ЗАРИМ ЗҮЙЛС ХАМТДАА АМЬДРАЛЫГ ИЛҮҮ АМТТАЙ БОЛГОДОГ

0

ЗАРИМ ЗҮЙЛС ХАМТДАА АМЬДРАЛЫГ ИЛҮҮ АМТТАЙ БОЛГОДОГ


Антенаа ийш тийш нь хөдөлгөж, арай гэж дүрс үздэг байсан үе санаанд минь одоо ч тод үлдсэн байна. Хар цагаанаас өнгөт, өнгөтөөс олон сувагтай кабелийн тв-д шилжсэн үеүдэд ч та бид технологийн дэвшилтэй танилцсаар байсан. Хором алдалгүй хуучныг шинээр сольсоор байгаа технологийн дэвшил энэ удаа бидний үздэг тв-ийг зөвхөн тв гэж нэрлэхэд багадахаар болтол нь хөгжүүлжээ. Танилц, 24 цагийн 3D суваг, зурагтаараа Youtube үзэх боломж, хамгийн олон HD суваг бүхий СКАЙМЕДИА IPTV Монголд анх удаа.

Монголд анх удаа 24 цагийн турш гарах 3D телевизийн суваг. Хамгийн бодит, дотор нь орсон мэт мэдрэмж төрүүлдэг учраас л 3D дүрсний гайхамшиг. Яг энэ мэдрэмжийг кино театрт биш гэртээ, 24 цагийн турш танд мэдрүүлэх3D телевизийн суваг Монголд анх удаа манай үйлчилгээнд.

YOUTUBE-г зурагтаараа. Хүмүүсийн харилцааны хамгийн түгээмэл хэрэгсэл текст биш харин видео болж байна. Дүрсээ харж ярих үйлчилгээ, видео танилцуулга, онлайн видео сайтуудын амжилт энэ бүгд энэхүү өөрчлөлтийн баталгаа. Хамгийн баялаг, хамгийн олон хэрэглэгчидтэй, хамгийн нээлттэй онлайн видео сан Youtube ч мөн адил. Анд найзуудын хөгжилтэй агшин, аав ээждээ хандсан мэндчилгээ, гэр бүлийн видео энэ бүгдийг энгийн компьютер дээр биш харин том дэлгэц дээр ганцаараа биш хамтдаа үзэхэд илүү амттай биш гэж үү? Тийм ч учраас Youtube-г зурагтаасаа үзэх боломжийг бид хэрэглэгчдэдээ олгож байгаа юм.

Хамгийн олон HD сувгууд. Монголын 4 сувгаас гадна дэлхийд алдартай HBO, National Geographic Channel, Universal, Syfy, EuroSport, Спорт1, Залуусын шимтэн үздэг Хөгжмийн болон танин мэдэхүйн, хүүхэд багачуудад зориулсан Babytv, Cartoon Network сувгуудыг өнгө, дүрс, дууны өндөр чанартай хүлээн авах боломжтой. 24 HD сувгийг багтаасан нийт 96 суваг СКАЙМЕДИА IPTV-ээр танд хүрнэ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *