Хүүхдүүд өөрийнхөө юунд дуртай, ирээдүйд ямар хүн болохоо тодорхойлчихвол чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлдэг. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд амьдардаг Ч.Энэрэл охин 3 жилийн өмнө анх код гэж юу байдаг талаар сонсож, интернэтээр судалж эхэлсэн байна. Өөрийнх нь тоглох дуртай тоглоом, Youtube бичлэгүүдийн цаана гээд интернэт орчинд байгаа бүх зүйл код дээр тулгуурладаг гэдэг нь түүний сонирхлыг ихээхэн татжээ. Тэрээр чөлөөт цагаараа интернэт орчинд 5 хүртэлх цагийг код бичихэд зарцуулдаг байна. Мөн Монгол хэл дээр компьютерийн тухай, код бичих тухай ном товхимол ховор байдаг болохоор зорилго нэгтэй үеийнхэндээ зориулан ном орчуулахаас гадна одоо аялал жуулчлалын вэб хуудас хийж байгаа юм байна. Монгол орныхоо алслагдсан сум суурин газруудад амьдардаг хүүхэд багачуудад интернэтээр өөрийгөө хөгжүүлэх, сурч хөгжих, мэдээлэл авч, харилцаа холбоотой байхад сүлжээ, найдвартай тасалдалгүй интернэт хамгийн чухал.
Хөвсгөлийн 13 настай охин үеийнхэндээ зориулан ном орчуулж, аяллын вэб сайт хийж байна
38
7
6
3
2
2
1
1
Urtaa Urtaa
2023/08/21 at 15:28
Мундаг охинд амжилт
Мөнхцэцэг Мөөгий
2023/08/21 at 15:34
Мундаг охинд амжилт
Nasandelger Odontsetseg
2023/08/21 at 15:37
👍
Amarsaikhan Amraa
2023/08/21 at 15:59
..Сайн охин байна..! Баяр хүргэе..!
Meduza Meduza
2023/08/21 at 16:04
Сайн дүү амжилт
Pagam Davaasambuu
2023/08/21 at 16:40
Охинд амжилт хүсье
Narantsetseg Naraa
2023/08/21 at 16:42
Мундаг хөөрхөн охинд баяр хүргэе амжилт
Adiyabazar Tuwshinjargal
2023/08/21 at 16:59
Мундаг байна амжилт
Зочин
2023/08/24 at 11:19
хүүхдүүд sns хийхээр гэмт хэргийн золиос болдог шүү тиймээс насанд хүрч байж хийх хэрэгтэй