Би өндөгний хальсыг хэзээ ч хаядаггүй, учир нь энэ бол маш үнэ цэнтэй зүйл бөгөөд гайхамшгийг бүтээдэг юм

4

Өндөгний хальс ахуйн хэрэглээнд үнэхээр тустай. Хэрэгтэй, ашиг тустай зүйлийг хаях гэж бүү яараарай. Өндөгний хальсыг хэрхэн зөв ашиглаж болох тухай танд танилцуулъя. Бидний танилцуулах лайфхак үнэхээр сонирхолтой гэдгийг та хүлээн зөвшөөрөх болно.

© Pexels

 

Өндөгний хальс ашиглах арга

Зуслан дээрээ тариалан эрхэлж байна уу? Тэгвэл өндөгний хальс хөрс бордох хамгийн шилдэг арга байх болно. Хальсыг нунтаг болтол нь жижиглэх хэрэгтэйг мартаж болохгүй. Эрт бордох тусам л хөрсөнд ашиг тустай шим тэжээл нь шингэх болно. Ашиг тусыг нь богино хугацаанд авахын тулд ухаж бэлдсэн хөрсөнд цацаж хийгээд буцаагаад шороогоор булна.

© Pexels

 

Хортон шавьжнаас ангижирцгаая

Өндөгний хальс хортон шавжтай үр дүнтэй тэмцдэг гэдгийг та мэдэж байсан уу? Ялангуяа байцааны ургалтанд хор хөнөөлтэй өт хорхой үнэхээр хорлонтой. Нүд ирмэхийн зуур л ургац сүйдэлж орхидог. Таны тариалангийн талбайд хорхой шавж үүрлэсэн бол нэн даруй устгах ажилд орох ёстой юм.

Ийм нөхцөл байдалд өндөгний хальс яаж тус болох уу? Мөн л нунтаглаж жижиглээд хортон шавжны мөр гарсан хэсгүүдэд тарааж цацна. Хальсны хурц үзүүр таныг гэмтээхгүй, харин таны ургацыг сүйтгээд байгаа хорхой шавжинд бол жадны үзүүр л гэсэн үг. Устгалыг илүү үр дүнтэй болгохын тулд самрын хальс, жижгэвтэр чулуу ч цацаж болно.

© Pexels

 

Гялалзсан цэвэр цэмцгэр байдал

Өндөгний хальсыг зөвхөн газар тариалангийн хөрс бордоход ашиглаад зогсохгүй мөн бохирдсон гадаргууг цэвэрлэхэд ч ашиглаж болно. Жишээ нь, мөөгөнцөртсөн гадаргууг. Гал тогоо эсвэл угаалгын өрөөний хана мөөгөнцөртөх нь элбэг. Өндөгний хальсыг жижиглээд бага зэрэг шүдний оо нэмээрэй.

Орцуудыг сайтар холиод мөөгөнцөртсөн хэсэгт түрхэж орхино. Шүдний оотой зуурмаг үйлчилж дуустал 10 минут хүлээнэ. Дараа нь дунд зэргийн ширүүн үстэй сойзоор бохирдсон гадаргууг үрж цэвэрлээрэй. Шаардлагатай бол дахин түрхэж цэвэрлэгээг хийж болно. Өөрөөр хэлбэл төгс цэвэрлэлээ гэж үзтэлээ уг аргыг ашиглах юм.

© Pexels

 

Дээд зэргийн ашиг тус

Өндөгний хальсыг хоолны сав, хайруулын таваг зэргийг цэвэрлэхэд ашиглаж болно. Хэрэглэх арга нь ч амархан. Өндөгний хальсаа шарах шүүгээнд хатаагаад дараа нь нунтаглана. Нунтагласан хальсанд бага зэрэг уксус, хүнсний сод нэмнэ. Сайтар холиод сав суулгаа цэвэрлээрэй. Шаардлагатай бол дахин цэвэрлэж болно.

Үүнээс гадна, өндөгний хальс – нэгдүгээр зэрэглэлийн цайруулагч. Үүний тулд жижиглэж нунтаглах шаардлагатай. Өндөгний хальсыг саванд хийж буцалгаад дараа нь жижиг даавуун уутанд ууталж угаалгын машинд угааж байгаа хувцсан дээрээ хийнэ. Цайруулахыг хүссэн даавуу нүд баясгамаар болоод л гарч ирнэ.

© Pexels

 

Өндөгний хальсыг хаяхгүйгээр ашиглах арга

Өндөгний хальсыг гал тогооны ажилд ашиглаж болно. Жишээ нь, таны блендерийн ир мохсон тохиолдолд өндөгний хальсаар ирлэх боломжтой. Жижиглэсэн хальсыг мөсний саванд бага зэрэг устай хийж хөлдөөнө. Ус бүрэн хөлдсөний дараа блендерт хийж ажиллуулаарай.

Үүнээс гадна, өндөгний хальсаар харуулын таваг, хоолны саванд хуримтлагдсан тосыг арилгаж болно. Нэг ёсондоо хальсыг зүлгүүр байдлаар ашиглах юм. Аяга таваг угаагч порлон дууссан бол өндөгний хальсаар орлуулах лайфхак ашиглаж яагаад болохгүй гэж? Үүнийг заавал туршиж үзээд үр дүнгээ бидэнтэй сэтгэгдэл хэсгээр хуваалцаарай. Мөн өндөгний хальсыг та өөрөөр дахин ашигладаг бол бидэнтэй туршлагаасаа хуваалцахыг хүсье.

© Pexels

Уншигч танд өндөгтэй холбоотой хуваалцах өөр ямар нэг лайфхак байгаа юм биш биз? Тэгвэл сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

30
ХөөрхөнХөөрхөн
8
ГайхмаарГайхмаар
7
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
4
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *