac G5 компьютерын гэр харагдаж байна.

 

Microsoft-ын CEO Steve Ballmer ажлынхаа өрөөнд сууж байна. Цаасны өөдөс, оффисын телефон утас, тавиур дээр тавьсан өдрийн хоол гэх мэт зүйл бүхий ширээн дээр тавиатай туйлын даруухан дэлгэцэн дээр Ballmer-ын хамгийн дуртай программ Еxcel нээгдэж байна. Хажуугийн хананд хүүхдүүдийн гар зураг, анкет, өргөдөл зэрэг өлгөөтэй самбар харагдаж байгаа бол түүний доорх намхан шүүгээн дээр гэр бүлийн зураг тавиатай байна. Гэхдээ одоо энэ бүхэн өөрчлөгдөж, Ballmer-ын өрөөний нэг ханан дээр мэдрэгч дэлгэц бүхий том дэлгэц байрлах болжээ.

 

Bill Gates-ийн өрөө. Хэдэн том дэлгэцнээс өөр сонирхол татах зүйлгүй энэ цэвэрхэн өрөөнд түүний зүүн талд байх тавиур дээр гэр бүлийн зурагнууд тавиатай байна.

 

PayPal-ыг үндэслэгчдийн нэг Max Levchin нь 2004 онд компаниа орхисон бөгөөд тухайн үед түүнд оффисын өрөө гэж тусдаа өрөө байсангүй. Хар хаалтаар тусгаарласан ширээний ард ердийн намхан түшлэгтэй хар сандал дээр суун ажилладаг байсан Max Levchin-ий ширээтэй зэргэлдээ харагдах ширээ сандалнууд нь түүний хамтрагчид болох Peter Thiel, Elon Musk нарын ширээ аж.

 

Elon Musk-ын тухайд өгүүлэхэд тэрээр өдгөө хувийн Space Agency Space X компаниа ажиллуулж байгаа ба энд төхөөрөмжүүд биш зөвхөн пуужингийн хөдөлгүүр, хэрэгслүүд л байгаа юм.

 

Amazon-ыг үндэслэгч Jeff Bezos-ын ажлын өрөөг харуулсан энэ зураг үнэн хэрэгтээ хуучны зураг юм. Энд тод харагдаж байгаа гурван зүйл нь Bezos-ын өдгөө бүрэн халзарсан толгой, CRT дэлгэц, дэндүү бүдэг, фокус муутай дүрс гурав юм.

 

Foursquare компанийг үндэслэгч Dennis Crowley-гийн ширээ. Элдэв сонин сэтгүүл, бичиг цаас бүхий энэ ширээн дээр хагас хаалттай зөөврийн компьютер, iPhone гар утасны цэнэглэгч, Сантагийн малгайтай оцон шувуу бусад оцон шувуудын хамт харагдаж байна.

 

Facebook-ыг үндэслэн байгуулагч Mark Zuckerberg-ийн ажлын ширээн дээр Facebook-ын оффисын бүх хонгилуудад өлгөөтэй байдаг зурагт хуудасны нэг нь тавиатай байгаагаас гадна зөөврийн компьютерын дэргэд савтай хоол, ундаа харагдаж байна. MacBook компьютерын дэлгэцэн дээр мэдээж хэрэг Facebook сайт нээгдсэн байгаа харагдана. Зурагны цаад хэсэгт бусад дэлгэцнүүд харагдаж байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. baagii_mb2

    2012/06/28 at 12:36

    89

  2. turuu_designer

    2012/06/28 at 12:52

    engiin yum unendee egelgui zuil bdag yum shdee

  3. Mongolhh

    2012/06/28 at 12:54

    enig uzsiin bnaa. engiin yumnas l aguu zuilig buteene.

  4. ass_kiss

    2012/06/28 at 14:42

    89

  5. DELLOPTIPLEX

    2012/06/29 at 11:45

    boon ajilsag hvmvvs baidiin bainda nice:16:

  6. SoL0

    2012/06/29 at 20:05

    vnher ll azilsag haragdaj bndaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *