Төмрийн хогоор Титаник хөлгийн хуулбар загварыг бүтээжээ

0

Төмрийн хогоор Титаник хөлгийн хуулбар загварыг бүтээжээ


Английн хөлөг онгоцны загвар сонирхогч Jason King гэгч эрхэм алдарт Титаник хөлгийн бодит хэмжээг зуу хуваасны нэгтэй тэнцэх хэмжээний хуулбар загварыг хоёр жил хагасын хугацаанд урлан бүтээжээ. 40 настай Jason King янз бүрийн хуучин цагнаас эхлээд эвдэрсэн кассетны хөгжим гэхчилэн хөлөг онгоцны загвараа бүтээхэд нь хэрэг болох бүхий л зүйлс, төмрийн хог хаягдал сэлтийг ашиглан энэхүү хуулбар загвараа урласаар агуу хөлөг онгоц сүйрсний 100 жилийн ой буюу 2012 оны 4-р сарын 15-нд хийж дуусгасан байна.1:100 хэмжээ бүхий хуулбар загвараа бүтээхийн тулд тэрээр Титаник хөлгийн тухай 150 ном худалдан авч, уншиж судлан маш нягт нямбай ажиллажээ. Олонх хүмүүс уг хөлөг онгоцны талаар ярихдаа өчүүхэн жижиг хэсгүүдийг орхигдуулдгийг мэдэх King санаанд оролгүй үлдэж болох жижиг хэсгүүдийг ч орхихыг хүсээгүй байна. Эцсийн эцэст Титаникын хуулбар бүтээгдэж дуусахад King 4000 долларыг уг хуулбар загварыг бүтээхэд зарцуулсан байсан гэнэ. Түүний бүтээсэн хуулбар загварыг худалдаж авах хэд хэдэн санал ирсэн ч хөлөг онгоцны загварын мэргэжилтэн одоогоор бүтээлээ зарах санаагүй байгаа ч бас огт худалдахгүй гэж хэлэхийг хүсэхгүй байгаа аж. Учир нь тэдний гэр бүлийн үнэт зүйл гэж хэлж болох хоёр жил хагасын туршид оюун бодол, ур ухаан, авьяас хөдөлмөрөө зарцуулан байж хийсэн загвараа харж баясах хугацаа түүнд хэрэгтэй байгаа гэнэ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Tea-Bagger

    2012/09/11 at 12:22

    nice

  2. Зочин

    2012/09/11 at 16:15

    ¿íýõýýðèéí ãî¸ áîëæýý. õýëýõ ¿ã îëäîõã¿é áàéíà áîëäîã áîë áîäèòîîð íü õàðñàí áîë á¿¿ð èë¿¿ ãî¸ ë áàéõ áàéñàí áàéõàà

  3. Зочин

    2012/09/11 at 21:47

    hervee ta nar harmaar bgaa bol 31 dr sur ireed har tenchee mgl huuhdiin hsen titanic bgaa

  4. uniQu3

    2012/09/12 at 15:19

    агуу агуу

  5. buynaa28

    2012/09/13 at 22:07

    goy2

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *