Харилцан ярианы 11 алтан дүрэм

1

Ярьж тохирох боломж үргэлж байдаг. Бүр ашиг сонирхол нь эсрэг, үзэл бодол нь дайсагнасан байлаа ч ялгаагүй.

Энэ удаа бид ажил төрөл болон гэр бүлдээ харилцан ярилцаж тохироход хэрэг болох 11 дүрмийг танд танилцуулъя.

1. Уулзалт ярилцлагын өмнө заавал биеэ бэлдэж сэтгэл зүйгээ “хөглөх” хэрэгтэй. Яг л хөгжимчид тоглолтын өмнө хөгжмөө хөглөдөг шиг. Зогсох юм уу суухад түшиг тулгуур болох тогтвортой байр эзэлж ав. Юуны төлөө энэ яриаг хийж байгаа билээ гэдгээ үргэлж санах хэрэгтэй ба зөвхөн өөрийн мэдэх, бүрэн итгэлтэй байгаа зүйлээ л ярь. Хэрвээ таны үг яриаг өөлж сэтгэл зүйн тэнцвэрийг алдагдуулах магадлал байвал хувцасны деталь ч юм уу ямар нэгэн цэг олж аван түүнийгээ тайван, тэнцвэртэй байхын анхааруулга болгон ашигла.

2. Ойр дотныхоо хүнтэй хэцүү яриа хийх гэж байгаа бол өөртөө “би чамтай ярилцах гэж, чамтай цуг байх гэж ярьж байгаа болохоос хэрэлдэх гэж биш шүү” гэж өөрөө өөртөө чанга хэлэх хэрэгтэй. Ер нь энэ харилцан яриа маань тулаанд ялж дийлэх гэж биш харин бие биенийхээ хүсэл сонирхолыг эвсэж зохицуулахад байдаг гэдгийг бүү март. Хүүхэдтэй яриа хийж байгаа бол түүний харааны төвшинд байж биед нь хүрч ярих хэрэгтэй. Энэ хэцүү ярианы дараа “би чамтай хамт шүү” гэж заавал хэлээрэй.

3. Эргэн тойрны хүн чинь чамд заавал итгэдэг, хайрладаг, ойлгодог, зөвшөөрдөг байх албагүй. Үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй. Үнэн гэдэг хийсвэр ойлголт бөгөөд ярианы явцад хэрэглэж байгаа үгсийнхээ цаад утга, үнэнийг олох гэж оролд. Үүнийг зөвхөн тайван нөхцөлд л хийж болно гэдгийг санаарай.

4. Хүн болгонд алдаа дутагдал, төөрөгдөл бий. Ингэлээ гээд та харилцан ярьж байгаа хүнээ дутуу хүндлэх хэрэггүй. Таны буруу байж магадгүй ба байнга суралцаж байх нь зөв. Бусдыг хүндлэх хүндлэл та өөрийгөө хүндлэхээс эхэлдэг.

5. Хүн болгонд өөрийн гэсэн хэллэг, ойлголтын хурд гэж бий. Таны сонсож байгаа үгс таны өөрийн чинь хэллэгээс зөрөх үед үгийн утгыг гүйцэд сайн ойлгохгүй тохиолдол гарч болно. Ийм үед дахин асуухаасаа бүү санаа зов. Мөн өөрийн хэлсэн санаагаа ойлгох боломж, цаг хугацаа өг. Аль болох би гэсэн төлөөний үгийг хэрэглэж байгаарай. (би бодохдоо, би ингэх нь зөв гэж бодож байна …)

6. Бид ярилцаж байгаа хүндээ мэдэгдэхгүйгээр нөлөөлж өөрийн бодол санаагаа тулгадаг. Танд ч гэсэн бодол санаагаа тулгах болно. Үүнийг ялгаж сурах хэрэгтэй ба өөрийгөө үнэлэх үнэлгээндээ бүү нөлөөлүүл.

7. Бид адил “долгион” дээр ярилцаж байгаа хүнтэй маш амархан ойлголцдог. Тиймээс ойлгомжтой хэлээр ярьж “өөрийн долгионыг” бүү намсга. “Таны долгионыг” буулгах гэж байгаа оролдлогыг үл тоон аль болох үр дүнтэй, утга учиртай яриа явагдах тийм өндөр “долгион“ дээр байх хэрэгтэй.

8. Түрэмгий хүнтэй түрэмгий яриа хийхээс зайлсхийж сурах хэрэгтэй ба элдвээр буруутгахыг нь үл тоо. Тиймэрхүү хүмүүс ерөнхий үг хэллэгээр өөрийгөө нууж байдаг бол харин пассив буюу далд түрэмгий хүмүүс араас болон, яриа дууссаны дараа элдэв үг хаяна. Хариу үзүүлэх хэрэгтэй бөгөөд гэхдээ буруугаа хүлээсэн юм уу хариуцлага хүлээж байгаа байдал бүү үзүүлээрэй. Үүний дараа амарч, “зайгаа” цэнэглэх хэрэгтэй.

9. Хувь хүний чанарыг шинжиж ярьж огт болохгүй зөвхөн бодит баримт, үйл явдлыг л ярих хэрэгтэй. Хүнийг дүгнэх явдал бол хүч дутсандаа юм уу эсвэл хамгийн сүүлийн эсэргүүцэл байдлаар илэрдэг. Хэрвээ яриа маань хэрүүл болж, өөр “долгион дээр” өрнөж эхэлбэл алиа хошин байдал гаргах нь их үр дүнтэй билээ.

10. Хүнтэй ярилцах үедээ түүний хамгийн “дээд” хэсэгтэй ярилцах нь зөв юм. Өөрийн “ухаалаг байдлаа” түүний “ухаалаг талтай” ярилцуулах шаардлагатай ба энэ нь элдэв хүнийг дүгнэх, гэмтэх, буруу зөрүү ойлголтоос ангид байхад тустай. “Би чамайг харж байна, чиний үзэл бодол, чиний энд байх нь надад хэрэгтэй байна” гэдгээ ойлгуулах хэрэгтэй.

11. Яриагаа зөв дуусгаж сурах хэрэгтэй ба “баярлалаа”, “дахин уулзатлаа баяртай” зэргийг хэрэглэ. Иймэрхүү үнэн сэтгэлээсээ хэлсэн ямар ч үг бай бүгд хэрэгтэй. Өнгөрсөн яриагаа дүгнэж үзэн тодорхой ойлголт авах хэрэгтэй. Өөртөө итгэлтэй хүн юу бодож мэдэрч байгаагаа тайван чөлөөтэй хэлж, харилцан ярилцсандаа талархсанаа илэрхийлж, магтаж, магтаал үгийг хүлээж авч чаддаг.

8
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *