Цус харвахаас өмнө бие махбодиос танд өгөх анхааруулах дохиог тоолгүй орхиж болохгүй!

3

Цус харвах – хормын зуур ирэх аюултай өвчин бөгөөд нөхөж баршгүй уй гашуу эсвэл насан туршдаа тахир дутуу хүн болж хоцорно.

Цус харвалтыг таслан зогсоож болох уу, урьдчилан яаж мэдэх вэ?

Нэгдүгээрт, цус харвалт гэдэг нь тархины цусан хангамжийн гажиг гэж үзнэ. Үндсэн хоёр төрөлтэй:

  • Нэгдүгээр төрөл – ишеми цус харвалт. Тархи руу явах артерийн судас хагарахад ишеми цус харвалт болно.
  • Нөгөө төрөл – геморрагический цус харвалт. Цусан хангамж байгаа хэдий ч бөглөрсөн учраас тархинд хангалттай очихгүй.

Цус харвалт болох эсэхийг эртнээс мэдэхийн тулд та хэд хэдэн шинж тэмдгийн талаар ойлголттой байх ёстой. Цус харвахаас долоо хоногийн өмнө дараах шинж тэмдэг илэрч болно:

  • Хүзүү, толгойгоор хүчтэй өвдөх
  • Толгой эргэх
  • Хий зүйл харах
  • Ухаан алдах
  • Бие сулрах
  • Амьсгал тасалдах
  • Биеийн хөдөлгөөн өөрчлөгдөх
  • Зогьсоод зүгээр болохгүй байх
  • Эпилип үзэгдлүүд

Энэхүү аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хамгаас түрүүнд уг өвчинд хүргэх эрсдэлээс зайлсхийх хэрэгтэй. Тамхи, чихрийн шижин, 50-иас дээш нас, цусны өндөр даралт, цусны шинжилгээ муу гарах, зүрх орчмоор өвдөх, толгойн өвчин, нүд харанхуйлах, удамшил зэрэг болно.

Өвчнөөс урьдчилан сэргийлэх эсвэл таслан зогсоохын тулд эрсдэлийн хүчин зүйлсийг сайтар судалж анхааралтай хандаарай. Мэдээж та өөрийнхөө насыг яаж ч чадахгүй, гэхдээ таны ойр дотны хүмүүсийн дунд цус харваж байсан тохиолдол байгаа бол эмнэлгийн урьдчилсан үзлэгт орж зүрх судсаа үзүүлэх арга хэмжээ авч болно. Тамхинаас гар, зүрх орчмоор өвдөж таагүй мэдрэмж төрөх эсвэл толгой өвддөг бол заавал эмчид үзүүл.

Эмч нарын зөвлөснөөр эрүүл, шим тэжээлтэй буюу амин дэм, эрдэс бодисоор баялаг хоол хүнс хэрэглэж занших хэрэгтэй. Мөн амьдралын идэвхтэй хэв маягийг баримтлах буюу өдөрт 20 минут алхах, жингээ хянаж сураарай. Илүүдэл жин нь эрүүл мэндэд бүхэлдээ муугаар нөлөөлдөг учраас анхаарч байх ёстой.

Өөрийн болон ойр дотныхоо хүмүүсийн эрүүл мэндэд анхаарал тавиарай.

34
ГоёГоё
6
БахархмаарБахархмаар
4
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Ogoo Otgonbayar

    Ogoo Otgonbayar

    2018/02/26 at 14:29

    Amgaa Amgalanbaatar

  2. Ogoo Otgonbayar

    Ogoo Otgonbayar

    2018/02/26 at 14:29

    Amgaa Amgalanbaatar

  3. Ogoo Otgonbayar

    Ogoo Otgonbayar

    2018/02/26 at 14:29

    Amgaa Amgalanbaatar

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *