2018 оны “Victoria’s Secret”-ийн хамгийн баян 10 загвар өмсөгч

0

“Victoria’s Secret” бол хүмүүсийн хамгийн сайн мэдэх эмэгтэйчүүдийн дотуур хувцас болон гоо сайхны бүтээгдэхүүний брэнд билээ. Уг брэндийн загварын шоунд дэлхий дээрх хамгийн гоо үзэсгэлэнтэй бүсгүйчүүд оролцдог. Эдгээр бүсгүйчүүд дан ганц гоо үзэсгэлэнтэй биш, тэд хэмжээлшгүй баячууд. “Victoria’s Secret”-ийн хамгийн баян 10 загвар өмсөгчийг танилцуулж байна.

2018 оны “Victoria’s Secret”-ийн хамгийн баян 10 загвар өмсөгчид:

10. Сара Сампайо

Сара Сампайо нь Португал улсад төрсөн, өдгөө 26 настай. Загвар өмсөгчийн карьераа тэрээр анх 16 настайгаасаа эхэлсэн бөгөөд Португалд зохион байгуулагдсан үсний шоунд оролцон түрүүлж байжээ. Үүний дараа Лисбоны их сургуульд элсэн орж, хажуугаар нь агентлагтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна. Сара “Victoria’s Secret”-ийн загварын шоунд оролцохоор хэд хэдэн удаа шалгаруулалтанд орж байсан ч түүний хичээл зүтгэл 2013 оныг хүртэл амжилттай болж байсангүй. Харин тэрээр 3 жилийн дараа энэ шоуны сахиусан тэнгэр болсон юм. Сарагийн нийт хөрөнгө 1.2 сая доллар гэнэ.

 

9. Тэйлор Хилл

Иллиной дахь Палатинд төрсөн Тэйлорын нийт хөрөнгө 6 сая доллар. 14 настайгаасаа эхлэн загварын тайзнаа хөл тавьсан тэрээр 2015 онд “Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэр болж байжээ. Тухайн жилдээ мөн оны шилдэг загвар өмсөгч гэсэн шагналыг хүртэж байв. 22 настай залуухан загвар өмсөгч бүсгүй “Forbes” сэтгүүлээс зарласан дэлхийн хамгийн өндөр үнэтэй загвар өмсөгчдийн жагсаалтанд 17-р байрт эрэмбэлэгдсэн байна. Түүнчлэн Тэйлорын хувьд 2018 оны хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэгээр шалгарчээ.

 

8. Лили Алдриж

32 настай, Америкийн загвар өмсөгч бүсгүйн нийт хөрөнгийн хэмжээ 8 сая доллар. Түүний загвар өмсөгчийн карьер 16 настайгаасаа “Abercrombie & Fitch”-тэй хамтарч ажиллах болсноор эхэлжээ. Тэрээр 2010 онд “Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэрүүдийн шоунд оролцсоноор олонд танигдах гараагаа тавьж байв. Лилигийн хувьд “Velvet” дэх “Lily Aldridge” гэх өөрийн хувцасны брэндтэй аж.

 

7. Белла Хадид

Хадидын эгч дүүсийн хамгийн залуу нь болох түүний хувьд 12 сая долларын хөрөнгөтэй. АНУ-ын Калифорнид хөрөнгө зуучлагчийн томоохон компанийн эзэн Мохамед Хадид болон телевизийн шоуны од Ёланда Хадидын гэр бүлд мэндэлжээ. Загвар өмсөгчийн карьераа 16 настайгаасаа эхэлсэн. Белла “Chanel” болон “Balmain” зэрэг дэлхийн алдартай брэндүүдийн загварын шоунд оролцож байснаар барахгүй “IMG models”-той гэрээ байгуулж байжээ. Загвар өмсөгчийн карьераа эхлүүлэхээс өмнө Белла морь унах дуртай байсан бөгөөд хэд хэдэн тэмцээнд оролцож байсан туршлагатай гэнэ.

 

6. Жижи Хадид

Жижи бол 23 настай шилдэг загвар өмсөгч бөгөөд Хадидын эгч дүүсийн хамгийн том нь. Түүний эцэг эхээс заяасан нэр бол Желена Ноура Хадид юм. Калифорнид төрсөн. Загвар өмсөгчийн карьераа бүр багаасаа буюу 2 настайгаасаа эхэлсэн тэрээр 2011 онд “IMG models”-той хамтран ажиллахаар болж байв. 2015 онд Жижи хамгийн анхны Лос Анжелесийн Загварын шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаан дээр оны шилдэг загвар өмсөгч шагналыг хүртэж байжээ. Жижигийн нийт хөрөнгө 13 сая доллар бөгөөд түүнийг Америкийн хамгийн гоо үзэсгэлэнтэй охидын нэг гэдэгтэй олон мянган залуус санал нийлэх нь бий.

 

5. Жоан Смоллс

Жоан бол 16 сая долларын хөрөнгөтэй, Пуэрто Рико улсын загвар өмсөгч юм. Түүнийг ирээдүйн загварын ертөнцөд амжилт дүүрэн байх загвар өмсөгчдийн нэг хэмээн энэ салбарынхан дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг байна. 2007 онд тэрээр Пуэрто Рикогоос АНУ-д авгатайгаа цуг амьдрахаар нүүж ирсэн бөгөөд энэ үед “Elite Model Management” гэх газартай гэрээ байгуулж, загвар өмсөгчийн карьераа эхлүүлж байжээ. “Prada”, “Marc Jacobs” болон “Alexander Wang” зэрэг брэндүүдийн загварын шоуг түүнгүйгээр төсөөлөхийн аргагүй. 2013 онд “Forbes” сэртгүүлээс зарласан дэлхийн хамгийн өндөр үнэтэй загвар өмсөгчдийн жагсаалтад 8-р байранд орж байв.

 

4. Кендалл Женнер

Кардашианы эгч дүүсийн залуухан нь болох Кендалл 22 настай бөгөөд 18 сая долларын хөрөнгөтэй. Загвар өмсөгчийн карьераа 14 настайдаа эхэлсэн тэрээр энэ салбарт амжилт гаргахын тулд ахлах сургуулиа хүртэл хаяж байжээ. Үр дүнд нь Кендалл дэлхийн хамгийн үнэтэй загвар өмсөгчдийн нэг болж чадсан. Түүнчлэн Кендалл нь инстаграм дахь хамгийн олон дагагч /92.3 сая/-тай 15 хүний нэг юм. 2009 онд “Wilhelmina Models”-той гэрээ байгуулж хамтран ажиллах болсон байна. Мөн Кендалл 2010 онд “Teen Vogue” сэтгүүлд ярилцлага өгч байжээ. Дэлхий дээрх хамгийн алдартай эмэгтэйчүүдийн нэг бол яах аргагүй Кендалл мөн билээ.

 

3. Лиу Вен

Хятадад төрсөн, 30 настай загвар өмсөгч бүсгүйн нийт хөрөнгө 35 сая доллар гэнэ. Тэрээр “New Silk Road Model Contest”-д оролцож байсан бөгөөд 2005 оноос эхлэн загварын салбарт эргэж буцалтгүйгээр хөл тавьж байжээ. 2008 онд Лиу Хятадын “Vogue” сэтгүүлтэй холбоотойгоор зохион байгуулагдсан олон улсын чанартай загварын шоунд оролцож байв. Үүний дараа тэрээр “Victoria’s Secret”-ийн олон шоунд оролцсоор өнөөдрийг хүрсэн бөгөөд Хятад дахь хамгийн алдартай олны танил эрхмүүдийн нэг гэнэ.

 

2. Алессандро Амброзио

Алессандрогийн хувьд Бразилийн шилдэг загвар өмсөгч бөгөөд ойролцоогоор 60 гаруй сая долларын хөрөнгөтэй тэрээр бизнесмэн Жэйми Мазуртай гэрлэсэн билээ. 12 настайгаасаа эхлэн загвар өмсөгчийн карьераа эхэлсэн түүний хувьд “Marie Claire” болон “Vogue” сэтгүүлүүдийн нүүрийг чимж байв. Түүнчлэн “Victoria’s Secret Pink” коллекцийн загвар өмсөгчөөр шалгарч байжээ. Алессандро бол дэлхийн хамгийн дур булаам эмэгтэйчүүдийн нэг юм. “People” сэтгүүлийн зүгээс 2007 онд зарласан дэлхийн хамгийн гоо үзэсгэлэнтэй 100 хүний нэгт тэрээр багтаж байсныг дурдах хэрэгтэй болов уу. Мөн түүнийг инстаграмд 9.2 сая хүн дагадаг.

 

1. Адриана Лима

75 сая долларын хөрөнгөтэйгөөр энэ жагсаалтын нэгдүгээр байранд загвар өмсөгч Адриана Лима шалгарчээ. Анх 2000 онд энэхүү нэр хүндтэй шоуны сахиусан тэнгэр болж байсан тэрээр “Ford”-ийн зүгээс зохион байгуулсан Бразилийн шилдэг загвар өмсөгчийг тодруулах тэмцээнд оролцож, уг шагналыг хүртэж байжээ. 15 настайдаа “Elite Model Management”-тэй гэрээ байгуулж байсан Лима “Victoria’s Secret”-ийн загварын шоунуудад оролцсоноор жил бүр 11 сая долларын цалин авдаг байна. Мөн түүнийг нийт 11.7 сая хүн инстаграмд дагадаг бөгөөд Америкийн бүс нутгаар түүний фэнүүд маш олон байдаг аж.

11
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *