Хоёроос доошгүй удаа үзэж байж ойлгох ээдрээт үйл явдал бүхий 20 кино

0

Утга учрыг нь ойлгох гэж хичээлгүй тайван үзэж болдог хөнгөн зөөлөн кино гэж бий. Мөн үйл явдлыг нь сайн ойлгохын тулд анхааралтай үзэх хэрэгтэй кино ч их байдаг. Бүр эхний үзэлтээр ойлгохооргүй, хоёр эсвэл гурван удаа үзэж байж ойлгохоор нарийн ээдрээтэй хийгдсэн кинонууд ч олон байдаг ба энэ удаад тэдгээрээс 20-ыг сонгож авч сонирхуулъя.

1. The Matrix (1999)

Томас Андерсон хоёр янзын амьдралаар амьдардаг ба өдөр нь даргаасаа айж явах жирийн л нэг оффисийн ажилтан бол шөнө нь Нео хэмээх хакер болон хувирч сүлжээний аль ч өнцөг буланд хүрч чадна. Нэгэн удаа тэрээр түүнийг тойрон байгаа бүх л зүйл хоосон бөгөөд хүн бол хүн төрөлхтөнийг боолчилсон хиймэл оюун ухааны тэжээл төдий зүйл болохыг мэдсэнээр бүх зүйл өөрчлөгдөнө. Гэв гэнэт түүний хувьд харийн, аймшиг болсон энэ дэлхийн хүчний харьцааг зөвхөн Нео л өөрчилж чадах билээ.

Хоёроос доошгүй удаа үзэж байж ойлгох ээдрээт үйл явдал бүхий 20 кино 2

2. Shutter Island (2009)

Америкийн шүүхийн шийдвэр биелүүлэх хоёр ажилтан Массачусетс мужийн сэтгэл мэдрэлийн эмнэлгээс алга болсон эмэгтэйн хэргийг мөрдөхөөр очдог. Хэргийг мөрдөх явцад ёстой л аалзны тор адил орооцолдсон үйл явдал, эмнэлгийнхэний эсэргүүцэл, ширүүн шуурга гээд бүгд л тэдний эсрэг.

Хоёроос доошгүй удаа үзэж байж ойлгох ээдрээт үйл явдал бүхий 20 кино 3

3. Los Cronocrimenes (2007)

Өөрийн гэсэн орон гэр, хайртай хань гээд Хекторын хувьд бүх зүйл бий бөгөөд амьдралдаа сэтгэл хангалуун нэгэн. Нэг удаа ойн цоорхойгоор хагас нүцгэн эмэгтэй үзэгдээд өнгөрөх ба сонирхолыг нь татсан энэ явдлын учрыг олохоор ой руу очно. Толгойгоо цус болсон боодлоор битүү боосон хүнтэй Хектор таарч зугтах үедээ санаандгүй цаг хугацааны машинд ордог.

Хоёроос доошгүй удаа үзэж байж ойлгох ээдрээт үйл явдал бүхий 20 кино 4

4. Cloud Atlas (2012)

Зургаан түүх, таван удаагийн эргэн ирэлт, бүгд өөр өөр цаг хугацаанд болох ба хоорондоо нягт холилдон орооцолдсон…

Хоёроос доошгүй удаа үзэж байж ойлгох ээдрээт үйл явдал бүхий 20 кино 5

5. Inception (2010)

Хүнийг унтаж байхад буюу хамгийн сул дорой байх үед нь түүний оюун ухааны гүнд байх ямар ч нууцыг салгаж чаддаг Кобб бол хамгийн шилдэг хулгайч. Энэ авьяасынхаа ачаар тэрээр урваж шарвахыг юман чинээ үл тоох үйлдвэрлэлийн тагнуулынханд чухал хэрэгтэй хүн болдог. Удалгүй тэд Коббыг үргэлж оргож зугтсан, өөрийн хайртай бүх л зүйлээсээ хагацсан хүн болгож хувиргана.

Хоёроос доошгүй удаа үзэж байж ойлгох ээдрээт үйл явдал бүхий 20 кино 6

6. Interstellar (2014)

Дэлхий ертөнц хуурайшлаас болж ган гачигт автан, өлсгөлөн нүүрлэх үед хэсэг эрдэмтэд, судлаачдын бүлэг хүн төрөлхтөн амьдарч болох өөр гариг хайхаар явах ба урьд нь сансрын алсын аяллыг хийхэд саад болж байсан орон зай, цаг хугацааны бэрхшээлийг давах шинэ аргыг хэрэглэнэ.

Хоёроос доошгүй удаа үзэж байж ойлгох ээдрээт үйл явдал бүхий 20 кино 7

7. Looper (2012)

Цаг хугацаагаар аялж болох боломжтой болсон ойрын ирээдүйд нэгэн корпораци өөрт нь саад болж буй хүмүүсийг өнгөрсөн үе рүү явуулах ба хүлээж авч байгаа тал нь тэднийг алж түүхээс ул мөрийг нь арилгадаг.

Хоёроос доошгүй удаа үзэж байж ойлгох ээдрээт үйл явдал бүхий 20 кино 8

8. Now You See Me (2013)

Дэлхийн шилдэг илбэчид өөрсдийн тоглолтын үеэр том дээрэм хийх ба ХМТ-ны ажилтнуудтай муур хулгана болж байгаа тухай гарна.

Хоёроос доошгүй удаа үзэж байж ойлгох ээдрээт үйл явдал бүхий 20 кино 9

9. The Butterfly Effect (2003)

Сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ааваас нь удамшсан хачин өвчин Эванд байгааг тэр өөрөө мэднэ. Энэ нь амьдралынхаа зарим хэсгийг огт санахгүй ба тэр санахгүй хэсэг нь аймшигтай, үл ойлгогдох үеүд байдаг билээ. Насанд хүрээд тэрээр нэгэн нээлт хийх ба эмчийн зөвлөснөөр хар багаасаа бичиж байсан өдрийн тэмдэглэлээ уншиж байгаад хүүхэд насандаа эргэн очиж ирээдүйг өөрчлөх боломжтойг ойлгоно.

Хоёроос доошгүй удаа үзэж байж ойлгох ээдрээт үйл явдал бүхий 20 кино 19

10. Back To The Future (3 анги)

Доктор Эммет Браун болон Марти Макфлая нарын цаг хугацаагаар аялж байх үеийн адал явдлын тухай маш сонирхолтой кино. Гурван ангийн явцад тэд “зэрлэг барууны” үеэс эхлээд ирээдүйн 2015 он зэрэг хэд хэдэн цаг хугацаанд очно. 1980-аад оныхон 2015 оныг ямраар төсөөлж байсныг энэ киноноос үзээрэй.

Хоёроос доошгүй удаа үзэж байж ойлгох ээдрээт үйл явдал бүхий 20 кино 10

11. Focus (2014)

Хулгайн замд орж байгаа нэгэн бүсгүй ба мэргэжлийн хулгайчийн тухай кино. Тэдний хайр дурлал хулгайн ажил төрөлд нь хэрхэн саад болж байгаа тухай гарна.

Хоёроос доошгүй удаа үзэж байж ойлгох ээдрээт үйл явдал бүхий 20 кино 11

12. Who Am I-Kein System Ist Sicher (2014)

Бенжамин бол компьютерийн эрлэг болсон залуу бөгөөд хар багаасаа комиксийн баатрууд шиг дэлхийг байлдан дагуулсан баатар болохыг хүсдэг байлаа. Харин бодит амьдрал дээрээ хэн ч биш байдаг боловч нэгэн удаа өөрийнх нь яг нөгөө тал болох Макстай таарснаар бүх зүйл өөрчлөгдөнө. Нэгэн хэвийн амьдралаар амьдрахгүйн тулд тэд хэд хэдэн томоохон кибер гэмт хэрэг хийнэ. Ингэснээр тэд нэгэн үеийн баатрууд болох ба өнөөх Бенжамин маань жинхэнэ баатар төдийгүй хамгийн их эрэн сурвалжлагдаж байгаа хакер болж хувирна. Гэвч түүнийг ирээдүйд юу хүлээж байгаа бол? Ер нь тэр хэн юм бол?

Хоёроос доошгүй удаа үзэж байж ойлгох ээдрээт үйл явдал бүхий 20 кино 12

13. Project Almanac (2014)

Нэгэн залуу хүүхэд насныхаа төрсөн өдрийн бичлэгийг үзэж байгаад өөрийнхөө одоо үеийн дүрийг видеоноос олж хардаг. Үүний учрыг олохыг хүссэн тэрээр өөрийнхөө найзуудтай хамт цаг хугацааны машин гэмээр зүйл олдог. Уг машиныг засаж янзлаад өнгөрсөн цаг руу очиж зарим нэг алдааг засахаар шийднэ.

Гэхдээ цаг хугацааны машин гартаа оруулаад авсан өсвөр насны хүүхдүүд яах бол? Мэдээж олон тэнэг, хөгжилтэй зүйл болж л таараа. Хэн нэг нь дүрэм зөрчин хөгжилтэй зугаа маань аймшиг болон хувиртал шүү. Энэ дэлхийг сүйрэхээс өмнө амжиж алдаагаа засан континумыг сэргээх хэрэгтэй.

Хоёроос доошгүй удаа үзэж байж ойлгох ээдрээт үйл явдал бүхий 20 кино 14

14. The Skeleton Key (2005)

Луизанагийн ойролцоо байрлах асар том байшингийн эзэн болох тахир дутуу хөгшний асрагчаар 25 настай Кэролайн Эллис ажиллаж эхэлнэ. Гэрийн эзэгтэй Вайолет шинэ асрагчдаа бүх л хаалганд таарах нэгэн түлхүүр өгдөг. Нэгэн удаа Кэролайн байшингийн дээвэр дээр учир нь үл мэдэгдэх эд зүйлээр дүүрэн нууц өрөө олох ба гэрийн эзэгтэй энэ байшингийн өмнөх эзэд болох ид шид бүхий хүний хэрэгсэл гэж хэлдэг. Удалгүй асрагч маань үл ойлгогдох хачин жигтэй үйл явдлуудын гэрч болох ба нууц өрөөний нууцыг тайлахаар сэтгэл шулуудна.

Хоёроос доошгүй удаа үзэж байж ойлгох ээдрээт үйл явдал бүхий 20 кино 13

15. 1408 (2007)

Аймшгийн роман бичиж алдаршсан Майк Энслин энэ удаа зочид буудалд болсон явдлын тухай зохиол дээрээ ажиллаж байгаа билээ. Хойд насны амьдралд үл итгэх Энслин Дельфин зочид буудлын аймшигт түүхээрээ алдартай 1408 дугаарыг өрөөнд орно. Энэ өрөөнд хий үзэгдэл байдаг гэж зочид буудлыхан итгэдэг бөгөөд буудлын менежер мистер Жералд Олин энэ тухай Майкд сануулна. Энэ бүхнийг үл тоосон эрд ямар аймшигтай зүйл тохиолдох бол?

Хоёроос доошгүй удаа үзэж байж ойлгох ээдрээт үйл явдал бүхий 20 кино 15

16. Law Abiding Citizen (2009)

Тойргийн прокурор гэмт хэрэгтэнтэй тохиролцож түүнийг шоронгоос гаргана. Энэ гэмт хэрэгтэнд эхнэр хүүхдээ алуулсан эр шударга ёсыг өөрөө сахиулахаар шийдэх боловч түүнийг барьж авч шоронд хийдэг. Шоронд орсон ч өөрийнх нь шаардлагыг биелүүлэхгүй бол цаашид аллага хийнэ гэсэн гэнэн гэмээр мэдэгдэл хийдэг ч удалгүй үнэхээр хүмүүс үхэж эхэлнэ.

Хоёроос доошгүй удаа үзэж байж ойлгох ээдрээт үйл явдал бүхий 20 кино 16

17. Mindhunters (2004)

Оюун ухааны анчин буюу маш жижиг эд мөрийн баримт, сэтгэл зүйн төлөвөөр гэмт хэрэгтнийг олдог ХМТ-ны группт орох шалгалтыг давахаар ирээдүйн 7 агентууд эзгүй арал дээр ирнэ. Жинхэнэ цуврал аллага үйлдэгч тэдний дунд орж ирснээр шалгалт маань дэндүү бодит болж хувирах ба амьд үлдсэн хэд маань бүгдийг нь нэг нэгээр нь цувуулж алж дуусахаас өмнө алуурчныг олж чадах болов уу?

Хоёроос доошгүй удаа үзэж байж ойлгох ээдрээт үйл явдал бүхий 20 кино 17

18. Cube (1997)

Хоорондоо танил бус хэсэг хүмүүс үл мэдэгдэх замаар нэгэн кубд орсон байна. Кубын тал болгон мөн адил өөр куб руу орох хаалгатай бөгөөд өрөөний ялгаа нь өнгө болоод амь хөнөөх янз бүрийн урхиар л ялгарна. Таван хүн маань нийлж энэ агуу том аллагын байрнаас гарах гэж оролдоно.

Хоёроос доошгүй удаа үзэж байж ойлгох ээдрээт үйл явдал бүхий 20 кино 20

19. Interstate 60 (2001)

Хүний хүслийг биелүүлэгч ямар нэг зүйл улс орны үлгэр домогт гардаг билээ. Арабуудын хувьд бирд, Ирландчуудад лепрекон, Хятадуудад луу, Европчуудад сахиусан тэнгэр, ойн савдаг гэх мэт. Харин Америкт О.Ж. Грант гэгч бий.

Нэгэн удаа түүнтэй Нейл Оливер таарах болно. Нейл бол баян айлын хүүхэд бөгөөд, сайхан сүйт бүсгүйтэй, ирээдүйн хуульч хүн буюу ер нь л амьдрал нь тун аятайхан яваа хүн билээ. Гэхдээ сүүлийн үед түүнд нэгэн үл таних бүсгүй зүүдлэгдэх болсон бөгөөд мартах гээд огт чадахгүй байгаа билээ. Грант ч түүнийг хаана ч тэмдэглэгдээгүй 60-р хурдны замаар явъя гэх санал тавих ба Нейл ч зөвшөөрөн хамгийн ер бусын, аз туршсан аялалдаа гарч зүүднийхээ үл таних бүсгүйг хайх болно.

Хоёроос доошгүй удаа үзэж байж ойлгох ээдрээт үйл явдал бүхий 20 кино 1

20. Lucy (2014)

Өчигдөрхөн л дур булаам цайвар үст байсан тэр маань өнөөдөр дэлхий дээрх хамгийн агуу хүч чадал эзэмшсэн, аймшигт хүн болж хувирна. Саяханыг хүртэл шилдэг эрдэмтэд үл бүтэх онол гэж үзэж байсан зүйл нь түүний хувьд бодит зүйл болох болно.

Хоёроос доошгүй удаа үзэж байж ойлгох ээдрээт үйл явдал бүхий 20 кино 18

9
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Sergelen

    Sergelen

    2016/01/11 at 15:04

    Zaya Batsukh zoyaa

  2. Zaya Batsukh

    Zaya Batsukh

    2016/01/11 at 15:12

    bi chamd bas neg iimerhuug haruuljiilu

  3. Sergelen

    Sergelen

    2016/01/11 at 15:37

    Ene gehdee shineer olon kino nemegdjee

  4. Zaya Batsukh

    Zaya Batsukh

    2016/01/11 at 15:39

    bi bol inhenhiig ni medkuu l ym bn

  5. Sergelen

    Sergelen

    2016/01/11 at 15:40

    Харин тийм. Үзэх кино нэмэгдлээштээ зояаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *